Дархан-Уул аймгийн Ардчилсан намд сонгуульд оролцох эрхийг нь өгсөнгүй гэв

2020-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

Орон нутгийн сонгуульд Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг оролцуулахгүй гэсэн хууль бус шийдвэр гаргасан талаар тус аймгийн Ардчилсан намын төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Г.Гантулга “Монгол Улсын иргэн Үндсэн хуулиараа сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл шударга бус шүүх, эрх мэдэлтнүүдийн хууль бус үйл ажиллагаанаас болж Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд орон нутгийн сонгуульд оролцох эрхээ одоог хүртэл авч чадсангүй. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын салбар байгууллагад хандсан ч тайланг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирсэн. Энэ шийдвэрт шүүхэд нэхэмжлэл гаргатал шүүх энэ захиргааны акт хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд “Орон нутгийн сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр Ардчилсан намын  хандивын тайланд дүгнэлт гаргах хугацаа Дархан-Уул аймгийн төрийн аудитын байгууллагад хангалттай байсан. Хуульд заасан шаардлага хангасан нам сонгуульд оролцох хүсэлтээ  өгөөд байхад хандивын тайланд дүгнэлт гаргахгүй, сонгуульд бүртгэхгүй байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Энэ нь Дархан-Уул аймагт нэг нам дангаараа ноёрхож, төрийн байгууллагууд нэг намд үйлчилж байгаагийн илрэл юм. Тиймээс энэ асуудалд Сонгуулийн ерөнхий хороо, Захиргааны хэргийн шүүх яаралтай анхаарлаа хандуулж Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг орон нутгийн сонгуульд оролцох боломж олгохыг шаардаж байна.  Мөн Дархан-Уул аймгийн 110 мянга гаруй сонгогч, Ардчилсан намын 10 мянга гаруй иргэдийн эрх ашгийг хангаж өгөхийг шаардсан мэдэгдлийг . Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ дахь АН-ын бүлэгт  хүргүүлж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

9 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

18 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

18 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06