ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Н.Батбаярт хариуцлага тооцох уу?

2014-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, гадаад өр зээлийн асуудалд дүгнэлт хийжээ. Хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулах ёстой гэсэн шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин чуулганы танхимд “Чингис бондын зарцуулалт олон нийтэд ил болоогүй байтал дахиад өр зээл тавих тухай ярьж байна. Хуулийг нь өөрчлөх тухай ярьж байна. Ингэж болох уу, Н.Батбаяр аа. Чамайг ҮАБЗ-өөс хариуцлага тооцох шийдвэр гарсан байна билээ. Чиний энэ бодлогогүй алхам удаан үргэлжилбэл ирээдүйд хүн бүр өрөнд орж дуусах нь. Одоо хүн бүрийг дөрвөн сая төгрөгийн өртэй болгочихоод байгаа биз дээ” гэсэн юм. Нөгөө талаас ҮАБЗ-өөс Засгийн газарт зөвлөмж өгөх  шийдвэрийн 2.7 дугаар заалтад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.4  дэх заалтыг биелүүлээгүй албан тушаал танд хариуцлага  тооцох” гэжээ.  Тэгвэл ҮАБЗ ямар хүнд хариуцлага тооцохыг чиглэл болгосон зөвлөмжийн 2.4-ийн заалтад ингэж бичжээ.  “Засгийн газрын хүлээх эрсдлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт санхүүжилтийн гуравны нэгээс хэтрэхгүй байх” гэсэн заалт байна. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-өөс аливаа төслийн гуравны нэгээс  илүүг “Чингис” бондоос санхүүжүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооц гэж Засгийн газарт тодорхой чиглэл өгчээ.  Тэгэхээр хэн гэдэг албан тушаалтан аливаа төслийн тодорхой хувийг “Чингис” бондоос санхүүжүүлсэн бэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Ийнхүү ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Н.Батбаярт хариуц­лага тооцох эсэхийг харж суух л үлдэж байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21