Н.Учрал: Мэдээллийг хадгалах, хамгаалах чиг үүрэг тусдаа байх ёстой

2021-08-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.Лхагвабаяр

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүд болох Н.Учрал, Т.Доржханд, Б.Саранчимэг, П.Анужин нар өнөөдөр Дата төвд ажиллалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ.

- Үндэсний дата төвд ажиллалаа. Энэ үеэр ямар асуудал яригдав?

-Манай улс төрийн үйлчилгээг цахимжуулах томоохон зорилтыг тавиад цахим засаглалыг хэрэгжүүлэх “E-Mongolia” платформыг үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.  Үүнийг технологийн хувьд харахаасаа илүү хууль эрх зүйн хувьд өөрчлөх зайлшгүй шаардлага байдаг. Цааснаас цахим руу бүрэн шилжихийн тулд эрх зүйн орчиндоо өөрчлөлт хийх ёстой. Энэ утгаараа Нийтийн мэдээллийн тухай хууль буюу цахим засаглалын хууль төрийн байгууллагууд мэдээллээ хэрхэн солилцох, төрийн мэдээллүүдийг дотор нь хэрхэн ангилахыг зохицуулж өгөхөөр нийтийн мэдээллийн хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн хувь хүний мэдээлэл хамгаалах буюу Хувь хүний нууцын хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар өргөн мэдүүлж байна. Үүний цаана хувь хүний өөрийн мэдээ мэдээлэл хэрхэн хамгаалагдах вэ гэх асуудал зайлшгүй яригдана. Төр цахимжуулалт хийгээд цахим шилжилт хийхийн цаана иргэдийн мэдээллийг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал яригдах юм.  Үүнийг бид мэдээллийн аюулгүй байдлын хууль буюу Кибер  аюулгүй байдлын хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгч байна. Өнгөрсөн хугацаанд бид хадгалах, хамгаалах чиг үүргийг нэг байгууллага хэрэгжүүлж ирсэн нь зохистой байсангүй. Тэгэхээр мэдээллийг хадгалах чиг үүрэг тусдаа хамгаалах чиг үүрэг нь тусдаа байх ёстой.

-Тоон болон цахим гарын үсгийн хууль хэрэгжиж эхэлж байна.  Хуулийн хэрэгжилт ямар шатанд яваа бол?

-Тоон гарын үсгийг бид өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж гурван компани тоон гарын үсгийн үйлчилгээг үзүүлж нийтдээ 35 мянга гаруй тоон гарын үсгийн хэрэгжүүлсэн нь чамлалттай тоо. Энэ тоог өндөр түвшинд хүргэх иргэдээ тоон гарын үсэгтэй болгох ажлыг хийж чадвал төр өөрөө хүнд сурталгүй, хурдан шуурхай үйлчилгээг ил тод хүргэдэг болно. Тийм учраас Цахим гарын үсгийн хууль,  Нийтийн мэдээллийн хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын хууль гэсэн дөрвөн хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан. Намрын чуулганаар энэ дөрвөн хууль батлагдана.
 

-Эдгээр дөрвөн хууль батлагдсанаар ямар үр дүн гарах юм бэ?

-Төр цахим шилжилтээ бүрэн хийж, иргэд төрийнхөө үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, нээлттэй авах. Үүний тулд авилгагүй, хүнд сурталгүй төр бий болгох үүнээс шалтгаалан улс эх орны аз жаргалын индекс, эх орондоо стрессгүй, бухимдалгүй амьдрах нөхцөл боломж бүрддэг. Тэгэхээр бид энэ хуулиудыг баталж чадсанаараа аюулгүй, тайван орчинд амьдрахаас гадна улс орны дижитал өрсөлдөх чадварын индекс өснө. Мөн энэ шаардлагуудыг биелүүлснээрээ манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаа төрөлжүүлэх сайн эхлэл тавигдах юм. Мөн Эдийн засгийн байнгын хорооноос Виртуал хөрөнгө оруулалтын хуулийн ажлын хэсгийг байгуулсан. Энэ хуулийн ажлын хэсгийг би бас ахалж байна. Виртуал хөрөнгө оруулалт буюу Дижитал хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчноо бид боловсронгуй болгох, хуультай болох шаардлагатай байна. Эдгээр хуулиуд нь эдийн засагт эерэг таатай эффектийг өгөх, нөхцлийг бүрдүүлэх юм.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин