Галерейн галд шатсан зургуудийг анх туурвисан эзнээр нь дахин бүтээлгэж байна

2021-07-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.ОЮУН-ЭРДЭНЭ

 

Нийслэлийн төв хэсэгт байрлах Монголын Уран зургийн галерейд дүрслэх урлагийн сод бүтээлүүд хадгалагддаг. Тухайлбал, уг галерейн ханыг 1921 оноос хойших тэртээ зуун жилийн түүхийг өгүүлэх Марзан Шаравын В.И.Лениний хөргөөс авахуулаад дүрслэх урлагийн жинхэнэ сор бүтээлүүд чимдэг. Гэтэл одоогоос 22 жилийн өмнө уран зургийн галерейн 1000 орчим бүтээл цахилгааны улмаас  галд өртсөн юм. Галерейд гарсан гал түймрийн үеэр 1921-1990 оны үед хамаарагдах 106 зураг бүрэн шатсан бөгөөд 78 зураг 50-80 хувьтай шатаж, 88 зураг танигдах боломжтой, 652 зураг их хэмжээний сэргээн засвар шаардагдахуйц байдлаар гэмтсэн. Өөрөөр хэлбэл, уг галерейн сан хөмрөгийн 50 хувь устаж үгүй болсон талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байжээ. Тэр дунд зураач Г.Төмөр-Очирын “Намрын уянга”, Г.Одонгийн “Морьтон баатрууд”, Н.Цүлтэмийн “Мартагдашгүй уулзалт”. Мөн манай улсад анх техник нэвтэрч, монголчууд морин дэл дээрээс моторт хүлэг рүү шилжсэн түүхийг харуулсан Г.Дунбүрээгийн “Монгол транс”, “Оторт”, О.Цэвэгжавын “Партизан цэргийн элсүүлэлт” зэрэг цөөнгүй ахмад зураачдын бүтээл шатсан байдаг. Тэр цагаас хойш галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй дээрх бүтээлүүд аврал эрсээр байсан юм.

Тэгвэл Монголын уран зургийн галерей галын улмаас шатаж, гэмтсэн бүтээлүүдээ сэргээн засварлаж үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр удаагийн төслөөр сэргээх засварлах ажлууд хийж одоогоор 300 орчим зураг үлдээд байгаа аж. Гэхдээ 1000 орчим бүтээл галд өртсөн ч бүгд шатаж устсан гэсэн үг биш. Бүтээл хөө тортог болсон тохиолдлыг ч галд өртсөн гэж үздэг гэдгийг галерейн уран бүтээлчид хэлж байлаа.

Галд өртсөн уран зургийн сод бүтээлүүдийг сэргээх явцын талаар Монголын уран зургийн галерейн Бүртгэл мэдээллийн санч Б.Чимэдхорлоогоос тодруулахад “Манайх олон улсын төсөл хөтөлбөрийг Монголдоо анхдагч нь болж нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Монголын уран зургийн галерей 2019 оноос “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийг Монголдоо анх удаа амжилттай хэрэгжүүлсэн. Энэ нь аж ахуй нэгж байгууллагуудад тухайн бүтээлийг үрчлүүлээд Соёлын өвийн үндэсний төвөөр сэргээн засварлуулах зорилготой хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлд  Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Цэвэгжавын “Эмнэг сургагч” бүтээлийг “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн хамт олон үрчлэн авч, зардлыг нь ивээн тэтгэж, сэргээн засварласнаар дахин үзэгчдийн хүртээл болгосон байх жишээтэй.

Дараагийх нь “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” бичил төсөл юм. Энэ төслийн хувьд сэргээн засварлуулах боломжгүй бүтээлүүдийг анх туурвисан уран бүтээлчээр нь дахин зуруулж бүтээлгэх зорилготой. Төсөл маань өнгөрсөн жилээс  хэрэгжиж эхэлсэн. Зарим хүмүүс бүтээлийг ахин зурвал өмнөх шигээ гоё байж чадахгүй гэж бодож магадгүй. Гэхдээ тухайн уран бүтээлчээр дахиж зуруулна гэдэг бол бас давтагдашгүй үйл явц юм. Жишээлбэл, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээ анх 1971 онд 30 настайдаа буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор “Монгол транс” гээд автотээврийн хөгжлийг харуулсан  зургаа бүтээж байсан бол Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 80 настайдаа дахин зурж сэргээсэн” гэлээ. Эдгээр төслийг Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Монголын уран зургийн галерей хамтран  амжилттай хэрэгжүүлж дуусчээ.

Уран зургийг үндэсний хэмжээнд сэргээн засварладаг Монгол Улсын үндэсний хэмжээнд сэргээн засварладаг цорын ганц байгууллага Соёлын өвийн үндэсний төв байдаг. Тэгвэл дээрх бүтээлүүдийг сэргээн засварлахад Соёлын өвийн үндэсний төвөөс арга зүйн зөвлөгөө авч ажиллажээ. Цаашдаа ч энэ төслийг хэрэгжүүлэхээр зорьж, дахиад сэргээн засварлах боломжгүй бүтээлүүдийг сэргээн бүтээлгэхээр зорилт тавин  ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.5 ДАВАА № 133, 134 (6610, 6611)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 10 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

9 цаг 28 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

9 цаг 28 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

23 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин