ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ

1 цаг 19 мин
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛАГЧ

ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ

Үндэсний болон олон улсын жишигт нийцсэн чанартай боловсролоор тэргүүлэгч Шихихутуг их сургууль шинэ элсэгчдээ урьж байна. САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭХ, ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТНИЙГ БИД БЭЛТГЭНЭ.

Монголын хувийн их сургуулиудын АНХДАГЧ

Хүний эрхийн мэдрэмжтэй, чадварлаг мэргэжилтний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед бид сургалтынхаа арга технологи, хөтөлбөрийг жилээс жилд шинэчлэн хөгжүүлж, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн, бие хүнийг бүтээж, үндэсний төдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээлд амжилттай нийлүүлсээр байна.

СУРГУУЛИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Үүсгэн байгуулагдсан он

1991

(35 жилийн тууштай хөгжил)

Статус

Их сургууль

Оюутан-багшийн харьцаа

25:1

Байршил

- Хичээлийн байр-1: Үндсэн хуулийн гудамж

- Хичээлийн байр-2: Их сургуулийн гудамж

- Дотуур байр

Сургалтын онцлог:

  • Орчин үеийн дижитал шийдэлд суурилсан суралцах боломж
  • Онол, практикийг хослуулсан заах арга зүй
  • Олон улсын хамтын ажиллагаа, нээлттэй орчин

Яагаад Шихихутуг их сургуулийг сонгох вэ?

1. Чанараар баталгаажсан боловсрол

Шихихутуг их сургууль нь Ази Номхон далайн чанарын сүлжээний гишүүн болох Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр 4 удаа дараалан магадлан итгэмжлэгдсэн. Мөн олон улсын чанарын удирдлагын тогтолцоо “ISO 9001:2015”, боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо “ISO 21001:2018” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, баталгаажуулсан.

 

2. Туршлагатай, мэргэшсэн багшлах бүрэлдэхүүн

Нийт багш нарын 55-аас дээш хувь нь докторын (Sc.D, Ph.D) зэрэгтэй ба хууль зүй, сэтгэл судлал, бизнесийн удирдлага, төрийн алба, шүүх эрх мэдэл, судалгаа-шинжилгээний салбарт туршлагатай эрдэмтэн багш, мэргэжилтнүүд хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулдаг.

3. Онол ба практикийг хослуулсан сургалт

Оюутнууд танхимын сургалтаас гадна мэтгэлцээний шүүхийн танхим, клиник сургалтын төв, кейсэд суурилсан сургалт, дадлага, мэргэжлийн симуляциар дамжуулан бодит ур чадвар эзэмшдэг.

4. Олон улсын хамтын ажиллагаа

Шихихутуг их сургууль нь Япон, БНСУ, АНУ, Европын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутан солилцоо, кредит тооцуулах, хамтарсан судалгаа, багш солилцоо, олон улсын хөтөлбөрүүдэд суралцагчдаа хамруулах боломжийг өргөжүүлж байна.

5. Төгсөгчдийн амжилт

Шихихутуг их сургуулийн төгсөгчид шүүх, прокурор, өмгөөлөл, төрийн алба, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээ, бизнесийн салбарт амжилттай ажиллаж байна. Тус сургуулийн төгсөгчдийн мэргэжлийн шалгалт, төрийн албаны шалгалт, ажил эрхлэлтийн үзүүлэлт нь сургалтын чанарын бодит үр дүнг харуулдаг.

 

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ХӨТӨЛБӨРҮҮД

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРҮҮД

 

1. ЭРХ ЗҮЙН БАКАЛАВР

Иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, олон улсын эрх зүй зэрэг хууль зүйн суурь болон мэргэшүүлэх мэдлэгийг цогцоор эзэмшүүлэх, 35 жилийн турш хөгжүүлсэн үндэсний хэмжээний тэргүүлэх хөтөлбөр.

Элсэлтийн ерөнхий шаардлага:

ЭЕШ-ийн онооны шаардлага:

ЭЕШ 1: Нийгэм судлал — 490 ба түүнээс дээш оноо

ЭЕШ 2: Математик эсвэл Англи хэл — 490 ба түүнээс дээш оноо

Бүртгүүлэхдээ дараах материалыг бэлдэнэ үү:

  • ЭЕШ өгсөн онооны батламж хуудас (монгол хэл, бичиг өгсөн хуудсыг хамтад хавсаргах)
  • E-Mongolia-аас авсан иргэний үнэмлэхний лавлагаа
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний (эх хувь)
  • Суралцагийн хувийн хэрэг (эх хувь)
  • Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3×4 см хэмжээтэй цээж зураг (цахим файл болон цаасан хэлбэрээр) admission@shihihutug.edu.mn өөрийн овог нэрийг бичиж илгээх
  • Бичгийн хэргийн хавцас цагаан өнгөтэй (1 ширхэг)
  • Сургалтын төлбөрийн урьдчилгаа төлбөр төлсөн баримт

2.БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН БАКАЛАВР

Эрх зүй, бизнесийн эрх зүй, менежмент, компанийн засаглал, гэрээ, санхүү, бизнесийн орчны эрх зүйн мэдлэгийг хослуулан эзэмшүүлэх хөтөлбөр.

Элсэлтийн ерөнхий шаардлага

ЭЕШ-ийн онооны шаардлага:

ЭЕШ 1: Нийгэм судлал — 490 ба түүнээс дээш оноо

ЭЕШ 2: Математик эсвэл Англи хэл — 490 ба түүнээс дээш оноо

Бүртгүүлэхдээ дараах материалыг бэлдэнэ үү:

  • E-Mongolia-аас авсан иргэний үнэмлэхний лавлагаа
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь
  • Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3×4 см хэмжээтэй цээж зураг /цахим файл болон цаасан хэлбэрээр/
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт

3. ХУУЛИЙН СЭТГЭЛ СУДЛАЛЫН БАКАЛАВР

Хууль зүйн салбар, хүний эрх, гэмт хэрэг, шүүх, мөрдөн шалгах ажиллагаа, байгууллагын сэтгэл зүй зэрэг чиглэлтэй уялдсан сэтгэл судлалын суурь болон мэргэшүүлэх мэдлэг олгох хөтөлбөр.

Элсэлтийн ерөнхий шаардлага

ЭЕШ-ийн онооны шаардлага:

ЭЕШ 1: Нийгэм судлал эсвэл Математик — 490 ба түүнээс дээш оноо

ЭЕШ 2: Монгол хэл эсвэл Англи хэл — 490 ба түүнээс дээш оноо

Бүртгүүлэхдээ дараах материалыг бэлдэнэ үү:

  • E-Mongolia-аас авсан иргэний үнэмлэхний лавлагаа
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь
  • Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3×4 см хэмжээтэй цээж зураг /цахим файл болон цаасан хэлбэрээр/
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт

 

Элсэлтийн комиссоос өгөх зөвлөгөө

Шихихутуг их сургууль нь сургалтын чанар, багш-оюутны тооны харьцаа, практик сургалтын орчныг хадгалах зорилгоор хөтөлбөр тус бүрт хязгаартай тооны оюутан элсүүлдэг. Иймээс элсэгчид бүртгэлээ эрт эхлүүлж, шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлэхийг зөвлөж байна.

Элсэгч та дараах зүйлсэд анхаарна уу.

  • Сонгосон хөтөлбөрийнхөө ЭЕШ-ийн хичээл, онооны шаардлагыг сайтар шалгах
  • E-Mongolia-аас авах лавлагаа, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, цээж зураг зэрэг бүрдүүлэх материалаа урьдчилан бэлдэх
  • Цахим бүртгэлийн мэдээллээ үнэн зөв бөглөх
  • Холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа зөв бичих
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримтаа хадгалах
  • Элсэлтийн комисстой холбогдон мэргэжил сонголт, хөтөлбөрийн ялгаа, сургалтын төлбөр, төлбөрийн нөхцөл, дотуур байрны талаар зөвлөгөө авах

Мэргэжлээ зөв сонгох нь ирээдүйн карьерын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Тиймээс элсэгчид болон эцэг эхчүүд Шихихутуг их сургуулийн элсэлтийн комисстой холбогдон дэлгэрэнгүй зөвлөгөө авч, өөрт тохирох хөтөлбөрөө сонгох боломжтой.

 

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ ДАРААЛАЛ

 

Элсэгч та цахим бүртгэлийн системд нэвтэрч, өөрийн сонирхсон хөтөлбөрөө сонгон бүртгүүлнэ. Шаардлага хангасан тохиолдолд нэг болон хэд хэдэн хөтөлбөрт зэрэг бүртгүүлэх боломжтой.

Бүртгэлийн дараалал:

1. Цахим бүртгэлийн системд бүртгэл үүсгэн, нэвтрэх

2. Хувийн мэдээллээ үнэн зөв бөглөх

3. Суралцах хөтөлбөрөө сонгох

5. Бүртгэлийн хураамжаа төлөх

6. Бүртгэлээ баталгаажуулах

ЭЕШ-ийн оноо гарсны дараа элсэгчийн онооны мэдээллийг Боловсролын яамны нэгдсэн системээс автоматаар татаж баталгаажуулна. Улмаар элсэгчдийг ЭЕШ-ийн оноогоор эрэмбэлэн жагсааж, хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

Анхаарах зүйл:

Бүртгэлийн хураамжаа төлж, бүртгэлээ баталгаажуулаагүй элсэгч онооны жагсаалтад орохгүй болохыг анхаарна уу.

 

Бакалаврын элсэлтийн цахим бүртгэлийн QR код

Цахим бүртгэлийн линк: https://shihihutug.xcloud.mn/

Цахим шуудан: admission@shihihutug.edu.mn

Холбоо барих утас: 9908-6637, 9903-6177, 8020-9718

 

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭГЧИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ДАРААЛАЛ

Элсэгч цахим бүртгэлээ баталгаажуулж, онооны болон шалгаруулалтын жагсаалтад орсны дараа элсэлтийн комисс бүртгэлийн мэдээлэл, ЭЕШ-ийн оноо, хөтөлбөрийн шаардлага болон бүрдүүлсэн баримт бичгийг хянан шалгана.

Тухайн хөтөлбөрт тэнцсэн элсэгчид сургуулиас тэнцсэн тухай мэдэгдлийг бүртгэлд оруулсан цахим шуудангаар хүргүүлнэ.

Тэнцсэн элсэгч дараах дарааллаар элсэлтээ баталгаажуулна:

1. Тэнцсэн тухай мэдэгдлийг цахим шуудангаар хүлээн авах

2. Сургууль дээр биечлэн ирж, бүрдүүлэх баримт бичгийн эх хувийг элсэлтийн комисст өгөх

3. Сургалтын төлбөрийн урьдчилгааг шилжүүлж, төлбөрийн баримтаа баталгаажуулах

4. Элсэлтийг баталгаажуулж эрхийн бичиг олгоно.

Анхаарах зүйл:

Тэнцсэн тухай мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд сургууль дээр ирж баримт бичгээ өгөөгүй, сургалтын төлбөрийн урьдчилгааг төлөөгүй тохиолдолд таны элсэх эрх баталгаажаагүйд тооцно.

 

АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРҮҮД

 

1. ЭРХ ЗҮЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР (ЭЧНЭЭ ХЭЛБЭР)

Дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй, давхар мэргэжил эзэмших, карьераа ахиулах хүсэлтэй иргэдэд зориулсан 3 жилийн хугацаатай, танхим болон цахим сургалтыг хослуулсан (hybrid) хөтөлбөр.

Элсэлтийн ерөнхий шаардлага

Бүртгүүлэхдээ дараах материалыг бэлдэнэ үү:

  • Дээд боловсролын дипломын лавлагаа /E-Mongolia-аас авсан байх/
  • Дээд боловсролын дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /E-Mongolia-аас авсан байх/
  • Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3×4 см хэмжээтэй цээж зураг /цахим файл болон цаасан хэлбэрээр/
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт

Нэмэлт шаардлага:

  • Үндсэн хуулийн мэдлэгийн шалгалт өгнө.

 

2. ЭРХ ЗҮЙН МАГИСТР

Эрх зүйн шинжлэх ухааны салбарт шүүмжлэлт сэтгэлгээ, дэвшилтэт мэдлэг, судалгааны арга зүйг эзэмшүүлж, харьцуулсан эрх зүй судлалаар мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх ахисан түвшний хөтөлбөр.

Элсэлтийн ерөнхий шаардлага:

  • Эрх зүйн бакалаврын зэрэгтэй байх (E-Mongolia системд баталгаажсан байх)

Нэмэлт шаардлага:

  • Мэргэжлийн суурь шалгалт өгнө.
  • Англи хэлний шалгалт өгнө.

 

3. БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР

Дижитал эрин үеийн бизнесийн удирдлагын шинэ ур чадвар, стратегийн сэтгэлгээ, технологи ба менежментийг хослуулан шийдвэр гаргах чадвартай удирдагчдыг бэлтгэх ахисан түвшний хөтөлбөр.

Элсэлтийн ерөнхий шаардлага:

  • Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх;
  • Бакалаврын диплом E-Mongolia системд баталгаажсан байх;

Нэмэлт шаардлага:

  • Англи хэлний тестийн шалгалт өгөх.

 

4. СЭТГЭЛ СУДЛАЛЫН МАГИСТР

Хууль, эрх зүйн онол, практикийг сэтгэл судлалын шинжлэх ухааны арга зүйтэй уялдуулан судлах ахисан түвшний хөтөлбөр.

Элсэлтийн ерөнхий шаардлага:

  • Сэтгэл судлалын бакалаврын зэрэгтэй байх E-Mongolia системд баталгаажсан байх);

Нэмэлт шаардлага:

  • Мэргэжлийн суурь шалгалт өгнө.
  • Англи хэлний шалгалт өгнө.

 

5. ЭРХ ЗҮЙН ДОКТОР

Шинжлэх ухааны судалгааны олон талт, шинэлэг арга зүйг эзэмшүүлж, харьцуулсан эрх зүйн судлалаар мэргэшсэн мэдлэг бүтээгч, судлаачдыг бэлтгэх докторын хөтөлбөр.

Элсэлтийн ерөнхий шаардлага:

  • Эрх зүйн судалгааны магистрын зэрэгтэй байх;
  • Харьцуулсан эрх зүйн чиглэлээр эсээ бичих;

Нэмэлт шаардлага:

  • Англи хэлний тестийн шалгалт өгөх.

АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

 

Элсэгч та цахим бүртгэлийн системд нэвтэрч, өөрийн сонирхсон хөтөлбөрөө сонгон бүртгүүлнэ.

Бүртгэлийн дараалал:

  1. Цахим бүртгэлийн системд бүртгэл үүсгэн, нэвтрэх
  2. Бүртгэлийн хураамжаа төлөх
  3. Хувийн мэдээллээ (цахим анкет) үнэн зөв бөглөх
  4. Мэдээллээ файл хэлбэрээр системд оруулах
  5. Суралцах хөтөлбөрөө сонгох
  6. Бүртгэлээ баталгаажуулах

Ахисан түвшний элсэлтийн цахим бүртгэлийн QR код

Цахим бүртгэлийн линк: https://shu.xcloud.mn/

Цахим шуудан: admission@shihihutug.edu.mn

Холбоо барих утас: 9909-3607, 9509-2623, 9982-1317

 

АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ДАРААЛАЛ

Элсэгч цахим бүртгэлээ баталгаажуулж, шалгаруулалтын жагсаалтад орсны дараа элсэлтийн комисс бүртгэлийн мэдээлэл, хөтөлбөрийн шаардлага болон бүрдүүлсэн баримт бичгийг хянан шалгана.

Тухайн хөтөлбөрт тэнцсэн элсэгчид сургуулиас тэнцсэн тухай мэдэгдлийг бүртгэлд оруулсан цахим шуудангийн хаягаар хүргүүлнэ.

Тэнцсэн элсэгч дараах дарааллаар элсэлтээ баталгаажуулна:

1. Тэнцсэн тухай мэдэгдлийг цахим шуудангаар хүлээн авах

2. Сургалтын төлбөрийн урьдчилгааг шилжүүлж, төлбөрийн баримтаа баталгаажуулах

3. Элсэлтийг баталгаажуулж эрхийн бичиг олгоно.

Анхаарах зүйл:

Тэнцсэн тухай мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд сургууль дээр ирээгүй, сургалтын төлбөрийн урьдчилгааг төлөөгүй тохиолдолд таны элсэх эрх баталгаажаагүйд тооцно.

Бакалаврын хөтөлбөр: 9908-6637, 9903-6177, 8020-9718

Магистр, Докторын хөтөлбөр: 9909-3607, 9509-2623, 9982-1317

И-мэйл: info@shihihutug.edu.mn, admission@shihihutug.edu.mn

Вэбсайт: www.shu.edu.mn

Фэйсбүүк: Шихихутуг их сургууль/Shihihutug University

Инстаграм: shihihutug_uni

Элсэлтийн бүртгэл, баталгаажуулалт хичээлийн 1 дүгээр байрны 3 давхарт явагдана.

Хаяг: Үндсэн хуулийн гудамж 35/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 1425

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

1 цаг 19 мин
ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛАГЧ

1 цаг 19 мин
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

1 цаг 19 мин
ҮНДЭС БИЕИЙН ТАМИРЫН ИХ СУРГУУЛЬ

ҮНДЭС БИЕИЙН ТАМИРЫН ИХ СУРГУУЛЬ

1 цаг 19 мин
“СИТИ” ИХ СУРГУУЛЬ

Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө уриатай “СИТИ” Их сургууль 1998 онд үүсгэн байгуулагдсан

1 цаг 19 мин
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

СЭЗИС нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийт 16 мэргэжлээр сургалт явуулж

1 цаг 24 мин
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ

ОТИС нь хувийн хэвшлийн анхдагч их сургууль бөгөөд бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөр болон ажлын байра

1 цаг 29 мин
"АЧ" АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Магадлан итгэмжлэгдсэн "Ач" Анагаах Ухааны Их Сургууль нь 1998 онд байгуулагдсан. Чанараараа танигдсан шилдэг 8 их сургуулийг танилцуулж байна

1 цаг 34 мин
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?

Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.

1 цаг 49 мин
Ван И-гийн айлчлалын эргэн тойронд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Коммунист  намын Төв хорооны Улс төрийн товчооны

1 цаг 49 мин