Засгийн газар санхүүжилт хүссэн төсөлд туслахаар болжээ

2014-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Гэрэл

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцжээ.  Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хоёр тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн төслүүдийн санхүүжилтийг нь шийджээ. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгоход шаардагдах 100 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгажээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төслүүдийг сонгох шалгаруулах ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжээс экспортыг дэмжих, нэмэгдүүлэх 131, импортыг орлох 757 бусад 200 төсөл ирүүлжээ.  Экспортыг дэмжих төслүүдийн 61 хувь малын түүхий эд боловсруулах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүд байгаа бол импортыг орлох төслүүдийн 30 хувь барилгын материалын үйлдвэрлэл, 26 хувь нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл байна. Нийт төслүүдийн хүрээнд хоёр тэрбум ба түүнээс доош төгрөгийн зээл хүссэн 579 төсөл байгаа бөгөөд хүссэн санхүүжилтийн хэмжээ нь 341 тэрбум төгрөг байна.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

10 цаг 27 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

13 цаг 14 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

13 цаг 17 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

13 цаг 28 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

13 цаг 31 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

13 цаг 32 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

19 цаг 13 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

19 цаг 18 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Уржигдар 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Уржигдар 13 цаг 16 мин