Х.Баттулгын оронд салбараа мэддэг эрхмийг илгээнэ гэв

2014-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

АН-ынхан  Х.Баттулгын оронд салбарын сайдаар хэнийг тавих вэ гэдгээ ярилцаж байна. Хэсэг, бүлгээр яриад зогсохгүй  фракциуд хоорондоо тохиролцож байгаа сурагтай.

Эхний ээлжинд зарчмын хоёр асуудлаар байр сууриа нэгтгэсэн гэнэ. АН-ынхан нэгдүгээрт,  МоАХ дотроос тавьчих олигтой хүн алга байгааг хүлээн зөвшөөрчээ. Хоёрдугаарт, өмнөх сайд нь давхар дээлээ тайлна гээд зүтгээд ажлаа өгсөн  учраас дараагийн хүнийг парламентын гаднаас  дан дээлтэй  эрхмийг оруулж ирэх талаар санал солилцсон байна. Гэтэл парламентын гаднаас  оруулж ирэхээр   дарга дагаж далдаганаж байгаад албан тушаалд хүрчихдэг, очсон хойноо ажлаа мэдэхгүй  салбараа унагаадаг  нөхдүүд  их төлөв  байдгийг гишүүд тал талаас  ярьж, шүүмжлэлтэй  зүйлүүд хэлжээ. 

Мөн АН олуулаа уриатай 2012 оны сонгуульд орж, олуулаа болсноор засгаа байгуулан шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа энэ үед болж өгвөл Засгийн газраа одоогийн бүтцээр нь ажилуулах, огцруулах энэ тэр гэсэн яриа шүүмжлэлийг аль болох хойш тавих, тэр хэрээр хүчтэй бас чадамжтай байлгах хэрэгтэй гэсэн санал ихээхэн гарч байгааг эх сурвалжууд ярьж байна. Ингээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар бол маш том  асуудлуудыг хариуцдаг. Тэр ч үүднээсээ ажлаа мэдэх, мэдээлэлд ойр байх, цаашид салбарыг аваад явчих даацтай  хүн байх  ёстой гэж үзжээ. Энэ бүхний  эцэст  УИХ-ын гишүүд бас ч гэж  хал үзэж, халуун чулуу долоосон  нөхдүүд байдаг, тиймээс ер нь УИХ-ын гишүүд дотроос хэрэгжиж байгаа бодлогын асуудлууд, одоо ярьж буй асуудал, хэлэлцэгдэж байгаа хуулиудаа мэдэх нэгнийг  сайд болгох талаар  АН-ын гишүүд ам нэгдсэн сураг сонсогдлоо. Тэгэхээр дараагийн сайд дан биш давхар дээлтэй байж таарах нь ээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21