МАН-ын бүлэг МҮЭХ-ны саналыг дэмжихээ илэрхийллээ

2014-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Гэрэл

Эдийн засаг хүндэрсэн үед ард иргэдийн цалин, орлого, нийгмийн хамгааллын зардлыг бууруулах бус, харин ч нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газар баримталж ажиллах ёстой гэдэгт УИХ дахь МАН-ын бүлэг болон МҮЭХ-ны удирдлагууд санал нэгдлээ. 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийг УИХ-аар хэлэлцэж байгаа, 2014 оны төсвийг дахин тодотгох тухай яригдаж байгаа цаг үед энэ асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай уулзах үеэрээ онцлон тэмдэглэлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол МҮЭХ-ноос Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр "Эдийн засгийн хямралын хор уршгийг ард иргэд алхам тутамдаа мэдэрч байна. Инфляцийн төвшин 12.5 хувьд хүрч, төгрөгийн худалдан авах чадвар 33 хувиар уналаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өсч, ам.долларын ханш 1838 төгрөгт хүрч, бизнесийн орчин улам муудаж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн эхний 10 хоногт "Изинис эйрвэйз" компани дампуурч, 350 хүн ажилгүй боллоо. Үүний цаана  350 өрхийн амьдрал хүндэрч байна. 1000 км-ын алсад суугаа өвчтэй нэгнийгээ нийслэл рүү тээвэрлэж авчирдаг байсан. Энэ компани иргэдийн амьдралд ямар их үүрэг гүйцэтгэж байсан нь эндээс харагдаж байна. Гэтэл өнөөдөр Засгийн газар тэр орон зайг нөхөж  чадаагүй л байна. "Оюутолгой" компани 250 ажилтнаа цомхотгосон тухай хэвлэлээр зарлаж байна. Улсын хэмжээнд 68700 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 707 нь бүрмөсөн үүдээ барьж, 22700 нь үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоожээ. Том аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа цомхотгож эхэлж байгаа нь эдийн засаг хүндэрсний хамгийн том дохио. Эцсийн дүнд иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Манай бүлгээс цалин, тэтгэврийг инфляцийн төвшинтэй уялдуулан 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Засгийн газар төсвийн гадуур их хэмжээний мөнгө эргэлдүүлж олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч ард иргэдийн амьдралд мэдрэгдсэнгүй" гэлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар төсвийн тодотголын хүрээнд урсгал зардлыг танах чиглэлийг баримталж байгааг буруушаагаад  эдийн засгийн хүндрэлтэй үед хүмүүсийн цалин, орлогыг бууруулах, ажлын байрыг цөөлөхөөс аль болох татгалздаг олон улсын туршлага байдгийг ч эрх баригчдад сануулсан юм. Мөн тэрээр "Хөдөлмөрлөх эрхийн асуудлаар улс төрийн бүхий л хүчинтэй бид хамтарч ажиллах ёстой. Энэ утгаараа МҮЭХ-ноос УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн мэдэгдэлд УИХ дахь МАН-ын бүлэг ач холбогдол өгч хамтран ажиллаж байгаад талархаж байна. Энэ бол хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн төлөө хийж байгаа сайн үйлс" гэв.

Аливаа улс орон эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртөж болох нийгмийн давхаргын жагсаалтаа гаргаж, ажилгүйдэл, ядуурал нүүрлэхээс урьдчилан сэргийлдэг. Засгийн газрын "Эзэн-100" төлөвлөгөөнд энэ асуудлыг тусгахыг шаардсан ч хүлээж аваагүй гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэв. Тэрээр цалинг хөдөлмөрийн бүтээмж, хариуцлагатай нь хослуулж нэмэгдүүлэх, инфляцийн төвшинтэй уялдуулах бодлогыг боловсруулах шаардлагатай байгааг МҮЭХ-ны удирдлагад санал болголоо. Үүний зэрэгцээ эдийн засгийн хямралын улмаас хэчнээн хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн бодит тоо судалгааг гаргахаар болсноо энэ үеэр дуулгасан юм.

v

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21