“Бөх гайгүй мэддэг биз! Бурмаа гишүүнийг томиллоо”

2014-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ЖАРГАЛСҮРЭН

Хууль хэн санаачилсан нь гол зүйл биш л дээ. Нэгэнт л санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эхлэлтэй бол хууль төрөх боломж бүрддэг гэж болно. Харин алив хуулийн төслийг хэлэлцэж ус шүүсийг шахаж боловсронгуй болгож батлахад Улсын Их Хурал хамгийн хариуцлагатай хандах учиртай билээ. Гэтэл зарим хуулийн төслийг хэлэлцэхдээ ор нэрийн төдий хандах явдал гардаг л юм байна л даа. Өчигдөр гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны ээлжит хурлаар “Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг хэлэлцэх байлаа. Яагаад хэлэлцэх байлаа гэж байнав гэвэл байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн ирцийг ёс төдий хандлагаар бүрдүүлсэн болж хурлыг нээсэн хэдий ч хуралдаан болсонгүй. “Баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг хэлэлцэнэ гэнгүүт хууль санаачлагч Р.Гончигдорж гишүүн горимын санал хэлэв.

Уг санал нь уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хүчинтэй гэж үзээд шууд санал хураалт явуулъя гэлээ.

Тэгээд санал хураахад ирсэн хэдэн гишүүн бүгд гараа өргөчихөв.

Төрийн байгуулалтын байнгын хороо хууль хэлэлцээд баталж байгаа дүр зураг ийм. А.Бакей дарга хэлж байна.

-За байнгын хорооны хурлын тогтоол батлагдлаа. УИХ-д хэн танилцуулах вэ. С.Дэмбэрэл гишүүн бөх хэр мэддэг билээ гэснээ Р.Бурмаа гишүүнийг томиллоо. Бөх гайгүй мэддэг билүү гээд инээлдэв.

Энэ өнгө төрхийг харахад хошин шогийнхны марзагналтай адилхан юм шиг. УИХ асуудалд ингэж гурилдах маягаар ханддаг юм байна.

Уг нь тус хуулийн төслийг өнгөрсөн жилийн наадмын өмнө Р.Гончигдорж, Б.Болор, Г.Батхүү нар анх оруулж ирсэн ч Ерөнхийлөгчийн хоригоос болоод буцсан удаатай. Гэтэл энэ жил наадмаас өмнө даагаа нэхэх маягаар санаачлагчийн бүрэлдэхүүндээ Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нарыг нэгтгэн мөнөөх төслөө зүтгүүлж байгаа юм. Тиймээс ямар чиглэлтэй хуулийн төсөл вэ гэдгийг УИХ-ын гишүүд төсөөлж буй байх. Олон түмэн ч тэднээс илүү мэднэ.

Монгол үндэсний бөхийн цолноос “Далай аварга”-ыг хасах тухай сонсоход энгийн заалттайг, тэр ч байтугай уг хуулийн төслийг батлан гаргаснаар хэн гэдэг бөхөд ямар цол олгохов гэдгийг мэдэж байгаа. Үүнийг УИХ дотроос зарим гишүүн энэ хууль ашиг сонирхлын зөрчилтэй хууль гэж хэлээд байгаа. Тиймээс энэ тухай хэлэлцэх хуралд бөх мэддэг гишүүд нь орж ирээгүй бололтой. Ямар сайндаа байнгын хорооны хурлын тогтоолыг бөх гайгүй мэддэгт тооцогдож Р.Бурмаа гишүүн УИХ-ын танилцуулахаар сонгогдож байхав дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21