Бид яагаад тэг хаягдалтай амьдралын хэвшилд суралцах ёстой вэ

2021-01-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

 “Zero waste” буюу тэг хаягдалтай амьдрах хэв маяг дэлхий нийтэд трэнд болж байна. Ачаалал нь улам ихсэж байгаа цэнхэр гаригаа унаган төрхөөр нь илүү олон жил хадгалж, хамгаалахын тулд хүн төрөлхтөн өнөөдөр аль болох хаягдалгүй амьдрахаас аргагүй. “Зууны мэдээ” сонин “Тэг хаягдал” булангийн  энэ удаагийн нийтлэлээр хэрхэн тэг хаягдалгүй амьдарч, амьдралын хэвшлээ хэрхэнг өөрчилж болох талаарх мэдээллийг  бэлтгэлээ.

Жишээлбэл, нэг удаагийн халбага сэрээ нь үнийн хувьд хямд бөгөөд угааж цэвэрлэх шаардлагагүй, хэрэглэж дууссан л бол хаяж болдог. Гэвч бид тэр бүрчлэн уг хог яаж, хаашаа алга болдог тухай боддоггүй шүү дээ. Хялбар хэрэглээнд дуртай байлаа гээд гэхдээ хор нөлөөтэй зүйлсийг хэрэглээд байж болохгүй. Олон жил хэрэглэж заншсан хялбар хэрэглээг байгальд ээлтэй,  ядаж арай бага хор хөнөөлтэй зүйлсээр сольж болох талаар хуваалцъя.

 Нэг удаагийн хүнсний сав, халбага сэрээг шил болон модоор хийсэн саваар солих

Хуванцар нэг удаагийн хоол цайны сав ямар хэмжээний хог тарьдгийг та биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Харин цаасан нэг удаагийн хоол цайны савнуудын дотор хананд ихэнхдээ нимгэн гялгар наалт байдаг. Ингэснээр гаднах саваа нойтон хоол хүнсээр норгохоос сэргийлдэг юм байна.

Уг савнаас гялгар цаасыг нь гар аргаар салгах боломжгүй. Өдрийн хоол, кофе авах тохиолдолд  аль болох шилэн аяга, саваа авж явахыг хичээгээрэй.

 

Нэг удаагийн нүүрний хөвөнг цэвэр даавуун “хөвөнгөөр” солих

Нэг удаагийн нүүр цэвэрлэдэг хөвөнд бид их ач холбогдол өгдөг.  Гэтэл нэг килограмм хөвөн боловсруулахын тулд нэг хүний гурван жилийн хэрэглээтэй тэнцэх ус ашигладаг. Уг хөвөнг угааж цайруулсны улмаас тэдгээр хөвөн байгалд задарч шингэхгүй болдог. Тэгээд зогсохгүй, хөвөн ургуулахад хэрэглэдэг химийн бордоо нь газар, усанд шингэн хөвөнгийн тариалангийн талбайтай ойролцоо амьдардаг хүмүүсийг хордуулдаг.

 

 Ширхэглэж савласан цайг задгай цай болон цай идээшүүлэгчээр солих

Тус бүрд нь савласан цай  хэрэглэхэд  амар хэдий ч цайны уут нь ихэнхдээ хуванцрын агууламжтай байдаг. Ингэснээр  халуун усанд удаан хугацаагаар байсан ч задардаггүй юм байна.

 

 Гялгар уутыг даавуун уутаар солих нь

Гялгар уутны оронд даавуун уут хэрэглэхийн ач тусыг бүгд мэднэ биз дээ. Хамгийн гол анхаарах зүйл гэвэл биедээ байнга авч явах. Үгүй бол гялгар уут хэрэглэх шаардлага гардаг шүү.

 

Соруулыг хаях нь

Яагаад ч юм бид ресторан, кофе шопоор үйлчлүүлэхдээ ундааг соруулаар уугаад хэвшчихсэн байдаг.  Уруулын будаг арилахгүй, кофе болон хийжүүлсэн ундааны шүдэнд үзүүлэх хор нөлөөг багасгадаг гээд соруул хүртэл бидэнд хэрэгтэй. Гэхдээ байгальд үзүүлэх нөлөө нь асар хор хөнөөлтэй учраас зүгээр л соруулаас татгалзах нь зөв. Тухайлбал “Pizza hut”, “KFC” сүлжээ ресторанууд хүртэл үйлчилгээндээ соруул ашиглахыг татгалзаад байгаа.

 

Хуванцар савтай ундааг лаазалсан ундаагаар солих нь

500 мл хуванцар савтай ундаа дунджаар 1200 төгрөг байдаг бол 330 мл лаазалсан ундаа 2300 төгрөгийн үнэтэй байдаг. Үнийн хувьд хямд боловч хуванцар савны байгальд үзүүлэх хор нөлөө нь лаазнаас хамаагүй их. Лааз байгальд задрахад 200 жил шаардлагатай бол хуванцар задрахад 450 жил шаардагддаг байна. Мөн, дахин боловсруулах бүрд хуванцрын чанар мууддаг хэдий ч лаазны чанар нь мууддаггүйгээр онцлог.

Ямар ч хүн нэг өдрийн дотор өөрийн хог хаягдлын хэмжээг тэг болтол нь бууруулж чадахгүй. Нэг нэг алхмаар хэрэглээгээ багасгах нь хамгийн зөв шийдэл. “Бидэнд цөөн хэдэн төгс тэг хаягдалтай хүмүүс биш харин төгс биш сая сая тэг хаягдалтан хэрэгтэй” гэсэн үг хүртэл байдаг шүү дээ. Хүн бүр ухамсартай хэрэглэгч болсон цагт бид дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зогсоох боломж бүрдэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.22 БААСАН № 16 (6493 )

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

13 цаг 25 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

13 цаг 25 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

13 цаг 25 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин