АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

2025-08-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Фото:Мелания Трамп. /Ройтерс/

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар уулзах үеэр Дональд Трамп оросын төрийн тэргүүнд Меланиа Трампын захидлыг гардуулсан нь уулзалтын дараа тодорхой болсон юм.  

Тэргүүн хатагтай  хүүхэд насны хайр, аюулгүй байдал, боломж, мөрөөдлийн тухай сэтгэл хөдлөмөөр дүрсэлж, Путиныг эцэг эхийн хувьд ч, төрийн удирдагчийн хувьд ч "хойч үеийнхээ төлөө санаа тавихыг" уриалсан байна. “Эцэг эхчүүд бид хойч үедээ анхаарал халамж тавих үүрэгтэй. Удирдагчдын хувьд хүүхдүүдийн тав тухыг бий болгож, тэдэнд урам зориг өгөх нь бидний үүрэг юм. Сүнс бүр амар амгалан сэрж, ирээдүйг төгс хамгаалж байхын тулд бид нэр төрөөр дүүрэн ертөнцийг бий болгохын төлөө хичээх ёстой нь эргэлзээгүй” гэсэн байна. 

"Эдгээр хүүхдүүдийн гэм зэмгүй байдлыг хамгаалснаар та Орост үйлчлэхээс илүүтэйгээр хүн төрөлхтөнд үйлчлэх болно. Ийм зоримог санаа нь хүн төрөлхтний бүх хуваагдлыг давж гарсан бөгөөд ноён Путин танд энэ алсын харааг өнөөдөр үзэгнийхээ үзүүрээр хэрэгжүүлэх хүч бий. Үйлдэл хийх цаг нь болсон” гэж тэргүүн хатагтай бичжээ.

Захидлын хуулбарыг Fox News Digital телевиз анх олж дэлгэсэн ба дараа нь АНУ-ын ерөнхийлөгчийг дэмжигчид, тэр дундаа Ерөнхий прокурор Пам Бонди тэргүүтэй хүмүүс олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Хэдийгээр тэргүүн хатагтайн захидалд  Украйны нэрийг тусгайлан дурдаагүй ч, тус улсаас оросуудын хүчээр авч явсан хүүхдүүдийн асуудлыг хөндсөн байж болох агуулгыг илэрхийлж байна гэж Ройтерт, Ассошиэйтед Пресс зэрэг олон хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ.

Ассошиэйтед Пресс агентлаг 2022 онд Украины хүүхдүүдийг орос руу авч явсан тухай бичсэн бөгөөд үүний дараа Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах шийдвэр гаргаснаа зарласан. Харин Киевийн жагсаалтад орсон хулгайлагдсан гэх зуу гаруй хүүхэд Германаас олдсон гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгдэл гаргасан байсан. Тэдний олонх нь мөргөлдөөний эхэн үед Украйныг орхин явсан эцэг эх, асран хамгаалагчийн хамт Германд амьдардаг гээд  Европын орнууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр алга болсон Украины хүүхдүүдийн тоог ч мэдэхгүй байна гэж шүүмжилснийг оросын хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: polit.mn

 

Oleg
How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. It has the capacity to assist in unfreezing blockchain funds, stolen or lost cryptos and recovering frozen crypto wallets. They work directly with smart contract protocols and have right connections and tools to initiate and facilitate the process whether it's through dispute resolution, compliance validation, or recovery services. If the freeze is due to platform level restrictions, they navigate that with proper documentation and verification. They deliver Actionable Intelligence to all of their clients by utilizing the most recent Cyber tools, Open Source Intelligence (OSINT), Human Intelligence (HUMINT), cutting-edge technology, and Crypto Tools If you need their service, here is their Contact. email ( support@lostrecoverymaster.com ) whatsapp +447537105921 Website https://lostrecoverymaster.com/
хүн төрөлхтөн амар амгалан байгаасай,
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21