ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

1 цаг 3 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

ХҮННҮ ЭЙР  |  15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Энэ хугацаанд бид зөвхөн зорчигч тээвэрлэх бус, Монгол Улсыг олон улсын шинэ зах зээлүүдтэй холбох, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, худалдаа, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чиглэн ажиллаж ирсэн.

Бид Алматы, Бээжин, Хайнань, Манжуур, Хайлаар, Дубай, Шинэ Дели, Амритсар, Ташкент, Шэньжэнь, Фукуок, Нха Транг, Дананг, Осака, Жэжү зэрэг олон улсын чиглэлүүдэд нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, Монгол Улсыг бүс нутгийн болон олон улсын шинэ зах зээлүүдтэй холбох гүүр болж байна.

Түүнчлэн Монголын хувийн агаарын тээврийн салбарт анх удаа цоо шинэ агаарын хөлөг Embraer E195-E2 зэрэг шинэ үеийн агаарын хөлгүүдийг паркдаа нэвтрүүлснээр нислэгийн аюулгүй ажиллагаа, зорчигчдын тав тух, үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэхэд бодитой алхам хийсэн юм.

Шинэ нислэгийн чиглэл нээнэ гэдэг нь зөвхөн агаарын тээврийн салбарын хөгжил биш юм. Энэ нь улс хоорондын аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаа болон бусад олон салбарын өсөлтөд шинэ боломж нээдэг.

Нэг шинэ нислэгийн цаана жуулчдын урсгал, бизнесийн шинэ түншлэл, хөрөнгө оруулалт, ажлын байр, эдийн засгийн шинэ эргэлт бий болох боломж бүрддэг. Ийнхүү агаарын тээвэр нь улс орны эдийн засгийн өсөлт, олон улсын өрсөлдөх чадварыг дэмжих стратегийн чухал салбар юм.

ХҮННҮ ЭЙР-ийн 15 жилийн амжилтын үндэс нь үндэсний компаниа дэмжиж ирсэн Монголын ард түмний итгэл, зорчигчдын сонголт, хөрөнгө оруулагчдын итгэлцэл, хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэг, нийт хамт олны хичээл зүтгэл юм. Бидний өнөөдрийн амжилт бол эдгээр олон талын хамтын ажиллагаа, итгэлцлийн үр дүн билээ.

Бид цаашид ч шинэ зах зээл нээж, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэн, Монгол Улсынхаа эдийн засаг, аялал жуулчлал, худалдаа, бизнесийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ Улаанбаатар хотыг бүс нутгийн агаарын тээврийн холболтын төв болгон хөгжүүлсээр байна.

МОНГОЛЫН ЖИГҮҮР – ХҮННҮ ЭЙР

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

1 цаг 3 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

1 цаг 21 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

4 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

10 цаг 0 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06