1925.05.29: Р.Ч.Эндрюсийн экспедиц Монголын нутаг дэвсгэрт судалгааны ажлаа эхлүүлэв

2021-07-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Азийн гурав дахь экспедицийн дарга Р.Ч. Эндрюс  Монголын ШУ-ны хороо, Судар бичгийн хүрээлэнтэй найман зүйл бүхий гэрээ байгуулж, монголын нутаг дэвсгэрт  судалгаа шинжилгээний ажил явуулахаар болов.

Гэрээний эх баримтад:

Олны өргөгдсөний арванхоёрдугаар он. Тавдугаар сарын 16.

Монгол газар, бодисыг шинжлэхээр ирсэн Америк улсын эрдэмт хүмүүс хэрхэн явбаас зохион зүйлүүдийг тодорхойлсон хэмжээ:

Нэг. Америкийн эрдэмт хүмүүс монгол газар бүхий амьд бие ургамал, бодисын зүйлүүдийг зөвхөн шинжлэх ухаанд хэрэглэх тухай үзнэ. 

Хоёр: Амьд бие ургамлын зүйлийг шинжлэхдээ ямарваа амьтныг гөрөөлөн агнаж болохоос гадна ургамлын зүйлийг аван хэрэглэж болно.

Гурав: Ургамлын зүйл ба газрын шороо чулууны зүйлүүдийг үзэхдээ ил буй зүйлийг үзэхээс гадна гуу жалга ба усны эрэгт ил гарсан чулуу зэргийг үзэж болно.

Дөрөв: Далдаар буюу буй чулуу зэргийн газрын зүйлүүдийг өрөмдөх буюу гүн малтах зэргээр гаргаж үл болно.

Тав: Амьд ургамал бодисын зүйлүүдийг зөвхөн шинжлэх ухаанд хэрэглэх төдийгөөр монгол газраас гадагш тээн гаргаж болно.  Гагцхүү эрт урьдын цагийн хүмүүсийн байгуулсан дурсгал болох зүйлүүдийг шилжүүлэн хөдөлгөж, тээн гаргаж үл болно.

Зургаа: Олж, гадагш тээн авч гарах аливаа чулууны зүйл бүрээс нэжгээдийг Монголын Засгийн газарт өгнө.

Долоо: Газрын ургамал ба амьтныг ялган заасан зураг үйлдэж болох ба бас урьд галавын хөрс шорооны зураг үйлдэж болох боловч байлдааны зүйлд хэрэглэх зургийг үйлдэж үл болно.  Түүнчлэн гэрэл зураг, кино хальснаа буулгасан зургуудын нэг хувийг Монголын Засгийн газарт өгнө. Явж, шинжин үзсэн зүйлүүдийг тодорхойлон бичсэн ном дэвтрүүдийг хэвлэн гаргаваас гурван хувийг Монголын Засгийн газарт илгээнэ.  Нутгийн эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр онгон сүлд бүхий газар, орон хийдэд орж үл болно  гэсэн агуулга бүхий гэрээ хийж, Гадаад хэргийн яамны тэргүүн сайд Цэрэндорж, нарийн бичгийн дарга Цогт-Очир нар гарын үсэг зуржээ.

 Харин Америкийн талаар байгуулсан гэрээний гол утга нь: Монголын говь нутагт эрт галавын амьтан ургамлын судалгаа хийхдээ Монгол Улсын хууль эрх зүйн актын дагуу явуулах ба ямар нэгэн арилжаа наймааны зүйл хийхгүй, эрдэс баялаг эрэхгүй, зөвхөн газрын гадарга дээр болон доор дарагдсан амьтан ургамлыг судлах бөгөөд ховор олдвор археологийн зүйл, аялалын замын зураг, шинжилгээний тайлан, фото зураг зэргийг  Монголын талд өгч байхаар тохирчээ.

Р.Ч.Эндрюс нь Төв Азийн гурван экспедицийг удирдан 1922, 1923, 1925 онд Монголд ажилласан юм. 

Түүний багийн бүрэлдэхүүнд биологич, амьтан судлаач, палеонтологич, геологич, зураг зүйч, эртний ургамал судлаач, инженер, эмч, орчуулагч, археологич, тогооч, гэрэл зурагчин, шавьж судлаач гэсэн хүмүүсээс гадна Монголын Засгийн газар, Судар бичгийн хүрээлэнгээс төлөөний хүмүүс орж ажиллажээ.   Мөн Монгол анх удаа моторт тээврийн хэрэгсэл ашигласан нь тухайн үедээ санаанд оромгүй шийдвэр бөгөөд экспедицийн онцлог юм.

Чойрын богд уул бол  шинжилгээний ангийн гол зангилаа цэг байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байна.

Р.Ч. Эндрюс нь Монголын газар нутагт хийсэн судалгаа шинжилгээний ажилдаа тулгуурлан “Моторт машинаар Монголыг гаталсан нь” өгүүллийг “Нагрег’s Маgаzinе” сэтгүүлийн 1919 оны долдугаар сарын дугаарт нийтлүүлжээ. Мөн  “Монголын талыг гатласан нь” ном 1921 онд хэвлүүлсэн.  Дорно дахины судлалын “Ази” сэтгүүлд 1921-1924 онд Монголд аялсан тухай арав гаруй өгүүлэл, гэрэл зургийн хамт хэвлүүлсэн байна. Төв Азийн экспедицийн Монголд хийсэн гурван удаагийн аялалын тэмдэглэл, 60 гэрэл зураг бүхий “Эртний хүний мөрөөр” номоо 1926 онд хэвлүүлсэн байна.  Бүтээлүүд нь палентологи, археологи, хүн судлалын үнэлж баршгүй ач холбогдолтой зохиолууд хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.19 ДАВАА № 139 (6616)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 15 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 15 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 33 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин