Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

2025-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Өнөө орой АНУ-ын Аляск мужийн Анкоридж хот дахь Элмендорф-Ричардсон цэргийн баазад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар дээд хэмжээний уулзалт хийнэ. Энэ нь хоёр орны удирдагчдын анхны нүүр тулсан хэлэлцээ бөгөөд Трамп уг уулзалтыг өндөр ач холбогдолтой уулзалт гэж тодорхойлсон. Энэхүү дээд хэмжээний уулзалтад хоёр улсын өндөр төвшний албан тушаалтнууд оролцохоор Аляскт аль хэдийнээ очсон. 

АНУ-ын төлөөлөгчид:

Марко Рубио Төрийн нарийн бичгийн дарга

Скотт Бессент Сангийн сайд

Говард Латник Худалдааны сайд

Жон Рэтклифф Төв тагнуулын газрын (ТТГ) захирал нар оролцох юм.

 

ОХУ-ын төлөөлөгчид:

Сергей Лавров Гадаад хэргийн сайд

Юрий Ушаков Ерөнхийлөгчийн туслах, гадаад бодлогын зөвлөх

Андрей Белоусов Батлан хамгаалахын сайд

Антон Силуанов Сангийн сайд

Кирилл Дмитриев Шууд хөрөнгө оруулалтын сангийн дарга, Ерөнхийлөгчийн эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч нар тус тус багтжээ. 

Уулзалтын үеэр хоёр тал Украйны нөхцөл байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, стратегийн аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Олон улсын ажиглагчид уг уулзалтыг АНУ-ОХУ-ын харилцааны чиг хандлагыг тодорхойлох чухал үе шат хэмээн үнэлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

1 цаг 39 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

2 цаг 39 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

2 цаг 39 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

2 цаг 39 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

12 цаг 52 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

13 цаг 56 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин