Ж.Батзандан: Цөөнгүй гишүүн сайдад хариуцлага тооцох ёстой гэж үзсэн

2014-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэхийг хэлэлцэх байсан ч хойшлуулав. Засгийн газрын гишүүнийг огцруулах болон, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын томилгоо, УИХ-д албан бус бүлэг байгуулах талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн байр суурийг сонирхлоо.

-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэхийг танай намын бүлэг хэлэлцээд ямар шийдвэрт хүрсэн бэ?

-Бүлгийн хурал­даа­наар хэлэлцээд Н.Батбаяр сайдыг огц­руулах шаардлагагүй гэ­сэн дүгнэлт гаргасан байгаа.

-Гэхдээ таныг өөр байр суурьтай байгаа гэж сонссон?

-Иргэдийн худалдан авах чадвар 30 гаруй хувь муудсан, цалин тэтгэвэр олигтой нэмэгдээгүй, валютын ханш өссөөр байгаа, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж манай эдийн засаг зогсонги байдалд орлоо. Тэгэхээр хариуцлагын асуудал ярих нь зүйтэй гэж цөөнгүй гишүүн байр сууриа илэрхийлсэн.

-Эдийн засгийн нөх­цөл байдал муудсанд Эдийн засгийн хөгжлийн сайд буруутай гэсэн сө­рөг хүчний гаргасан дүг­нэлтийг та хүлээн зөв­шөөрч байна гэсэн үг үү?

-Шалтаг, шалтгаан олон бий. Эдийн засгийн байдал хүндрэхэд гадаад, дотоод хүчин зүйл байгааг үгүйсгээгүй. Гэхдээ эдийн засгийн хүндрэлээс гарах ажлыг зохион байгуулах, эдийн засгийн бодлогыг зөв залах зэрэг асуудал нь Эдийн засгийн хөгжлийн сайдын хийх ёстой ажил. Сайд сайн ажиллаж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Зөвхөн хариуцлага ярихаас гадна цаашид эдийн засгаа яаж босгох вэ, хэрхэн зөв шийдлийг гаргаж ирэх вэ гэдгээ хамтад нь ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Танай намынхан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч дэмжээгүй. Сайдын албанд гишүүнийг томилох нь буруу гэсэн таны өмнөх байр суурь хэвээр байгаа  юу?

-Нэг хүн олон албан тушаал зэрэг хашихыг би анхнаасаа эсэргүүцэж байсан. Ялангуяа гишүүн сайдын албыг давхар хаших нь ажлын үр дүн, төрийн ажлыг чанартай хийхэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа. Энэ байр сууриа цаашид би барина гэдгээ намын бүлгийн хуралдаан болон хэвлэл мэдээллээр тодорхой илэрхийлсэн.

-Бие даагч гишүүд албан бус бүлэг байгуулах талаар мэдээлсэн. Тус бүлэгт таныг орно гэсэн мэдээлэл бий. Албан бус бүлэгт орох санал танд ирэв үү, энэ талаар бодож үзсэн үү?

-Албан бус бүлэгт орж ажиллаач гэсэн урилга надад ирсэн. Энэ талаар бодож үзнэ, одоогоор шийд хэлэх эрт байна.

-Ийм бүлэг байгуулах боломж байгаа юу?

-Миний бие Ардчилсан намын албан ёсны бүлэгт хамаардаг. Найм ба түүнээс дээш гишүүнтэй улс төрийн хүчин парламентад албан ёсны бүлгээ байгуулдаг. Харин албан бус бүлгийг тодорхой асуудлаар байгуулахыг хориглосон заалт Монгол Улсын хуульд байхгүй. Энэ утгаараа УИХ-д эмэгтэйчүүдийн албан бус бүлэг бий. Мөн миний бие цөмийн энергийн асуудлаар таван гишүүнтэй албан бус бүлэг байгуулаад ажиллаж байгаа. Тэгэхээр бие даагчид, хэн ч байсан албан бус бүлэг байгуулах эрх нь нээлттэй. Нийтийн эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө албан болон албан бус аль ч бүлэгтэй хамтарч ажиллахад би бэлэн байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21