Долоо дахь удаагийн өршөөлийн хуулийг баталлаа

2021-07-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар хэд хэдэн чухал хуулийн төслийг эцэслэн баталлаа.  Соёлын тухай хууль,  Кино урлагийг  дэмжих тухай хууль,  Хөдөлмөрийн хууль, Өршөөлийн хуулийг эцэслэн батлав.  Парламентын баталсан хуулиудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

Өршөөлийн хууль энэ сарын 6-наас хэрэгжинэ

 

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан долоо дахь удаагийн Өршөөлийн хуулийг парламент хэлэлцэн баталлаа. Өмнө нь 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байв. Долоо дахь удаагийн хууль энэ сарын 6-наас хэрэгжинэ.   Хуулийг баталснаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасч, өсвөр насны 25 хүн, 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөх юм.  Мөн Зөрчлийн тухай хуулиар автомашины торгууль авсан иргэдийг торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан. Тус өршөөлд иргэдэд оногдуулсан 70 тэрбум төгрөгийн торгуулийг өршөөх юм. Түүнчлэн энэ удаагийн Өршөөлийн хуулийг батлахдаа ФАТФ, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүйг мэдээллээ. Түүнчлэн  авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг Өршөөлийн хуулиас хассан байна.

 

2005 оноос хойш хэлэлцэгдсэн Соёлын хуулийг эцэслэв

 

Соёлын салбарын “Үндсэн хууль” гэж нэрлэж буй  Соёлын тухай хуулийг парламент соёрхон баталлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газрын бүтцэд олон жилийн дараа Соёлын яам  байгуулагдсан нь монгол соёлын дархлааг бүрдүүлж, Монгол соёлоор дамжуулан энэ орноо дэлхийд сурталчлах үүд хаалгыг нээж байна” гэсэн юм.  Соёлын хууль нь  2005 оноос хойш олон парламент дамжин яригдсан байдаг.  Энэ удаагийн хуулийн шинэчлэлд нэгэн чухал заалт орсон нь соёл урлагийн салбарынхны цалин, хөлсний асуудал юм.  Хуульд, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох, мөн төвөөс алслагдсан байдлыг харгалзан соёлын ажилтанд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг тусгажээ. 

 

Кино урлагийг дэмжих сан байгуулна

 

Уран бүтээлчид анх удаагаа Кино урлагийн тухай хуультай боллоо. Уг хуулийг 2011 онд санаачилж байсан ч  өдийг хүртэл батлагдаагүй явж ирсэн.  Кино урлагийг дэмжих тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт Кино урлагийг дэмжих сан байгуулахаар тусгасан. Сангийн хөрөнгийг эргэн төлөгдөх зээлийн хэлбэрээр болон, эргэн төлөгдөхгүй санхүүжилт гэсэн хоёр ангиллаар кино бүтээлд зарцуулах юм байна.

 

Эргэн төлөгдөхгүй санхүүжилтэд

vМонголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах, эсхүл хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрүүл амьдрах дадал бий болгоход эерэгээр нөлөөлөх хүүхэд, залуучуудад зориулсан уран сайхны болон баримтат кино, эсхүл арт кино бүтээх;

vМонгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;

vОлон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах;

-Кино урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг багтжээ.

 

Харин хөнгөлөлттэй зээл

-түүхэн, хүүхэд, залуучуудад зориулсан болон арт киног тусгайлан дэмжихээр зааснаас бусад кино бүтээх;

-кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн шинэ техник, технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх бол авч болохоор хуульд тусгаад байна.

 

Хөдөлмөрийн хууль: Бүх байгууллага Хүүхэд хамгааллын бодлоготой байна

 

2009 оноос хойш яригдаж гурван парламент, таван Засгийн газар дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийг арав гаруй жилийн дараа УИХ шинэчлэн батлав.  Энэхүү хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм байна. Хуульд ажлын байран дээрх бэлгийн дарамт, хүчирхийллийн тухай зүйл заалтыг анх удаа нарийвчлан зааж өгчээ. Мөн туслах малчин, гэрийн үйлчлэгч гэх мэтчилэн шинэ хөдөлмөрийн зах зээл дээр бий болсон ажлууд, ажиллах хүчнүүдийн тухай ч зааж өгсөн байгаа юм байна.

Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Бид ирэх зургаан сарын хугацаанд Засгийн Газар, МҮЭ, Ажил Олгогчдын Холбоо, МҮХАҮТ-тай хамтарч хуулийг сурталчилна. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсад хөдөлмөрийн харилцаа шинэ шатанд гарлаа гэв.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Хуулийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд бүгд хүүхэд хамгааллын бодлоготой байна гэсэн зүйл заалт орсон. Хүүхэд хамгаалалтай холбоотой заалтыг Хөдөлмөрийн тухай хуульд туссанаараа байгууллага ажил олгогчдоос ажилтнуудынхаа ар гэрийг хамгаалдаг байх, ажлын бус цагаар эцэг эхчүүдийг ажиллуулж хүүхдүүдийг гэрт нь хараа хяналтгүй орхиулдаггүй байх, эцэг эхчүүдийг хүүхдүүдэд зарцуулах цагтай байлгах зэрэг бодлого тусч байгаа. Түүнчлэн 0-3 насны ээжүүдийг ажиллаж байх үед нь амралтын өдрөөр болон илүү цагаар ажиллуулахыг хориглосон заалт орсон бөгөөд ажилчдыг хөдөө гадаа томилолтоор ажиллуулахыг хориглосон. Мөн дөнгөж төрсөн хүүхдийн аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө өгөх гэх мэт маш чухал зүйл заалтууд орсон байгаа” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.5 ДАВАА № 133, 134 (6610, 6611)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

25 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

27 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

29 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

14 цаг 34 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

14 цаг 34 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

14 цаг 34 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Өчигдөр 17 цаг 51 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Өчигдөр 12 цаг 18 мин