Ерөнхий сайдын багцад 2.1 тэрбум үлджээ

2014-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанд 2013 оны улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.Тэрээр өөрийн багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгөөс 47.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон төрлийн ажлыг гүйцэтгэлээ хэмээн мэдээллийнхээ эхэнд дурдсан. Энэхүү хөрөнгийн 1.7 тэрбумыг замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэхэд зарцуулсан байна. Энэ мөнгөөр 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин худалдан авах, программ хангамж сүлжээг бий болгосон хэмээн Ерөнхий сайд мэдээлэв. Төрийн үйл­чил­гээг буюу шуудангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай болгох ажилд 1.9 тэрбумыг зарцуулжээ. Энэ хүрээнд хот хоорондын шуудан тээвэр, хүргэлтийн автомашин нийлүүлж, шуудангийн тээвэр хүргэлтийн GPS суурьтай хяналтын систем нэвт­рүүлэх, ухаалаг шуу­дан­гийн хайрцаг худалдан авч суурилуулах зэрэг аж­лыг зохион байгуулсан аж.

Ховд, Увс, Баян-Өлгий аймагт худалдаа үйлчилгээний битүү төв барих ажилд нийт 9.7 тэрбумыг зарцуулсан бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барихад 5.3 тэрбумыг зарцуулсан хэмээн Ерөнхий сайд мэдээлсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна спорт цогцолборт хөлбөмбөгийн нэг, талбайн теннисний болон сагсан бөмбөгийн талбай тус бүр гурвыг, 2.6 км урт дугуй, цана, гүйлтийн хосолсон зам барьжээ. Мөн дугуйн зогсоолыг дээрх хөрөнгөөр байгуулсан ажээ.

Хүүхэд, залуучуудын төвийг иргэд чөлөөт цагаа гэр бүлийн хамт өнгөрөөх үйлчилгээний төв болгох зорилгоор зайлшгүй тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 3.1 тэрбумыг, Улаанбаатар хотын Эх нярайн тусламж үйлчилгээний төвд тоног төхөөрөмж, антиграфийн аппарат худалдан авахад 2.2 тэрбумыг зарцуулсан байна.

Түүнчлэн 11 аймагт оношлогооны төв байгуулахад 23.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна. 11 аймгийн оношлогооны төвд компьютер томограф, ходоод, уушги, бүдүүн гэдэс, урологийн дуран, дижитал ЭХО аппарат зэрэг 30 шахам тоног төхөөрөмж суурилуулсан ажээ.

Харин иргэдэд шаардлагатай лавлагаа, мэдээлэл өгөх 120 автомат машиныг Улаанбаатар хот болон 21 аймагт байрлуулах ажил бүрэн хэрэгжээгүй хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Тендерийг хоёр дахь удаагаа зарлаж “Ай Ти Зон” компанид гэрээ байгуулах мэдэгдэл хүр­гүүл­сэн ч гомдол гарч Сангийн яам хянан шал­гаж байх явцад тендерийн хүчинтэй хугацаа дууссан хэмээн тэрбээр тайлбарласан. Нийт 34 төсөл арга хэмжээнээс 32 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажлыг дуусган хүлээлгэн өгөх ажээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21