Н.Алтанхуяг: Ш.Түвдэндоржийг сайдад нэр дэвшүүлнэ

2014-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭЦЭГ

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн 20 гаруй хоногт амжуулаад буй ажил болон ОХУ-д ажиллаад ирсэн ажлын үр дүнг сэтгүүлчдэд танилцууллаа. 20 хоногийн хугацаанд бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлийн хэд хэдэн хуулийг УИХ-д өргөн барьснаа Засгийн газрын тэргүүн онцлов.

Мөн тэрээр “Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх зарим төслүүдийг дэмжээд эхэлсэн. Манай улс жилд хоёр сая тонн цемент хэрэглэдэг. Хөтөлийн цементийн үйлдвэрт Чингис бондоос 80 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Бүтээн байгуулалтын ажил нь дуусаад ашиглалтад орлоо. Энэ үйлдвэр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.

Мөн МАК, Монполимет болон Баян-Өлгий аймагт хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа цементийн үйлдвэрт Чингис бондоос 4-5 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх шийдвэр Засгийн газраас гарсан. Тиймээс ирэх жилийн өдийд монголчууд нэг ч шуудай цемент гаднаас авахгүй.

Мөн эм үйлдвэрлэдэг компаниуд хамтран эх орондоо дуслын шингэн үйлдвэрлэх төсөл боловсруулсныг нь дэмжих болсон” гэсэн мэдээллийг өгөв. Мөн ОХУ-д ажиллах үеэр Монголын нефтийн компаниуд таван жилийн хугацаанд шатахуун нийлүүлэх асуудалд нааштай тохиролцоо хийсэн байна. Үнийн хувьд боломжийн гэрээ болсон тул жилдээ 120 сая ам.доллар хэмнэх боломжтойг дурдлаа. Энэ үеэр түүнээс хэдэн асуудлыг тодрууллаа.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 70 ажлын хэдийг нь эхлүүлээд байна вэ?

-40-50 нь эхэлсэн байгаа.

-“Буянт ухаа” хорооллын сугалаанд хожсон иргэд банкны зүгээс багагүй бэрхшээлтэй тулгараад байгаа. Засгийн газраас зохицуулалт хийх үү?

-Сугалаанд оролцсон 1500 хүнээс 1000 орчим нь байраа авсан гэсэн мэдээллийг өчигдөр авсан. “Буянт-Ухаа” хорооллын асуудалд бэрхшээл бий. Банкинд хандаж “Энэ хүнд зээл өг” гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Иргэд  30 хувиа төлсөн байх ёстой, үлдэж байгаа 70 хувиа 25 жилийн хугацаанд ийм хэмжээгээр төлөх чадвартай байна гэсэн банкны шалгуурыг хангасан хүмүүс байрандаа орно.

-МАН-аас хүргүүлсэн 10 хоногийн хугацаатай шаардлагад та яагаад хариу өгөхгүй байна вэ?

-100 хоногийн ажил хийгээд эхлүүлсэн чинь 10 хоногийн шаардлага тавьсан. Байдаг л асуудал. Хүн хэлээрээ мал хөлөөрөө. Ажлаа хийнгээ хариугаа ч өгнө.

-Дараагийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдын сонголтоо хийсэн үү?

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргасан.

-Өмнөх сайд нь “давхар дээл”-нээсээ татгалзсан байхад дараагийн сайд дахиад “давхар дээл”-тэй боллоо гэсэн шүүмжлэлд юу гэх вэ?

-Энэ тухай хаваржин­гаа ярьсан. Давхарсаад байх юу байхав. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж заасан байдаг. Хууль зөрчиж байгаа юм огт байхгүй.

-Сөрөг хүчин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах бичиг өргөн барихаар болсон. Үүнд ямар хариу өгөх вэ?

-Огцруулах тухай бичиг миний гар дээр ирээгүй. Одоогоор  Н.Батбаяр сайдыг огцруулах гэж байгаа гэсэн бичигтэй танилцаагүй байна.

-“Оюутолгой” компани 300 ажилтнаа халсан. Ер нь ажилтнаа халж эдийн засгаа хэмнэх нь хэр оновчтой гэж та үзэж байна вэ?

-“Оюутолгой” ком­панийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгончулуунтай уулзсан. “Рио Тионто одоогийн байдлаа хүнд байна гэж үзээд нэг миллиард ам.долларын хэмнэлт гаргахаар болсон гэнэ. Гадаадад байгаа зарим салбарын ажилчдаа цомхтгосон гэсэн мэдээллийг авсан. Үүнд “Оюутолгой” компаниас 300 ажилтан халагдсан байна.

-Төсвийн цалинг танасан тухай яриад байгаа. Үнэхээр танах хэмжээний улсын төсөв муудаад байна уу?

-Төсвийн цалинг танаагүй. Харин ч нэмсэн. Энэ бол цуу яриа. Бид цалинг үе шаттайгаар нэмнэ гэснээрээ нэмж байгаа. Тэр дундаа үйлчилгээний салбарынхны цалинг боломжийн хэмжээнд нэмсэн шүү.

-Монголбанкны захирал Н.Золжаргал валютын ханшийн өсөлт түр зуурынх гэсэн. Харин та энэ асуудлыг яаж харж байна вэ?

-Эдийн засаг хүндрэхэд Монголбанкны нөлөөлөл гэж байгаагүй. Монголбанк мөнгөний бодлого тодорхойлдог. Тиймээс цаашид валютын ханшийн талаар боломжийн дүр зураг гарч байгаа прогнозыг хийсэн. Валютын ханш өсөхгүй гэдэг үг нь үнэний ортой гэж бодож байна. Дэлхийн эдийн засгийн хямрал ч бидэнд нөлөөлж байна.

-Дундговь аймгийн Засаг даргыг яагаад огцруулсан юм бэ?

-Дундговь гэж завхарсан аймаг байна. Засаг даргаа огцруулсан бичиг хийгээд ирэхээр нь захирамж гаргаад өгсөн. Тэгсэн эргээд намайг шүүхэд өгсөн. Гэтэл надад хэлэхгүйгээр Засаг даргаа огцруулсан тогтоолоо хүчингүй болгосон. Учир нь олдохгүй. Одоо яахаа мэдэхгүй сууж байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21