О.Бум-Ялагч: Баярцогтын байр суурь жинхэнэ улстөрчийн шийдэл

2014-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Олдох

Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрыг Үндэсний эвсэлд өгөх хэрэгтэй хэмээн хэвлэлээр  анх мэдэгдсэн хүн бол та. Тэгвэл  УИХ дахь АН-ын  гишүүн  С.Баярцогт  ийм байр суурь илэрхийлж  шуугиан тариад байна. Тэгэхээр энэ яриа  улстөрчдийн дунд  хэзээнээс бий болов? 

-Өнгөрсөн намар МАН  их хурлаа хийж  Улс төрийн намуудын  үндэсний зөвшилцөл бий болгох хөтөлбөр баталсан. Улс төрийн намуудыг урьж, санал солилцож  гарын үсэг зурсан. МАН-ын дарга М.Энхболд өмнө нь Эвслийн Засгийн газар байгуулан Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн. Тиймээс Үндэсний эвслийн Засгийн газар байгуулвал яасан бэ, парламентад суудалгүй намуудыг засагт оруулъя   гэсэн саналыг бусад намаас түүнд  тавьсан юм. Өнөөдрийн  нөхцөл байдлыг авч үзэхэд   Засгийн газарт Үндэсний эвсэл байгуулахгүйгээр Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, эдийн засгийн бусад асуудлуудыг нэг мөр болгож чадахгүй. Тэгэхээр С.Баярцогт гишүүний байр суурь бол жинхэнэ улстөрчийн  шийдэл юм. Үндэсний эвсэл байгуулж, шинээр Засгийн газар байгуулахгүй бол үүсээд байгаа  эдийн засгийн хүндрэлүүдийг  давж чадахгүй.

-Гэхдээ С.Баярцогт гишүүн зөвхөн парламентад суудалтай намуудын хооронд  Үндэсний эвсэл байгуулах тухай ярьсан, олон нийт  ч тэгж ойлгосон?

-Тэгж хэлж байх шиг байна лээ. Бидний зүгээс бол  Үндэсний эвсэл байгуулъя, тэр дотроо парламентад суудалтай, суудалгүй  бүх намыг  оруулж, Засгийн газрыг  хяналттай болгоё гэсэн санал тавьсан. Ингэх юм бол өнөөдөр үүсээд байгаа зөрчил  нэг мөр болж шийдэгдэнэ. Ийм гарц   бий. Тухайлбал, Үндсэн хуульд 2000 оны долдугаар сард оруулсан “Доголон долоо” гэдэг өөрчлөлтийг эргэж харъя. Тэр дотор УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалт бий. Тэгвэл Үндсэн хуулийн цэц   II тогтоолоороо тэр долоон заалтыг болохгүй гээд  хүчингүй болгож  буцаасан байдаг. Харин УИХ  2000 оны арванхоёрдугаар сард дахиж хуралдаад Цэцийн шийдвэрийг хүлээж авалгүй “Доголон долоо”-н заалтыг батлаад явсан. Үүнээс болж улстөрчдийн тоглоомын дүрэм зөрчилтэй  байна. Өнөөдөр энэ асуудлыг  нэг мөр болголгүйгээр  цааш явж болохгүй. УИХ  Үндсэн хуулиа эргэж харах ёстой. Ингээд нэг бол Үндсэн хуулиас УИХ дээгүүр байгууллага юм гэдгээ тогтоо. Эсвэл бид хууль зөрчиж иржээ гэдгээ хүлээ. Ингэж асуудал нэг мөр болчихвол бидний яриад байгаа Үндэсний их эвсэл байгуулагдах боломжтой. Засгийн газарт, парламентад суудалтай болон суудалгүй намуудыг оруулах ёстой.

-Таны томъёолж байгаагаар  үндэсний эвсэл байгууллаа гэж бодъё. Тэгвэл  хүчний харьцааг яаж зохицуулах ёстой вэ?

-Засгийн газарт парламентад суудалгүй намуудыг оруулбал цэвэр хүмүүс орж ирнэ. Хөрөнгө, мөнгө шийддэг гол яамны  сайд нарыг   парламентад суудалтай намуудаас  томилно биз. Хяналтын байгууллагууд, зарим агентлагт  парламентад суудалгүй намын төлөөллийг  ажиллуулж  болно шүү дээ.

-Тэгвэл Үндэсний эвсэл нэрээр жижиг намууд засагт орохыг санаархаж байна гэсэн шүүмжлэлд та ямар хариу хэлэх вэ?

-Сөрөг талаас нь харж, жижиг намууд горьдлоо энэ тэр гэж  зарим нь шүүмжилж байна. Гэтэл бодит байдалд аваад үзвэл,  парламентад суудалгүй намууд   Их хуралд суудаг мөнгө иддэг хүмүүст хянагдахгүй. Тэр үүднээсээ ард түмний  төлөөлөл, нэг ёсондоо төр дэх толь нь  болно. Бид улстөрийн болоод  бизнесийн аль нэг бүлэглэлд хамааралгүй, хэвлэл, мэдээлэлд нээлттэй, нэр цэвэр улстөрчид учраас ил тод байдлыг хангана. Парламентад суудалгүй улстөрийн намуудын төлөөлөл байгаа цагт төрийн мөнгө шамшигдахгүй.

Тэгвэл  өнөөдөр 2.7 тэрбумын зээлтэй, 7 тэрбумыг  хувийн компаниудад  тараачихаад сууж байна шүү дээ. Хэнд ямар шугамаар яах гэж тараасан бэ, ямар гүйлгээ хийсэн бэ гэдгээ тайлагнахгүй байна. Ард түмэн мэдэж чадахгүй байна. Энэ тухай хэвлэлд бичсэн байна лээ “Бондод хэдийг зарцуулсан бэ гэсэн  гишүүдийн  асуултад  салбарын сайд нь овсгоотой бол олоод ав гэдэг гэдэг гэж”. Тэр мөнгийг юунд зарцуулав гэдгээ  хэлж өгөхгүй гэж шийдэж л дээ,  төрд байгаа нөхдүүд. Хэлэхгүй байж байгаад огцорсон нь дээр гэдгээ ч  улайм цайм ярьж байна. Өр тавихийг нь бид тавья, дараачийн Засгийн газар  төлнө биз гэдэг чинь утгачилвал “Та нар биднийг яаж ч чадахгүй шүү”  гэсэн үг. Тэгээд Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.Батбаяр  огцрохдоо тулаад ирэхээр телевизэд ярилцлага өгч “Би жинхэнэ монгол хүн. Монгол хүн хээгүй байдаг. Алдаа гаргаж байсан ч хамаагүй” гээд өөрийгөө өрөвдүүлэх юм яриад сууж байна. Үнэндээ бол Засгийн газар залилан хийж байна. Тиймээс огцрох ёстой. Төр луйварчдаар дүүрсэн учраас цус сэлбэхгүй бол  болохгүй.

 

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22