Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

2025-08-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯР

 

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Ер нь бол, “Өнгөрсөн он жилүүдэд Монголын хөгжлийг чөдөрлөж, хэсэгхэн хүн хөлжиж, нийтээрээ ядуу бөгөөд харанхуй амьдрах “орчин”-ыг бүтээсэн буруутан нь МАНАН бүлэглэл” гэцгээдэг. МАНАН бүлэглэл гэдэг нь МАН, АН-д харьяалагддаг хүмүүсийн эрх мэдлийн нэгдэл гэсэн үг л дээ.

2018 оны арванхоёрдугаар сард МАН-ын анхан шатны байгууллагын дарга нар, МАН-ын дэргэдэх ТББ-ын төлөөллүүд “Бид МАНАН бүлэглэл, Шударга бусын хонгил гэж байдгийг харлаа. Компанийнхаа, бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө улс төрийн нам харгалзахгүйгээр хамтарч бизнес хийдэг, хамтарч хууль баталж, хамтарч улс төрд нөлөөлдөг МАНАН бүлэглэл байдаг юм байна” гэж байв.

2019 оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Хүмүүс МАНАН гэж юу юм бэ гэж асууж байна. МАНАН гэдгийн цаана Ц.Элбэгдорж байдаг. Ерөнхийлөгчийн суудал дээрээ МАН, АН-ыг холбосон, өөртөө хэрэгтэй, хөдөлгөж болох хүмүүсийг олж авч, барьцаалж Монголын төрийг самарсан хүн. Хоёр дахь хүн нь М.Энхболд. Энэ хоёр бол толгойлогчид нь. Тэдний гардан гүйцэтгэгч нь дандаа хууль хяналтын байгууллагынхан. Ц.Зоригт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр найман жил ажилласан. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр нууц шүүх хуралдааныг даргалсан. Д.Дорлигжав бизнесийн олон хүнийг дээрэмдэх ажлыг хийсэн. Түүний дараа М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор тавьсан.  Зохиомол хэрэг яаж явуулдгийг би өөрөө эдний дундуур явсныхаа хувиар мэдэж авсан. М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад Н.Ганболд НЦГ-ын дарга байсан. Хоёр толгойлогч нь нийлж байгаад Н.Ганболд, Б.Хурц нарыг АТГ-ын дарга, дэд даргаар томилсон. Мөн Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон.  Э.Бат-Үүл бид хоёр найз. Бид хоёрын найзаас илүү улс орны эрх ашиг чухал. Э.Бат-Үүл МАНАН-гийн гар хөл болсон. 2016 онд сонгуулийн хуулийг битгий өөрчил, МАН-ынхны хийгээд байгаа юм гэхэд өөрчилнө гэсээр байгаад хийсэн. Э.Бат-Үүл Монголын нийгэмд маш их гай тарьсан. МАНАН бүлэглэл маш их мөнгөтэй учраас эдний өмнөөс үг хэлэх хүн байдаггүй. С.Эрдэнэ толгойлогч нарынхаа гарын үзүүрээр ажилладаг. Энэ бүлэглэл Ерөнхий сайдаар тоглоомын хүнээ л тавьдаг. Т.Бадамжунай бол хамаг бантангийн эзэн. Мөрийтэй тоглоомчин. С.Бямбацогт Ц.Элбэгдоржийг дагадаг хүүхэд. МАНАН бүлэглэлд нэг Ерөнхийлөгч, дөрвөн Ерөнхий сайд, бүлгийн дарга дөрөв, хоёр прокурор, нэг Ерөнхий шүүгч, ХЗДХ-ийн сайд нэг байна. Энэ бүлэглэл гурван аргаар асар их мөнгөтэй болсон. Лиценз дамлаж, Улаанбаатарын газрыг зарж, бизнесийнхнийг дээрэмдэж мөнгөжсөн. Бид энэ шударга бус байдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн байдаг.

2022 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Уул уурхай, тэр дундаа нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын бүтэн сүлжээ амь бөхтэй оршин тогтнож байна. Үүнийг л би нам дамнасан МАНАН бүлэглэл гэж томъёолж байгаа юм.

2024 оны дөрөвдүгээр сард Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Утсан хүүхэлдэй нь болохгүй залуучууд руугаа МАНАН бүлэглэлийн ах нар угаасаа байнга дайрч байдаг юм байна лээ. “Дүү чинь болъё” гэж очдоггүй байгаа шүү. Андуураад байгаарай. Сүүлийн хэд хоног нэг л зүйл их тодорхой уншигдлаа. Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газар энэ МАНАН системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж мэднэ гэж гашуун бөгөөд үнэн үг” гэж байлаа.

Тэгвэл, 2021 оноос хүч алдаад байсан тус бүлэглэл төр, засаг солигд­соноор дахин сэргэх шинжээ оллоо.

Энэ Засгийн газрыг 100 хоноогүй байтал төрийн өмчит компани, тэр дундаа стратегийн ордуудад менежмэнт хийдэг компаниудын, шууд утгаараа стра­те­гийн ордуудын хувьчлал яригдаад эхэллээ.

Монголын төр, хууль хяналтынхан олон жил, маш их ажил болж байж нийтийн хөрөнгөд эргүүлэн нийлүүлж байсан “Эрдэнэт”, “Хөтөл”, “Дарханы төмөрлөг” зэргийг өмнө авсан эзэнд нь буцаах улс төрийн тохироо хөшигний ард хийгджээ. Асар их мөнгөн дүн ч яригдаж байна.

Б.Хурц хэвлэлээр яриад эхлэв. Араар нь, С.Зоригийг хөнөөсөн хэргийн илрүүлэлт дахин жонхуурав бололтой.

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрт “эрх чөлөө” олгох шийдвэрийг шүүх гаргахаар зэхжээ. Ийм мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдлаа. Тэдний хүмүүс ч хоёр эрхмийг “Come back” гээд завсаргүй хэлж, бичиж байна. Шүүх эрх чөлөө олгож, тэд удахгүй Монголдоо ирэх бололтой.

Ухаахудагийнхан өөрсдийн “аранга” Засгийн газрын унасныг зургадугаар сараас хойш тэмдэглэлээ. Баяраа ч, аагаа ч багтааж чадахаа болив.

Энэ зуурт мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг өөрчлүүлэхээр нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Үр дүн нь, Ухаахудаг мэтийн ордууд одоогийн эзэддээ үлдэнэ.

Энэ мэтээр Монгол маш хурднаар хэдэн жилийн урьдах руугаа буцаж байна. Дахин асуухад, Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Товчхондоо, бүлэглэл буцаад сэргэлээ, энэ сайн уу, муу юу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 151 (7648)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Ард түмэн бослого гаргахад бэлэн бай. Тэгэхгүйгээр дийлэхгүй. Буу зэвсэг нөөцөлж.ол. далд хий.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21