Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

2026-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

 Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ. Ингэхдээ СХД-т 3.5 км холбоос замуудыг хийнэ. Нэгдүгээр хорооллын арын зам-Саппоро-32 дугаар байр гэсэн холбоос замыг байгуулна. 

БГД-т 20.11 км дугуйн зам барих бөгөөд Хорооллын эцэс-Гандан-Баруун 4 зам-Нарны хороолол-Алтай хотхон-Гурвалжингийн гүүр гэсэн маршруттай байна.

ЧД-т 4.35 км дугуйн замыг Баянбүрдийн тойрог-Дөлгөөн нуур-Чингисийн музей-Төв шуудан-Баруун 4 зам-Гэсэр сүм гэх маршрутаар байгуулна.

СБД-т 14.36 км дугуйн зам барих бөгөөд 100 айл- Арслантай гүүр-Натур-Парк-Энхтайваны гүүр-Нарны гүүр-Баруун 4 зам-Төв шуудан-Дөлгөөн нуур гэсэн тойрог замыг байгуулахаар төлөвлөжээ.

БЗД-т 29.33 км зам байгуулна. Үүнд Сансарын тойрог-Цайз 16-Улаанхуаран-Энхтайваны өргөн чөлөө-Нарантуул худалдааны төв-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Home plaza-Натурын гүүр-Арслантай гүүр гэсэн чиглэлээр байгуулахаар болжээ.

Явган хүний гарцан дээр дугуй, мопед, скүүтертэй зорчигч автомашинд дайруулах осол ихээр гарч байгаа. Мөн явган зорчигчийг хоёр дугуйтай тээврийн хэрэгслээр зорчиж яваа иргэд ихээр дайрч гэмтээх осол гарч байгаа тул явган хүний гарцын хажуугаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэл явах гарцыг тусад нь гаргана хэмээн Хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэв.

Эх сурвалж: www.polit.mn  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

23 цаг 43 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

23 цаг 56 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

23 цаг 58 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин