А.Эрдэнэбаяр: Иргэд төрийн буруугаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй

2021-07-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ЗОТОЛ

Дорноговь аймагт эх, хүүхдийн эндэгдлийн талаар биечлэн танилцаж, үзлэг хийлгэх хүсэлттэй холбоотой шүүх хурлын талаар  “Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль  судлаач А.Эрдэнэбаяраас тодрууллаа.

 

-Уран олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч талын бодит байдлыг шүүхээр шинжлэн дүгнүүлэх танай ТББ-ын нэхэмжлэхтэй асуудалд шүүх  хэрхэн хандсан бэ?

-Шүүх “Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ, “Босоо хөх монгол” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус, тус холбогдох, хэрэгт нэхэмжлэгч талаас Дорноговь аймагт эх, хүүхдийн эндэгдлийн талаар биечлэн танилцаж, үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг Нийслэлийн  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 4928 тоот  захирамжаар  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  Уг захирамжийг нэхэмжлэгч “Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ-ын төлөөлөгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.1-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 4928 дугаар захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар энэхүү тогтоол нь тухайн шийдвэрлэгдсэн асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй эцсийн шийдвэр гэж үзлээ.

-Газар дээр нь  үзлэг хийхээс  яагаад татгалзсан гэдэгт та ямар дүгнэлт хийж байна?

- Монгол Улсын хэмжээнд уран олборлох, ашиглах, тээвэрлэхийг иргэд олон нийт таслан зогсоох, үүнтэй холбоотой ан амьтан, мал, байгаль, газар нутаг, хүн, цэнгэг усны нөөцөд орж буй өөрчлөлт гээд олон зүйл нь  үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэх ёстой асуудал юм.  Тухайлбал бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан шүүхээр газар дээр үзлэг хийлгэж тэмдэглэл хөтлүүлэх, хэргийн оролцогч нарыг байцуулан гарын үсэг зуруулах хүсэлтэй шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан шалтгаан бол иргэдээс ирүүлсэн олон баримтаар тодорхой байгаа юм. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын тодорхой багын малчдын мал ураны хор хохирлоос болж зургаан хөлтэй, нэг нүдтэй, малыг хүнсэнд хэрэглэх гээд  гаргахаар гэдэс дотор нь харласан ногоон өнгийн нялцгай булчирхай, яр шарх,  идээ бээр,  хавдар ургацаг үүссэн байх, мөн  олон эээжүүд, эхчүүд үр тогтохгүй зулбах,  амаржсан зарим эхийн үр нь эндэх бас ургийн гаж төрөлт бий болох ам, уруулгүй сэтэрхий, шүд нь хамрыг нь  тагласан хүүхэд төрж байгаа байдал нь Монгол үндэсний цаашдын оршин тогтнох эсэх асуудал үүсэж байгааг анхаарах цаг болсон. Бас энд  олон хууль журам зөрчигдөж байна.

-Ямар хуулийн  заалтууд зөрчигдөж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн  хоёдугаар бүлгийн 16 дугаар зүйл дэх Хүний эрхийн 18  зүйл заалт болон салбар хуулиуд,  Олон улсын гэрээгээр хүлээсэн зарим хуулийн зүйл,  заалт гээд  хууль эрх зүйн олон  актыг зөрчсөн. Ийм байдалтай “Бадрах Энержи”  компани  өнөөг хүртэл үйл ажиллагаа  явуулж байгаа тул хуулийг хүндэтгэж иргэд,  олон нийтийн цуглуулсан нотлох баримтыг үндэслэж шүүх өөрөө газар дээр нь  үзлэг хийж нотлох баримтыг шинжлэн дүгнэж,  улсын эрх ашиг,  иргэдийн эрүүл мэнд,  байгаа  орчинд үзүүлж буй  хор хөнөөлийг тооцоолж Уран олборлох, ашиглах, тээвэрлэх тусгай зөвшөөрлийг заавал цуцлах үүрэгтэй юм.

- Ураны энэ олборлолт  хийгдсэнээр хэн ашиг хүртэх вэ, хэн хохирох вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтын цаад утга санаа улсын эрх ашигт нөлөөлөх нөлөөлөл, Монгол Улсын аюулгүй байдал,  тусгаар тогтнолд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг сайн судлаж байж хөрөнгө оруулалтыг шийдэх ёстой. Гэвч  асуудалд тэгж  ханддаггүй  нь харамсалтай байна. Төрд орхигдсон ард түмэн бидний хувьд ашиг хүртэхгүй, харин ч  улс эх орон,  газар нутаг,  мал амьтан,   үр удмаараа хохирч үлдэнэ. Харин Монголын төрийн өмчийг хувьдаа завшсан , байгалийн баялгийг ухаж,  хөрөнгө оруулалт нэрээр хувьцаа  эзэмшигчээр халхавчлан  хувьдаа ашиг олсон бидний 10 хувь  хүрэхгүй хувийг эзлээд буй олигархи бизнесийн бүлэглэлийн улстөрч нэртэй намын нөхдүүд,  хөрөнгө оруулагч гадаад эзэд л туйлдаа хүртэл баяжиж,  баяр цэнгэлийн дээдийг амтална.  Надад миний хувийн эрх ашиг чухал биш. Үр хойчид  минь үлдэх улс эх орны бүрэн бүтэн байдал, хил хязгаар, байгалийн баялаг, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдал нэн чухал. Бид л Монголоо өөрчлөх үүрэгтэй. Бид эх орныхоо төлөө өргөсөн тангартаа  үнэнч байж, халуун амь,  бүлээн цусаа бидний төлөө зориулсан өвөг дээдсийнхээ ариун үйлсийг үргэлжлүүлэхийн төлөө бэлэн байж,  тогтолцооны Үндэсний хувьсгалыг нэн яаралтай авч хэлэлцэх нь чухал юм.

-Энэ бүхэн яавал зөв голдиролд орно гэж та үзэж байна?

 -Монгол Улсад хууль, дүрэм, журам хэрэгжихээ больж, хуулийг энгийн иргэдэд чанга мөрдүүлдэг, тэднийг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх гэхээр хорьдог, цагддаг, торгодог, шийтгэдэг болсон.  Харин хөрөнгө оруулагч нэртэй гадаад эзэд болон тодорхой албан тушаалтныг  хуулиар хамгаалж   хаацайлдаг, тэдний амь нас, эрүүл мэнд, хөрөнгө эд зүйлийн хуулийн дагуу онц хамгаалдаг, тэднийг бөөцийлдөг ийм төртэй бид хэр хол явах вэ?

 Амьдрал дээр ард түмнээ хуулиар далайлгаж дарамталдаг болсныг олон нийтийн эсрэг, хүний эрх, эрх чөлөөний эсрэг тэмцэж байгаа  Монгол төр харуулж байна. Тиймээс бүгд зорилготой  байя, бүү  ай,  төрийн бохирдолтой бүү  эвлэр.  Түмэн олны эрх ашиг, улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал , ирээдүй хойч үеийн эрх чөлөөний төлөө хариуцлагыг өнөөгийн  бид үүрэх үүрэгтэй. Шүүгч буруу шийдвэр гаргасан тохиолдолд, шүүгчээс тухайн аж ахуйн нэгж, хувь иргэн өөрт учирсан хохирлоо барагдуулах хуулийн төсөл боловсруулж батлах шаардлагатай.  Хэрэв тэгвэл шүүгч хэн нэгэн этгээд болон албан тушаалтан , мөнгөтэй холбоотойгоор иргэдийг хохироосон шийдвэр гаргаж чадахгүй зөвхөн хуулиа баримталж, дүгнэлт судалгаа дээр үндэслэж зөв шийдвэр гаргах ажлаа хэвийн гүйцэтгэх боломж нээгдэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

1 цаг 25 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

8 цаг 54 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

9 цаг 45 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

9 цаг 52 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

10 цаг 6 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

10 цаг 28 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

14 цаг 51 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

14 цаг 56 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

15 цаг 6 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

15 цаг 11 мин