Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

2025-08-14
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ танилцууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр захирамж гаргажээ.

 

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ:

-Ерөнхий сайдын захирамжийн дагуу Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, “Transparency International” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индекс дэх Монгол Улсын оноо, эрэмбийг сайжруулах, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, иргэдэд учирч буй хууль бус дарамтыг арилгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллуулахаар болжээ. Ажлын хэсгийн төлөвлөгөө батлагдсан байна.Ерөнхий сайд Үндсэн хуулиар Засгийн газарт олгосон эрхийн хүрээнд төрийн хуулийн биелэлтийг УИХ-д хариуцан, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг шалгах, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр Улсын ерөнхий прокурортой хамтран ажиллах үүрэг өгсөн.Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдэд хуульд зааснаас бусад нэмэлт зөвшөөрөл, бүртгэл, гэрээ, гэрчилгээ, санал дүгнэлт зэрэг нэрийн дор бий болсон хүнд суртал, хууль бус дарамтыг бүрэн арилгах, хуульд заагаагүй дүрэм журам, зааврыг хүчингүй болгох асуудлыг 2025 оны есдүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэхийг үүрэг болголоо. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах багц хуулийн төслийг боловсруулж, 2025 оны аравдугаар сарын 1-ний дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгасан. Мөн төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хязгаарлаж буй “албаны нууц” гэх нэрийн дор Авлигын индекс сөргөөр нөлөөлж буй зохицуулалтыг хүчингүй болгох чиглэлээр Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, есдүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулна. “Transparency International”-ын зөвлөмжийн дагуу Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай болон гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх хуулийн төслийг яаралтай боловсруулж хэлэлцүүлэхээр болсон. Хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжид хууль бусаар дарамт үзүүлсэн албан тушаалтанд шуурхай хариуцлага тооцохыг Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

БЭТ: Нүүрс ачиж буулгах логистикийн төвд хяналт шалгалт хийж, асуудлыг АТГ-т шилжүүлсэн

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр У.Бямбасүрэнг томилсон.  Тэрээр өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийв.

Бүрэн эрхт төлөөлөгч У.Бямбасүрэн:

-Онцгой дэглэм тогтоосон энэ хугацаанд гадаад талд БНХАУ-ын Ганц мод боомт дахь нүүрсний үнэ өсөж, наймдугаар сарын 10-ны байдлаар мянга орчим юань болсон. Гадаад зах зээлийн таатай нөхцөл байдлыг Засгийн газраас томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг аль болох соргогоор ашиглаж ажиллаж байна. Хамгийн гол нь биржийн борлуулалт нэмэгдлээ.

2025 оны эхний хагас жилд нийтдээ 85 арилжаа зохион байгуулсны 20 нь л амжилттай болсон. Энэ 20 арилжааны үр дүнд 1.3 сая тонн нүүрс зарж, 95.5 сая доллар олсон. Долоодугаар сарын 1-ээс наймдугаар сарын 11-ийг дуустал зохион байгуулсан 29 арилжааны 23 нь амжилттай болж 382 мянган тонн нүүрс борлуулж, 80.3 сая долларын арилжаа хийсэн. Өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж дээр Эрдэнэс тавантолгой ХК амжилттай гурван арилжаа зохион байгууллаа. Өнгөрсөн долоодугаар сар сая 24 мянган тонн нүүрс зөвхөн биржээр борлуулснаар 63.2 сая доллар олсон. Нүүрсний ачилт, мөнгөн дүн сүүлийн таван долоо хоногт тогтмол өсөж, долоо хоногт дунджаар 600 мянган тонн нүүрс ачиж 30 гаруй сая ам.доллар олоод явж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо 765 болж нэмэгдлээ. “Чайна энержи”-гийн гэрээний ачилт 5.5 дахин, урт хугацаат тээвэр 74 хувь, биржийн гэрээний өдрийн дундаж өсөлт 76 хувиар тус тус өссөн байна. Мөн зарим төсөл дээр онцгой арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ хүрээнд нүүрс ачиж буулгах логистикийн төвд дотоод хяналт шалгалт хийсэн. Төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцад хууль зөрчсөн асуудлыг АТГ-т өгсөн. Түүнчлэн, нүүрс баяжуулах үйлдвэрийн байршлыг үндсэн уурхайгаас хол сонгож, конвейрээр нүүрс зөөх шаардлага үүсгэсэн асуудлыг бас шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн байна.Логистикийн төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд төсөл хэрэгжүүлэгч “Бодь интернэйшнл групп”, “Тавантолгой төмөр зам” компани хамтран дөрвөн ачилт хийлээ. Одоогоор илрээд байгаа доголдолд эвдрэл гэмтлийг засах тохиролцоонд хүрсэн. Хамгийн их маргаан дагуулдаг худалдан авах ажиллагааг нэгдсэн удирдлагатай болгох ажлыг есдүгээр сарын 1-н гэхэд хийнэ. ЭТТ компанийн үйл ажиллагааны зардлыг 16 хувиар бууруулна. Мөн хөрөнгө оруулалтын зардлыг 200 тэрбумаар хасна. Түүнчлэн, Эрдэнэс Тавантолгой ХК-иас төрд төлөх ёстой ногдол ашгийн өглөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр төсөл хөтөлбөрт холбоотой өглөг авлагыг суутган тооцож байна. Мөн компанийн бизнес төлөвлөгөөг 2026-2028 онд боловсруулж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн стратегитай нягт уялдуулна.

 

Б.Жавхлан: Өмнөговь аймаг бонд гаргаж станц барина

 

Сангийн яамны сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ.  Тэрээр "Засгийн газар Өмнөговь аймгийн болон говийн бүсийн дулаан, эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх, мөн тус аймаг бие даан бонд гаргах асуудлыг дэмжлээ. Энэхүү асуудал нь жилийн өмнө яригдаж эхэлсэн бөгөөд орон нутгууд бие даан бонд гаргах эрх зүйн боломж бүрдсэнтэй холбоотойгоор Өмнөговь аймаг 500 тэрбум төгрөг хүртэлх бонд гаргах санал, төслөө Засгийн газарт ирүүлсэн юм. Төсвийн тухай хуулиар орон нутаг бонд гаргах хүсэлтээ улсын төсвийг өргөн барихаас өмнө Засгийн газраар батлуулах ёстой. Энэ жилийн төсөв есдүгээр сарын 1-нд өргөн баригдах тул үлдээд буй гурван Засгийн газрын хуралдааны эхнийх дээр нь уг асуудлыг хэлэлцэж, хугацаанд нь шийдвэрлэсэн гэсэн үг.2022 онд батлагдсан шинэ эрх зүйн зохицуулалтын хүрээнд хоёр дахь удаагийн орон нутгийн бонд гарч байгаа нь энэ бөгөөд өмнө нь зөвхөн Улаанбаатар хот бонд гаргаж байсан бол хөдөө орон нутагт анх удаа ийм боломж нээгдэж байна.

Энэ ажилд Сангийн яам бүтэн жилийн турш орон нутгийн удирдлагатай хамтарч, ажлын хэсэг байгуулан судалгаа хийж, ажилласан юм.Гурван жилийн дараа ашиглалтад орох энэ цахилгаан станц өөрийн хөрөнгө оруулалтыг нөхөөд, орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрчим хүчний салбарт үнэ тарифын чөлөөлөлт, зах зээлийн зарчмыг нэвтрүүлэх бодлого хэрэгжиж байгаа нь ч бонд гаргах нөхцөлийг бүрдүүлсэн.Өмнөговь аймаг өнгөрсөн онд улсын төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлсэн бөгөөд энэ өсөлт цаашид үргэлжилбэл таван жилийн дотор 8 их наядаас давсан орлого олох боломжтой.Гаргах гэж буй бондын хэмжээ нь 500 тэрбум төгрөг, хугацаа нь 3-5 жил байна. Аймгийн орлогын боломжийг харгалзвал энэ хэмжээг эрсдэлгүйгээр төлөх чадвартай гэж тооцсон" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 149 (7646)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

 

DR. UROLOGIST
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. UROLOGIST
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

3 цаг 43 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

3 цаг 43 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

3 цаг 43 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27