Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх: Өрхийн эмнэлгүүдээс “мэдээлж” байна

2021-07-02
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ, Б.АНХ-УЧРАЛ, А.НОМИНБИЛЭГ

 

Өрхийн эмч нар эмийн сангаас зээлж байна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв. 2021.7.1. 08:00 цаг.

Манай улсад өчигдөр коронавирусын 2485 шинэ тохиолдол илэрч халдварын тоо нэмэгдсээр байна. Өчигдөр гэхэд л Монгол Улс 15 иргэнээ алдаж эмч, эмнэлгийн ажилчид ачааллаа дийлэхгүй сөхөрч унахдаа тулаад байгаа юм. Одоогийн байдлаар коронавирусын халдвар авсан ч биеийн байдал хөнгөн иргэдийг гэрээр тусгаарлаж тухайн хорооны өрхийн эмнэлэг хариуцан ажиллаж байгаа. Гэвч мөн л өрхийн эмнэлгүүдийн ачаалал их, хүн хүч дутмаг байна.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны “Энхийн санаа” өрхийн эмнэлэгт өглөөний 08:00 цагт очиход эмч, ажилчид ажлын бэлтгэлээ базаан, иргэд үзүүлэхээр аль хэдийнэ ирсэн хүлээж байлаа. Ажлын цаг эхлэхэд л тусламж, мэдээлэл авах гэсэн иргэдийн дуудлага тасрахгүй байв. “Энхийн санаа” өрхийн эмнэлэгт дөрвөн эмч, гурван сувилагч, туслах сувилагч, үйлчлэгчтэйгээ есөн хүн ажилладаг. Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд албан ёсны бүртгэлтэй 6850 хүн ам байдаг ч дахин төлөвлөлтийн бүс учир шилжилт хөдөлгөөн, түр оршин суугчид их байдаг.

Халдварын тархалт хяналтаас гарч ХӨСҮТ дангаараа “зүтгээд” барахгүй болсон учир ихэнх ачаалал өрхийн эмнэлгүүдэд очсон. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс “Энхийн санаа” өрхийн эмнэлэгт 10 ширхэг Арбидол, 12 ширхэг Арбивир эм иржээ. Үүн дээрээ өрхийн эмч нар эмийн сангаас Ц, Д витаминыг зээлээр авч иргэдэд өгч байгаа гэдгийг хэлж байлаа. Учир нь “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн санхүүжилт орж ирээгүй учраас коронавирусын халдвар авсан иргэдэд өгөх эрүүл мэндийн багц байхгүй тул эмч нар өөрсдийн боломжоороо зохицуулан ажиллаж байгаа гэнэ. Энэ мэтчилэн өрхийн эмнэлэгт халдвар авсан иргэдийг эмчлэх эм, түргэвчилсэн оношлуур, хангамж тун хангалтгүй байгаа талаар “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн эмч Б.Цэцэгмаа “Манай хороонд өдөрт 15-22 шинэ тохиолдол бүртгэгдэж гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Өнгөрсөн сарын 14-ны өдрөөс 250 хүнийг тогтмол хянаж одоогийн байдлаар 150 нь эдгэрсэн. Ихэвчлэн хөдөлмөрийн насны 24-45 насны залуучууд өвдөж байна. Манайд зургаан жирэмсэн эмэгтэй, 20 гаруй хүндэрсэн өвчтөн байгаа ч ор хүрэлцэхгүй хүлээгдэх асуудал гарч байна. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар аваад маш хурдан хүндэрч байгаа учир орыг нэмэгдүүлэх шаардлагатай. Манай эмнэлгийн санхүүжилт орж ирээгүй учраас иргэдэд өгөх эрүүл мэндийн багц одоогоор байхгүй. Гэвч бид анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг учир бүх иргэдэд ижил тэгш, түргэн шуурхай үйлчлэхийг хичээж ажиллаж байна” гэдгээ онцолж байлаа.

Цар тахлын нөлөөг багасгахын тулд улсаас авч хэрэгжүүлж буй олон ажлууд бий ч үр дүнтэй нь тун цөөн. Олон сарын хөл хорио, эдийн засгийн хямрал иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж нийгэм бухимдалтай байгаа. Тиймээс иргэдтэй нүүр тулан ажиллаж буй “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн эмч, ажилчид халдвар авсан иргэдийн сэтгэл санааг дэмжихийн тулд эмчилгээний заавраа захиа болгон бичиж, гэрийн хаалганд нь үлдээдэг байна. Иргэд утсаар мэдээлэл авахаар залгах үед ачааллын улмаас хүлээгдэх, айх, эм тан хүрэлцэхгүй байх зэргээс шалтгаалан бухимдалтай ярьдаг ч эмчилгээний заавар бичсэн эмчийн дотно захиаг хүлээн авсны дараа тайвширсан тухайгаа хэлдэг гэдгийг эмч, сувилагчид хэлж байлаа. Ийнхүү эмч, сувилагчид өдөр бүр ажлын цагаа сунган ажиллаж байгаа ч илүү цагийн нэмэгдэл, дархлаажуулалтанд ажилласан цалинг олгоогүй байна.

 

Өрхийн эмнэлгийнхэн үүрээр харьдаг 

 

  Манай улсад өчигдрийн байдлаар коронавирусээр өвчлөгсдийн тоо   117963 болж, 76654 хүн эдгэрээд байна. Цар тахал дотооддоо алдсан цаг үеэс хойш хамгийн ачаалалтай,амралтгүй, хүнд нөхцөлд  ажиллаж, ард иргэдээ эрүүлжүүлэхэд бүх нөөц боломжоо дайчилж байгаа хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан.  Ковид-19 халдвар авсан хүн цаашид хэрхэх талаар мэдээлэл зааварчилгааг өрхийн эмнэлэг өгөх ёстой. Өрхийн эмнэлгийн зүгээс шинжилгээ авч, айлаар орж үзлэг хийж , нэн хүндээр өвчлөгсдийг эмнэлэг рүү зөөж байгаа урчаас эрсдэлтэй бүс болсон.  Гэтэл өрхийн эмнэлэг утсаа авдаггүй, өвчилсөн хүмүүсээ тоодоггүй, очихоор үзлэг хийдэггүй гэх гомдлуудыг ард иргэд цөөнгүй гаргах болсон. Иймээс бид  өрхийн эмнэлгүүдийн бодит дүр зураг ямар байгаа талаар сурвалжлахаар Хан-Уул дүүргийн XI хорооны “Амгалан өрхийн эрүүл мэндийн төв”-ийг зорилоо.

Тус эмнэлгийн эмч, сувилагч нарын ажлын үндсэн цаг нь өглөө 08:30 цагаас 17:30 хүртэл байдаг  ба нярай,ахмадууд болон жирэмсэн эхчүүдээ эргэх, 0-5 настай хүүхдүүдэд вакцин хийх, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, гэрийн эргэлт амбулиторийн оношилгоо шинжилгээ гэсэн үндсэн үйл ажиллагааг явуулдаг. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өглөөний 07:00 цагаас шөнө дунд  хүртэл ажиллах болсон. Цаашлаад тандалтад ажиллах, эмнэлзүйн багаар гэрээр үзлэг хийх, зөвлөгөө өгөх, эргэлт хийх гэх ажлуудыг өрнүүлж үүрийн 2-3 цаг хүртэл сунаж ажиллаж байна.

   “Амгалан өрхийн эрүүл мэндийн төв”-ийн хувьд Хан-Уул дүүргийн XI хороо, XVII  хорооны нийт 25000 хүнийг хамардаг. Тиймдээ ч өдөрт ирэх дуудлагын тоо 50-60 хооронд, халдвар авагсдын тоо 100-200 –аар нэмэгддэг байна. Нэг эмч өдөрт 32 хүнийг үзэх нормтой байдаг бол цар тахлын үед хоёроос гурав дахин нэмэгдсэн дүр зурагтай байна.

Тус эмнэлэгт 11 эмч, зургаан сувилагч ажилладаг ба иргэд эмнэлгийн ажилчдыг дайрах,доромжлох,хараах, загинах,сүрдүүлэх тохиолдол их гаргадаг учраас залуу эмч нар ажилд ороод удалгүй л гарах өргөдлөө өгч байгааг эмнэлгийн ажилтан хэллээ.  

    Ковидыг эмчлэх эм тарианы хангамжийн талаар “Амгалан өрхийн эрүүл мэндийн төв”-ийн дарга Ц.Энхтуяа  “Эмний хангамж муу. 70000 төгрөгийн багц тарааж байна хэмээн өрхийн эмнэлэг дээр ирээгүй зүйлсийг мэдээлдэг. Гэтэл  зарласнаас 5-7 хоногийн дараа өрх дээрээ ирдэг. Иргэд багц авмаар байна, ирсэн эм тариануудыг ард иргэдэд өгсөнгүй, эмнэлгийн ажилчид хувьдаа авлаа  гэх мэт гомдол гаргаж ачааллыг улам нэмдэг. Гэтэл 15000 хүн амтай хороонд арбидол эм гэхэд 40 хүнд хүрэхүйц хэмжээтэйг л өгдөг. Хамгаалах хувцас хэрэгслийн тухайд эмч нар дөрвөн цаг тутамд нэг удаа солих ёстой ба өдөрт хоёр хувцас солих шаардлагатай. Ажлын  ачааллаас үүдэн 1.5 дахин нэмэгдээд байна. Мөн орны хүрэлцээ маш муу буюу өдөрт нэн хүнд гурван хүн л хэвтүүлж байна” гэв.

  Улаан бүст дайчлагдаж байгаа эмч нарын хувьд ажилласан цагаараа нэмэлт цалин авах ёстой ч гуравны нэгийг  нь л авч байна. Ажлын ачаалал, хүний нөөцийн хомсдол зэргээс үүдэн өрхийн эмнэлгийн эмч ажилчид бүх дуудлаганд хариулах боломж хомс. Гэтэл ард иргэд тусгаарлалтад байх ёстой хугацаандаа гадуур явдаг, шинжилгээ өгөх цагаараа гэртээ байдаггүй, халдвар авснаа нуун ойр дотныхонтойгоо уулздаг гэх мэт давхар асуудлуудыг эмч нарт нэмж байна.  Иргэд бүх хүнд ачааг эмнэлгийн ажилтнуудад даатгахаас илүүтэй ариун цэврээ сайтар сахиж, эрсдлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэйг захилаа.

 

Өрхийн эмч нар тав дахин ачаалалтай, стресс, сэтгэлийн дарамтан дунд ажиллаж байна гэв

Монгол Улс коронавирусын өдөрт гарах тохиолдлын тоогоор Азидаа тэргүүлж, эмнэлгийн ачаалал даруй гурваас тав дахин нэмэгдээд байгаа билээ. Энэ цаг үед Засгийн газар асар өндөр төсвөөр цахим наадам хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Харин үүнийг олон нийт эсэргүүцэж, наадамд зарцуулах мөнгөө амьсгалын дутагдалаас болж тарчилж байгаа өвчтөнгүүдэд уушгины аппарат авах. Нэмэлт ор гарахыг хүлээж тэсэхгүй гэртээ амьсгал хурааж  байгаа хүмүүсийг эмнэлэгт хэвтэх боломжоор хангахад зарцуулахыг шаардаад байна. Мөн эмч, эмнэлгийн ажилчдыг улаан, ногоон бүсэд хуваан цалингийн нэмэгдлийг ялгавартай олгоно гэсэн шийдвэр яригдаж эхэлсэн. Энэ мэдээ нуруун дээрх ачаагаа дааж ядан, дэнчигнэж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэл рүү ус цацах мэт болов. Цагаан нөмрөг нөмрөн, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн хэдий ч, одоо тэд юуны төлөө ажиллаж байгаагаа мэдэхээ болилоо хэмээн эмч нар бухимдаж байна.

Бид халдвар халдвар авсан өвчтөнүүдэд анхан шатны тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлж байгаа талаар БЗД-ийн “Тэгш дүүрэн хүслэн” өрхийн эмнэлгээс сурвалжиллаа. Тус хорооны үндсэн болон түр оршин суугчтайгаа нийлээд 40 мянган хүн амтай. Үүнээс өдөрт 130-аас буухгүй батлагдсан тохиолдол илэрч байгаа учраас өрхийн эмнэлэгт өдөрт хоёр үзлэгийн баг өглөөний 09:00 цагаас 18:00 цаг хүртэл нэг ч хувцасаа тайлахгүй, цайндаа ч орж чадахгүй явах энүүхэнд гэнэ. Эмч нар өдөрт 70-80 айл үздэг. Ерөнхийдөө нэг баг 30-аас дээш айл үзэхээр бол 20:00 цагаас нааш ажлаасаа буухгүй.  Өдөрт 70, 80 айлаар орж байхдаа ч үзлэгийн дуудлагандаа давхар хариулаад явдаг аж. Өрхийн эмч Ё.Дариймаа  “Өдөрт 130 тохиолдол батлагдаж байхад үлдсэн айлуудыг нь яагаад ч үзэх боломжгүй. Нэмэлтээр хүн хүч ажиллуулж байж л арай гэж давна . Ажлын цаг дуусаад шөнийн 23:00 цаг хүртэл тандалтаа хийж суудаг. Өглөө ажил эхлэхээс авхуулаад ажлын цаг дуустал минут алгасахгүй залгах хүмүүсийн дуудлагад чадахаараа хариулдаг.

Би арваннэгдүгээр сараас хойш ковидтой хүмүүстэй ажилласан. Харин одоог хүртэл цалин дээрээ нэг ч төгрөгийн нэмэгдэл аваагүй. Нэгдүгээр сард байгууллагаас илүү цагийн нэмэгдэл гэж өгсөн тэрнээс хойш юу ч өгөөгүй. Өнгөрсөн зургаан сар амралтын өдрүүдийг нэг ч алгасалгүй, өдөр болгон  23:00  цаг хүртэл ажилласан.

Мөн эмнэлэг дээр арбидол, тан ирдэг. Одоогийн байдлаар 1600 гаруй арбидолыг батлагдсан хүмүүст тараасан байна. Тухайн эмийг 200 мл-тэй гэж үзвэл том хүн өдрийн нэг ширхэгээр гурван удаа ууна. Хэрвээ 100 мл-тэй бол хоёр ширхэгээр давхарлаж ууна гэхээр яагаад ч бүх хүнд өгч хүрэхгүй.  Төр засаг энэ эмнүүдээ өрхийн эмнэлгүүдээр хангалттай тарааж байгаа гээд мэдээлээд байдаг. Эмнийх нь хангамж муу байгаагийн хор уршиг, хариуцлагыг бас л эмч нар үүрч байна. Мөн энэ жил наадмын бүрэлдэхүүнд багтсан бүх хүмүүсээс баг гаргаад, цэг байгуулж, шинжилгээ авна. Дээрээс нь хяналтын эмч нар гаргаж ажиллуулна. Өмнөх ажлаа барахгүй байхад дахиад л ачаа үүрүүлж байна. Ковид туссан иргэдэд хэвтэн эмчлүүлэх ор байхгүй. Өдөр бүр эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүс орж ирдэг. Эмч нар үнэхээр сөхөрч байна. Гурваас тав дахин ачаалалтай, стресс, сэтгэлийн дарамтан дунд ажиллаж байна. Эмч ажилчдынхаа цалинг нэмж, ачааллыг нь бага ч атугай багасгаж өгөхийг шаардаж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.2 БААСАН № 132 (6609)

 

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

11 цаг 19 мин
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

11 цаг 25 мин
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

19 цаг 19 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

19 цаг 24 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

19 цаг 24 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

19 цаг 24 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

19 цаг 24 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Уржигдар 19 цаг 58 мин
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Уржигдар 19 цаг 53 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Уржигдар 14 цаг 09 мин