Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

2025-08-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Д.АРИУН

 

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав.  Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.

Хоёр Ерөнхийлөгч нисэх буудал дээр зэрэг шахам газардаж, Дональд Трамп өөрөө В.Путиныг угтаж авсан нь, нисэх буудал дээр хоёр Ерөнхийлөгч тусгайлсан бэлтгэсэн индэрт гарч зураг авахуулахын өмнө Оросын Ерөнхийлөгч дээгүүр нисэж байгаа сөнөөгч онгоц руу  хоёр удаа харсан нь, улмаар нэг машинд хамт сууж явсан нь хэвлэлийнхний хувьд содон үйл явдал болов.

Урьдчилсан мэдээллээр бол эхлээд хоёр Ерөнхийлөгч зөвхөн орчуулагч нарын хамт нүүр тулсан уулзалт хийхээр байсан. Харин яг уулзалт эхлэхийн өмнө энэ нь өөрчлөгдөж албаны хүмүүс оролцсон. Гэхдээ хязгарлагдмал хүрээнд.  Тодруулбал, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф нар; Оросын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков нар оролцсон. Уулзалт эхлэхийн өмнө барууны зарим сэтгүүлч ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан Украйнд хэзээ гал зогсоох вэ, Д.Трамп яагаад танд итгэх ёстой юм бэ гэсэн агуулга бүхий асуулт асууж байсан. Иймэрхүү В.Путин руу шууд хандсан асуултуудад түүний үзүүлсэн хариу үйлдэл дараа нь олон улсын хэвлэлүүдэд мөн нэгэн сэдэв болсон.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын төрийн тэргүүн Владимир Путин нарын Анкориж  хот дахь Элмендорф-Ричардсон цэргийн баазад хийсэн хэлэлцээ бараг гурван цаг шахам үргэлжилсэн. Зарим асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн бөгөөд дахин уулзахаар тохиролцсон. Талууд Украйны мөргөлдөөнийг зохицуулахтай холбоотой зарим байр сууриа ойртуулсан гэдэг нь гол мэдээ байв.

Уулзалтын дараа хэвлэлийн хурал дээр хоёр тал дипломат найрсаг үгийг бие биедээ харамгүй хэлэв. Дэлхийн улс төр геополитикийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болох Украйны талаар юу хэлэх нь хүлээлт үүсгэсэн сэдэв байсан. Энэ талаар В.Путин Украйны асуудлаар талууд тодорхой ойлголцолд хүрсэн нь энхийн замыг нээх боломж гэж үзэж байгаагаа хэлсэн. Тэрээр “Бид Киев болон Европын нийслэлүүд үүнийг саадгүй, бүтээлчээр хүлээн авна гэж найдаж байна” гэдгийг тэмдэглэсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн адил зарим асуудлаар тохиролцоонд хүрснээ мэдэгдээд “Хамгийн чухал нь бидэнд энхийг тогтоох боломж байна” гэв. Гэхдээ “хамгийн гол зүйл дээр” бүрэн зөвшилцөлд хүрээгүйг хэлсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинаа хүлээж байсан Украйнд дайн зогсох уу гэдэг асуултад шууд хариулт өгөөгүй гэсэн үг. Associated Press агентлаг мэдээлэхдээ “Трамп, Путин нар Украйны ирээдүйн талаарх яриа хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй, асуултад хариулалгүй хамтарсан хэвлэлийн бага хурал өндөрлөв” гэсэн байна. Түүнчлэн Европ болон Америкийн олон хэвлэлд уулзалт үр дүнгүй болсон, Д.Трамп, В.Путин нар яагаад энэ асуудлыг шийдэж чадахгүй  байгаа талаарх сэдвийг идэвхтэй хөндөв.

Дональд Трамп, Владимир Путин нар Анкориж  хот дахь Элмендорф-Ричардсон цэргийн баазад таван цаг гаруйг өнгөрүүлээд урьдчилан товлосон зоогийг цуцлаад аралд ирцгээсэн шигээ мөн л зэрэг шахам нисэцгээв.

Уулзалт дууссаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Fox News телевизэд ярилцлага өгсөн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Чукотск мужид ажиллаад бямба гаригт Кремльд уулзалт хийсэн байна. Аль аль нь Анкориж хотод болсон дээд хэмжээний уулзалтын талаар ярьсан байна.

Трамп Fox news-т өгсөн ярилцлагадаа Европын орнууд ч Украйны асуудлыг зохицуулахад тодорхой хэмжээгээр оролцох хэрэгтэй гэдгийг тэмдэглэсэн. Ярилцлагын үеэр В.Путинтай уулзахдаа ямар асуудлаар тохиролцсон, ямар асуудал дээр санал зөрөлдсөн бэ гэдгийг  тодорхой хэлэхээс татгалзсан.  Украйнд энх тайван тогтоох нь Украйнаас өөрөөс нь болон Европын орнуудаас шалтгаална гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэсэн.

В.Путин мөн Украин дахь цэргийн ажиллагааг хурдан зогсоохыг дэмжиж буй АНУ-ын засаг захиргааны байр суурийг хүндэтгэж байгаагаа Кремльд болсон уулзалтын үеэр илэрхийлэв. Үүний зэрэгцээ, Оросын тал хэлэлцээний үйл явцад мөргөлдөөний гүн үндсийг харгалзан үзэж, шинж тэмдгийн төдий арга хэмжээ авахаар хязгаарлагдахгүй байхыг шаардаж байгааг хэлэв. "Цэргийн ажиллагааг хурдан зогсоох шаардлагатай гэж үзэж буй Америкийн засаг захиргааны байр суурийг бид мэдээж хүндэтгэж байгаа. Бид ч үүнийг хүсэж байгаа. Бүх асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг хүсэж байна" гэж Оросын удирдагч хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтын өмнө “Украйны өмнөөс хэлэлцээ хийхгүй”, уулзалт үр дүнтэй болбол Украйн болон Европын удирдагчидтай ярина. Үр дүнгүй бол шууд гэртээ харина гэж мэдэгдэж байсан. Уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Украйн болон Европын удирдагчидтай холбоо барьсан гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч бямба гаригт мэдээлсэн.

Европ болон Украйны зүгээс дээд хэмжээний уулзалтаас өмнө байр сууриа илэрхийлж байсан. Уг байр суурь Аляскийн дээд хэмжээний уулзалтын дараа үндсэндээ өөрчлөгдсөнгүй. АНУ, Оросын Ерөнхийлөгч нарын Анкорижид болсон уулзалтын дараа Европын Холбооны улсууд, Их Британийн удирдагчид болон Европын зөвлөл, Европын комиссын ерөнхийлөгч нарын хамтарсан мэдэгдэл гаргав. Уг баримт бичигт, мөргөлдөөнийг зогсоож, шударга, урт удаан хугацаанд энх тайван тогтоохын төлөөх Трампын хүчин чармайлтыг сайшааж, дараагийн алхам нь Зеленскийн оролцоотой гурван талт хэлэлцээ байх ёстой гэсэн байна. Гэхдээ  Москватай холбоотой бодлого өөрчлөгдөхгүй бөгөөд шаардлагатай бол шинэ хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ онцолсон байна. Украйны Ерөнхийлөгч даваа гаригт Вашингтонд очиж АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана гэх мэтээр Аляскийн дээд хэмжээний уулзалтын дараах үйл явц өрнөж байна. Гэхдээ Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох хугацаа тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 151 (7648)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 14 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18