Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

2025-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд хэмжээний уулзалтаараа Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Гурван цаг орчим үргэлжилсэн уулзалтын дараа  хоёр удирдагч зарим асуудлаар ахиц гарсан гэж хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй, асуултад хариулаагүй юм.

“Бид маш олон асуудлаар санал нэгдсэн. Гэхдээ зарим чухал асуудал дээр бүрэн тохиролцоонд хүрээгүй ч тодорхой ахицтай байна ” гэж Трамп онцлон тэмдэглэв.

Путины хувьд зөвхөн Украины асуудалд бус, АНУ-ОХУ-ын харилцааг сэргээх шинэ эхлэл болно гэж мэдэгдсэн юм. Гэсэн ч Путин Москвагийн олон жилийн байр сууриа давтаж, “дайнд хүргэсэн уг шалтгаануудыг арилгахгүй бол урт хугацааны энх тайван тогтохгүй” гэж мэдэгдсэн нь гал зогсоохтой үл нийцэж буйг харууллаа.

Хэлэлцээний үеэр ч Украинд байлдаан үргэлжилж, зүүн бүсийн ихэнх нутгуудад агаарын довтолгооны сэрэмжлүүлэг дуугарсан байна. Харин Оросын Ростов, Брянск мужийн захиргаад Украины дроны халдлагад өртсөн талаар мэдээлжээ.

Энэ уулзалтад АНУ-аас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Трампын ОХУ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стив Виткофф оролцсон бол Оросоос Гадаад хэргийн сайд Сергей Лавров, гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков нар оролцжээ.

Зеленский энэ уулзалтад уригдаагүй бөгөөд өмнө нь “Орос дайнаа үргэлжлүүлсээр байгаа ч шударга энхийн замыг нээх ёстой. Үүний тулд шаардлагатай алхмыг Орос хийх хэрэгтэй. Бид Америкт найдаж байна” гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 32 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29