Хуурамч шатахуун борлуулж, иргэдийг хохироосон хэвээр байна

2021-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос Хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулж, хэрэглэгчдийг хохироож байгаа талаар Шатахуун эрхлэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Хуурамч шатахуун буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээр нэрэх буюу холих аргаар гаргаж ирсэн авто бензин болон дизелийн түлш  худалдаалж, иргэдийг хохироосон хэвээр байна. Энэ талаар харьяа яам болон холбогдох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон ШӨХТГ-д мэдэгдсэн. Шалгах  Ажлын хэсэг гарсан.  Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой шийдэл гарахгүй байсаар байна.

Монголд оруулж ирж буй шатахуун хилийн үнэ, онцгой албан татвар, зэрэг татвар нэмэгдсээр хэрэглэгчдэд хүрэхдээ дэлхийн зах зээлээс өндөр ханшаар очдог. Үүнийг хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулагчид овжноор ашигласан хэвээр байна. Тиймээс төр засгийн холбогдох байгууллагуудад бид дахин хандаж, энэ талаарх шаардлага мэдэгдлээ дахин хүргүүлэх болно” гэв. Мөн хуралд оролцогчдын төлөөлөөс хуурамч шатахуун авч автомашин болон санхүүгийн хувьд хохирсон иргэд хуурамч шатахуун авсан шатахуун түгээх цэгүүдийн талаарх мэдээллийг өгч, болсон үйл явдлыг хэлсэн юм. Мөн өөрийн машинд хийсэн шатахууныг лабораторид шинжлүүлэхээр очсон боловч энэ лабораторын үйл ажиллагаа нь өнөөдөр дутуу дулимаг, түүхий, ажиллах орчин нөхцөл өнөөдрийг хүртэл бүрдээгүй байна.   Үүнээс үүдэн хуурамч бензин, нефтийн бүтээгдэхүүнийг хянах боломжгүй болсон нь хууль бус үйлдлийг яаралтай таслан зогсоож өгөөч. Хуурамч шатахуун үйлдвэрлэгчид, улс төрийн бүлэглэлүүд татвараас зугатаасан хэвээрээ байна. Монголд өдөрт 5 машин тутамын нэг нь хуурамч шатахуун хэрэглэж иргэд хохирсон хэвээрээ байна. Хэрэглэгчид бид стандартад нийцсэн шатахуун хэрэглэх эрхтэй  хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

9 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 48 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

18 цаг 14 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

18 цаг 27 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06