Ерөнхийлөгчийн дэмжээгүй хүн сайд болов

2014-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

УИХ-ын өчигдрийн чуулганаар ганцхан асуудал хэлэлцсэн нь шинэ сайдын томилгоо байв. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилох талаар өдөржингөө хэлэлцсэн юм. Уг нь чуулганаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч эрхэм гишүүд “уламжлал ёсоор” сандал ширээний асуудал ярьсаар нэг өдрийн ажлаа барав. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн нь МАН-ын гишүүдийн эгдүүг хүргэж, давхар албан тушаалтан дахин томилохыг дэмжихгүй байсан. Иймд хэлэлцүүлэг нэлээд сунжирсан юм.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилуулах тухай саналыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулав. Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцье гэсэн УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг чуулганы хуралдаан даргалсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хүлээж авсангүй. Бас УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг  сайдад томилох асуудлаас завсарлага авах МАН-ын бүлгийнхний саналыг “Хугацаатай асуудлаас завсарлах өгөх боломжгүй” гээд өнгөрөөв.

Уг нь сайдыг огцруулах, томилохын аль аль нь хуулиар тогтоосон хугацаатай. Н.Батбаяр сайдын асуудлыг ярихаар хуульгүй юм шиг хэрнээ Ш.Түвдэндорж гишүүнийг сайдаар томилох болохоор хуулийн хугацаа ярих нь даргын үзэмж гэж МАН-ын гишүүд үзэж байв. Өвчтэй, чөлөөтэй гээд байгаа Н.Батбаяр сайд ойрын хэдэн өдөр маш идэвхтэй ажиллаж байгаа. Тэрээр өглөө бүр 06:00 цагаас дүүрэг болгонд очиж “Гудамж” төслийн ажилтай танилцаж байгаа юм. Гэвч түүнийг огцруулах асуудлыг идэвхжүүлэхгүй байгаа нь бас учиртай биз.

Хуульд зааснаар бол байнгын хороо болон чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлаас намын бүлгүүд завсарлага авах эрхтэй. Хуралдаан даргалагч завсарлага авъя гэсэн нөхцөлд хүсэлтийг нь биелүүлэх  үүрэгтэй. Харамсалтай нь цөөнхийн бүлэгт энэ боломжийг ашиглуулсангүй.

Хэлэлцүүлгийн явцад МАН-ын бүлгийн гишүүд нэлээд ширүүхэн мэтгэлцээд авлаа. Өөрсдөд нь ашигтай бол түргэн шуурхай хэлэлцдэг, ашиггүй бол хэдэн долоо хоногоор ч хойшлуулдаг эрх баригчдын явуулж  буй бодлогыг нэлээд шүүмжилж байв.

Сү.Батболд:

-МАН төр барьж байхдаа ч, Засгийг тэргүүлж байхдаа ч сөрөг хүчний  горимын  саналыг зарчмаар  нь шийдээд явдаг байсан. Гэтэл одоо байдал ямар байгааг өнөөдрийн чуулганы хуралдааны жишээ бэлээхэн харуулж байна.  МАН-ын бүлгийн дарга, бүлгийн гишүүд горимын санал тавиад байхад өөрсдийн баримталж буй байр сууриар тайлбар хийгээд явчихлаа шүү дээ. Ардчиллаа хөгжүүлье гэж аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ сөрөг хүчнээ нам дарчих гээд л байна.  Сөрөг хүчин нь өөрсдийн байр сууриа зарчмаар нь, горимоор нь тавих гэхээр боомилдог. Энэ зүйл өнөөдөртөө асуудлыг шийдээд байгаа мэт боловч улс орны хөгжлийн асуудал, эдийн засгийн хямралд энэ нь  уршгийг улам л дагуулж байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг хойшлуулж, хугацааг нь бүр тодорхойгүй болгож хаялаа. Бидний үед лав ийм зүйл байсангүй.

Ц.Нямдорж:

-Түвдэндорж гишүүнээсээ татгалзаж сайд болно, Мэдрээ Санхүүгийн зохицуулах хорооны дарга болж, Гансүх гишүүн болно гэж хэвлэлд бичсэн байсан. Энэ бараг үнэн. Түвдэндорж минь нэрээ бодох нь яав даа. Танай намд сайд хийчих залуус олон бий. Гэтэл Баттулгаас долоон дор хүн сайд болох нь. Энэ яаманд яагаад мэргэжлийн хүнийг сайдаар томилдоггүй юм бэ. Мал, мах, хөдөө, газар тариалан мэдэхгүй хүн л сайд болох юм. МоАХ гэж цээжээ дэлддэг хүмүүсийг л тавьчихна. Энэ томилгоог чинь эсэргүүцэж байна.

Д.Арвин:

-Эдийн засаг биднээс шалтгаалж байгаа, шалтгаалахгүй зүйлээс ч унаж байгаа. Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн сайдыг ирэх долоо хоногт хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс эдийн засгийн асуудлыг ирэх долоо хоногт нухацтай ярих ёстой. Гэтэл бид нэг томилгооны асуудлыг бүтэн өдрийн турш ярилцаж байгаа нь харамсалтай байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан засаглалыг бэхжүүлэх нь сайн хууль өргөн барьж, 2016 оноос хэрэгжүүлэх ёстой гэж өргөн барьсан. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг ийм агуулгатай хуулийн төслийг дахин өргөн барих ёстой гэсэн саналтай байгаа. Ш.Түвдэндорж сайдын ажлаа аваад сайн хийгээрэй.

Хэлэлцэж буй асуудлаар санал хураахын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Үндсэн хуулийг агуулгаар нь зөрчиж, тус намын бүлгээс гаргасан горимын саналыг хүлээж авахгүй байгаа тул бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй, завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Гэвч хэлэлцэж буй асуудлаар санал хураахад Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох саналыг хуралдаанд оролцсон 40 гишүүний 34 нь дэмжлээ. Ийн Ерөнхийлөгчийн дэмжээгүй хүн сайд болж чадлаа. Шинэ сайд өчигдөр орой тамгаа хүлээж авсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21