МАН-ын ордон эл хуль байна

2014-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН 

Шат шатны сонгуульд дараалан ялагдсанаас хойш УИХ-д цөөнх, засагт хамааралгүй болж  “Тусгаар тогтнолын ордон” гэх том өргөөнд  өөрсдийгөө  тусгаарлан суух болсон МАН-аар сүүлийн үед сонин юутай байна вэ. Нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн гэх эрхмүүд  утсаа авахгүй, заримынх нь холбогдох боломжгүй байна. Сүүлийн үеийн сонин гэвэл, тус намд данстай ч сонгуулиас хойш  гадаад, дотоодод ажиллаж, сура­хаар мордсон  эрхмүүд  эх орондоо ирээд бай­гаа гэнэ. У.Хүрэлсүх машинтай зуслангийн замаар  салхи татуулан давхиж, Ж.Сүхбаатар номын дэлгүүр хэсч, Д.Оюун-Эрдэнэ залуу­чууд­тай уулзаж, Г.Өнөр­баяр намаар “амьсгалдаг”  үе тэнгийн нөхдүүдтэйгээ зоог барьж яваа нь “гэрэл цохисон” юм  байх. Энэ бүхнээс үзвэл МАН  ямар нэгэн хөдөлгөөнд орсон ч юм шиг. Гэтэл “Тусгаар тогтнолын ордон” дотор нь “Намын харъяалалтай хүмүүс байна уу” гэж асуухад  хүртлээ  эл хуль байх ажээ.

Ер нь бол 2012 оны сонгуулиас хойш МАН  сонгуулийн амлалт, сурталчилгаанд цацсан зардлаа төлөх чадваргүй өрөнд баригдсан гэсэн мэдээллүүд гарах болсон. Одоо ч өрөө барагдуулаагүй гэх яриа  өртэйгээ хамт дарагдаагүй  байгаа бололтой.  “Тусгаар тогтнолын ордон” нь намын байр ч юм шиг, түрээсийн байр ч юм шиг удав. Үүдээр нь ороход хоолны үнэр хамар цоргих бөгөөд нэг, хоёрдугаар давхарын зоогийн газарт   цайны  газар ажилласан хэвээр аж.  Мөн төв хаалгаар нь оронгуут баруун  гар талын мухарт МУБИС-ийн урд талд сэтгүүл зардаг настайчууд ирээд суучихаж. Түрээс төлөөд сууж байгаа юм уу, улс төрийн сонин хачныг ярьж, түр амсхийхээр намынхаа байранд ирсэн үү гэдэг нь тодорхойгүй ч нэлээд тухтай гэгч нь сууцгааж байна. Ша­таар өгсч намын нө­лөө бүхий  эрхмүүд, зөв­лөхүүдийн өрөө, на­мын аппаратынхны гээд албан өрөөнүүдийн хаал­гыг татвал бараг бүгд  цоож­той шахуу  байх ажээ.

МАН-ын XXVII  их хурлаар М.Энхболд  намын дарга болсноор тус намыг “Нэг хүний нам”  болсон, “Хотын фракц”-ийн мэдэлд очсон  гэсэн мэдээлэл нэг хэсэгтээ сонины нүүр чимсэн. Намын  Удирдах зөвлөл, Бага хурал, даргын зөвлөх, нарийн бичгийн дарга нар, зөвлөх, туслахууд бүгд шинэчлэгдсэн. Түүнчлэн эмэгтэйчүүд, залуучууд, оюутны болон ахмадын байгууллага  гэхчлэн бүх ТББ-ын тэргүүн өөрсдийн хүсэлтээр хугацаанаасаа өмнө  ажлаа өгч, түүнийгээ нам шинэчлэгдэж байгаа нь энэ, намынхаа шинэчлэлийг дэмжиж байгаа хэлбэр  хэмээн тайлбарлаж байв.

Гэхдээ ийм замаар намын дарга нь бүх эрх мэдэл, дотоод, гадаад  сүлжээгээ нэг гарт төвлөрүүлсэн нь нууц  биш. Түүнээс үүдэж, нэг ёсондоо  бялууны зарчим өөрчлөгдсөнд хувь хүртээгүй хэсгийнхэн буюу нам доторх бүлэг, фракциуд нь ууртай үлдсэн. Ямар нэгэнд албан тушаал, их бага эрх мэдэл хүртээгүй учраас тэд “Тусгаар тогтнолын ордон”-оос нүүсэн бол  өдгөө эл хуль байгаагийн  нэг  учир тэр болж байна.  МАН-ын их хурлын дундуур С.Баяр, Н.Багабанди, Ө.Энхтүвшин, Н.Энхболд гэхчлэн бүлэг, фракцийн толгойлогч нар хурал хаян гарч өөр газар орж хуралдсантай агаар нэг зарчмаар намын байрнаас хотын захыг  зорьсон  нүүдэл ил далд  өрнөсөн  биз.

МАН хүчтэй байхад намын байр нь УИХ, Засгийн газрын ордон шиг л гишүүд, сайд нар нь бужигнаж байдагсан. Бараг л тамга, тэмдгээ авч очоод намынхаа байранд ажлаа явуулж, улс төрөө ч ярьж,  нууц хонгилд зассан биллъяардны ширээн дээр  модон бөмбөг цохисон шигээ  байцгааж байсан үе бий.  2012 оны сонгуулийн дараагаас Сү.Батболд, У.Хүрэлсүх нар хариуцлагаа хүлээж байгаа нэрээр  халаагаа өгч,   байдал өөрчлөгдөхөд ялагдсан  намаа орон нутгийн сонгуульд өндийлгөх үүргийг  Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар  авсан. Богино хугацаанд сонгуульд бэлтгэх, хөрөнгө босгох, сурталчилгаа хийх, санал авахуулах боломж ч байгаагүй. Гэхдээ тэд чадлаараа зүтгэсэн байх. Тэгсхийгээд мөн л ялагдсан. Намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээ гэдэг шаардлага  доороосоо эхлэн   тавигдсан гэцгээж байсан ч яараагүй.  Учир нь Дарга, цэргээ солих  нь  байтугай  хаяанд тулсан 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах үүрэг нуруунд нь ирснийх.  Ө.Энхтүвшин, Г.Занданшатар хоёр хэчнээн мэрийсэн ч намаа дэмжиж, хандив тусламж өгөх ёстой, эсвэл нүүр царай нь болж сурталчилгааны хөсгийг жолоодох эрхмүүд  АН-д ил, далд  урвасаар мөн л ялагдсан. Тухайн үед намынхаа эсрэг ил тодоор сэлэм эргүүлсэн ганц хүн нь Э.Мөнх-Очир байсан бол далд хэчнээн байсан нь тодорхойгүй өнгөрсөн. Их хурлаараа ярьж хариуцлага тооцно гэсэн ч ярьж чадаагүй. Ингээд намаа М.Энхболдын мэдэлд шилжүүлсэн. Урвагчид нь хаяж алга болоод, ялагдсан шокноосоо гарч чадаагүй зарим нь гэртээ шигдэж, намынхаа төлөө ажиллая хэмээн “Тусгаар тогтнолын ордонд” сууж үлдсэн хэд нь “Хотын фракц”-д зайгаа тавьж өгснөөр МАН эцэстээ  эзэнгүй айл шиг болсон. Намдаа зөвлөе гээд тунаж үлдсэн УИХ-ын гишүүн, салбарын сайдаар ажиллаж байсан “экс”-үүдээ хэрэггүй хэмээн бүгдийг нь “тэтгэвэрт” гаргачихсан байдаг. Д.Загджав мэтийн сүйхээтэй хэд  нь ТББ-д ажиллаж, Р.Раш нарын хашрууд “Төмөр замын вант улс” –даа тухалсан бол  хувийн компани, аж ахуйгаа хөөсөн нь  цөөнгүй. Тэдний сэтгэгдлийг сонсохоор УИХ-ын  гишүүдийн  утасны  дугаарын  хуучин жагсаалтыг олж  зарим руу  нь утас цохивол намдаа гомдсон уу, сонгогчдод  тунирхсан уу “За яахав, ингээд сууж л байна” гэцгээх жишээтэй.  Харин намдаа нөлөө бүхий гэгддэг  эрхмүүдийг  сураглавал   хотоос гадна салхинд гарч  яваа дуулдаж байна. Бодвол уулын аманд очиж ярих учиртай болоод явцгаасан бололтой. Юу ярьсан нь удахгүй тодорхой болох биз. Манай улсад нууц юм гэж байхгүй болсон шүү дээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21