Хөгжлийн бэрхшээлтэй 45 хүүхдийг энгийн сургуульд шилжүүлжээ

2021-02-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.БАЯР 

 “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих”  төсөл Японы Хүүхдийг ивээх сангаас 2018-2021 онд хэрэгжээд  дуусах шатандаа оржээ. Уг төсөл Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Сонгино-Хайрхан дүүрэг болон  Өвөрхангай, Ховд аймгуудад амжилттай хэрэгжлээ. Төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй болон бусад шалтгаанаар  сургуульд хамрагдахгүй байгаа хүүхдүүдийг Ерөнхий боловсролын сургуулиудад тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бүрдүүлэх түүнчлэн насан туршийн боловсролын төвийн (НТБТ) чадавхийг сайжруулах, тэгш хамруулах боловсролын талаар эцэг эх, асран хамгаалагчид, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг ойлголтыг сайжруулахад чиглэсэн. Мөн төслийн үр дүн, сайн туршлагад үндэслэн зөвлөмж боловсруулах замаар төрийн бодлого, зохицуулалтад нөлөөлөх  гэсэн  дөрвөн  үндсэн зорилго чиглэлээр хэрэгжсэн юм.  
2018 оноос хойш уг  төсөл зорилтот ЕБС-ийн 50 бага ангийн сургалтын менежерүүд, заах аргын нэгдлийн ахлагч багш нарыг  сургагч багшийн сургалтад хамруулан  боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах мэдлэг, арга зүйг заахаас гадна бусад багш нарыг сургах ур чадварыг эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулжээ. Харин бэлтгэгдсэн сургагч багш нар цаашлаад өөрсдийн сургуулийн 660 багш, НТБТ-ийн 76 багшид мэргэжил дээшлүүлэх сургалтыг  удирдан явуулж тэдний мэдлэг, арга зүйг дээшлүүлсэн нь дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр юм. Түүнчлэн төслийн хүрээнд насан туршийн боловсролын төвүүдийн чадавхийг сайжруулахын тулд зорилтот тав,  НТБТ-ийн 17 сургагч багш  нарыг тусгай сургалтаар бэлтгэж улмаар тэд 87 багшид уг сургалтыг зохион байгуулж мөн мэдлэг, арга зүйг нь дээшлүүлсэн үр дүнтэй байна. Мөн төслийнхөө зорилтот орон нутагт Боловсролын үйлчилгээнээс гадна байгаа хүүхдийг илрүүлэх судалгааг 2019-2020 оны хичээлийн жилд явуулж 492 хүүхдийг олж илрүүлсэн бөгөөд  тэднээс  295 хүүхдийг боловсролын зохих үйлчилгээнд хамруулжээ. Эдгээр хүүхдүүдээс 87 хүүхдэд гэрээр боловсрол олгох үйлчилгээг  хүргэх ажлыг дэмжиж хэрэгжүүлээд байгаа тухай төслийн зохицуулагч Ч. Пүрэв-Очир ярьсан юм. 
Үүний үр дүнд 45 сурагч  ЕБС-д шилжин суралцсан аж. Түүнчлэн тэгш хамруулах боловсролын талаарх эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх арга зүйн сургалт явуулах 70 сургагч багшийг зорилтот сургууль, НТБТ-үүдээс бэлтгэх ажлыг хийжээ. Эдгээр сургагч багш нарын удирдан явуулсан сургалтад 673 багш оролцож тэгш хамруулах боловсролын чиглэлээр  эцэг эх, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, хандлагад нөлөөлөх  үйл ажиллагааны арга зүйд суралцсан аж. Мөн хандлага өөрчлөх сурталчилгаа нөлөөллийн  13 видео материал боловсруулан “Өөр өөр” олон нийтийн мэдээллийн сүлжээнд суурилсан нөлөөллийн аяныг зохион байгуулснаар хэрэглэгчдээс нийт 3.559.414 хандалт, 67.449 хариу үйлдэл  сэтгэгдэл хүлээн авсан байна. Төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийт аймаг, нийслэлийн Боловсролын газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, НТБТ-ийн ажилтнуудыг хамруулсан  үндэсний  сургалтуудыг мөн зохион байгуулсан. Тэгш хамруулан сургах боловсролын зөвлөл (ТХСБЗ), Техникийн ажлын хэсгийн  бүтцээр дамжуулан яамд, мэргэжлийн байгууллагатай хамтран эрх зүйн  баримт бичгийн 5 төслийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, хэлэлцүүлэх зэргээр оролцогч талуудтай хамтран ажиллалаа. 
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг ганцаарчлан сургахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор ЕБийн 16 сургууль, таван  насан туршийн боловсрол төвд 32 “Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим”-ыг байгуулсан  аж. Эдгээр төвүүдийг сурагчийн ширээ, сандал, тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, ном гарын авлага зэрэг холбогдох багц хэрэглэгдэхүүнээр хангасан бөгөөд нийтдээ 858 тусгай хэрэгцээтэй болон хөгжлийн дэмжлэг шаардлагатай хүүхдүүд энэхүү төвийн  үйлчилгээнд хамрагдаж буй юм. Төслийн үр шимийг хүртэгчдийг тоон үзүүлэлтээр  дурдвал ЕБС, НТБТ-ийн 736 багш, сургууль, НТБТ-ийн үйлчилгээнд хамрагдаж буй 5930 хүүхэд, тэдгээр хүүхдийн 12103 эцэг эхчүүд  байна. Мөн төслийн хүрээнд “Тэгш хамруулах боловсрол”, “Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холимог бүлэгт зохион байгуулах арга зүй”, “Эцэг эх, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг ойлголтыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх арга зүй” гэсэн гурван сургалтын модуль, “Тусгай хэрэгцээт боловсролын арга зүй 172 шинэлэг санаа”, “Боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж буй сайн туршлага”, “Хүүхдийн оюун ухааны хөгжлийн үнэлгээ-оношилгоо”, “Насан туршийн боловсрол мэдээллийн системийн гарын авлага”, “Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих ганцаарчилсан видео хичээл” зэрэг есөн нэр төрлийн ном, гарын авлага зэргийг боловсруулж багш нарын хүртээл болгосон гээд олон үр дүнгүүдийг дурдаж болохоор байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.2 МЯГМАР № 23 (6500)

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

10 цаг 59 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

10 цаг 59 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

10 цаг 59 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин