Д.Эрдэнэбат: АН Ш.Түвдэндоржийг сайдаар томилох хэвээрээ

2014-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдааны дараа бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд “Өглөө бүр сануулж бай” гэдэг шиг АН-ын бүлэг хуралдаан бүртээ нийгэмд тавигдаж буй шаардлага, эдийн засгаа идэвхжүүлэх ажлын талаар байнга, нухацтай ярилцаж байгааг онцоллоо. Тэрээр цаг үеийн зарим асуудлаар хэвлэлийнхний асуултад ийм хариулт өглөө.

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох асуудалд намын бүлгийн  байр суурь хэвээр үү?

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд Ардчилсан намын байр суурь хэвээрээ байгаа. Энэ долоо хоногт УИХ-аар асуудлыг хэлэлцээд явна.

-Н.Батбаяр сайдыг огцруулах асуудалд танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

- УИХ дахь Ардчилсан намын байр суурь өөрчлөгдөөгүй.  Энэ асуудлыг маргаашнаас (өнөөдөр) байнгын хороогоор хэлэлцэнэ.

-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг идэвхжүүлж байгаа гэсэн. АН-ын бүлэг ямар, ямар асуудал дээр тогтож ярих вэ?

-Өнгөрсөн хугацаанд улс төрийн бүх намтай Сонгуулийн тухай хуулийг нэлээд өргөн хүрээнд, нээлттэй ярилцсан. Иймд одоо Сонгуулийн тухай хуулийн Ажлын хэсгийг нэлээд идэвхжүүлж, энэ хуулиа нэг тийш болгоё гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Ажлын хэсэг энэ долоо хоногоос идэвхтэй ажиллаж эхлэх байх. Энэ хуулийн талаар АН-ын бүлгийн баримталж буй бодлого өнөөдрийг хүртэл яг хэвээрээ байгаа. Бид холимог системээ цаашид хадгалж явах нь зүйтэй гэсэн байр суурь дээр байгаа. Пропорциональ нь 50 хувь, мажоритар нь 50 хувь байх ёстой гэсэн зарчмын байр сууриа Ардчилсан нам хэдийнэ илэрхийлсэн.

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахалдаг. Ажлын явц ямар байгаа вэ?

-Намын тухай хуульд ганц зүйл дээр тохиролцохгүй байна. Тухайлбал, намын өмчийн асуудал нэлээд маргаан дагуулж байгаа. Гишүүнчлэлтэй байх, байхгүй тухай асуудал ч мөн маргаантай байгаа. Тийм учраас маргаантай байгаа асуудлыг УИХ-д татаж оруулах нь ямар байх бол гэсэн эргэлзээ бий. Эдгээр асуудлыг нэг тийш нь болгож чадвал УИХ-аар хэлэлцэнэ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21