Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

2020-09-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх 2020 оны есдүгээр 7-нд тушаал гаргаж, 40 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Учир нь энэ 40 хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Монголын хуульчдын холбооны дүрэмд зааснаар гишүүний татвараа гурав ба түүнээс дээш сараар төлөөгүй юм байна.

Тиймээс татвараа төлөөгүй гишүүдийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг Хуульчдын холбооноос шат дараатайгаар зохион байгуулахаар болсноо Монголын хуульчдын холбоо албан ёсны цахим хуудсаар дамжуулан анхааруулжээ.

Монголын хуульчдын холбоо гэнэтхэн татвараа нэхэж, өгөлгүй удсан хуульчдынхаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон нь цаанаа учиртай ажээ.

Учир юу хэмээвээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа юм.

Өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Шүүхийн багц хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Энэ хүрээнд Монголын хуульчдын холбооны чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоожээ. Иймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг мөн өөрчлөх шаардлага бий болсон гэсэн үг.

УИХ-д өргөн барьсан шинэчилсэн найруулгын төслийн 37.4-т “...Хуульчдын холбоо нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч гишүүдээс гишүүнчлэлийн хураамж авахгүй. Бусад хуульчийн төлөх гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг Холбооны дүрмээр тогтооно” гэсэн заалт орж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Хуульчдын холбооны санхүү, мөнгөний гол нөөц нь гишүүнчлэлийн хураамж буюу татвар байдаг байна. Татварын орлого болох тэрбум орчим төгрөг Хуульчдын холбооны дансанд байнга байдаг.

Хуульчдын холбоо нь нийт 5000 гаруй гишүүнтэй. Сар бүр 20 мянган төгрөгийн татвар авдаг. Хуульчдын холбоонд гишүүнээр элсэж буй хүн бүр хураамж гэж 150 мянган төгрөгийг тус холбооны дансанд тушаадаг.

Ингээд бодохоор Хуульчдын холбооны дансанд багагүй мөнгө эргэдэг болж таараад байгаа юм.

Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталчихвал шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчаас татвар авч чадахаа болино.

Тэгэхээр Хуульчдын холбоо уг хуулиас өмнө гишүүддээ дүрэм сануулан арга хэмжээ ав, татвараа цуглуулж эхлэв бололтой. Зарчмын хувьд энэ нь тийм зохимжтой арга хэмжээ бус. Хуульчдын холбоо дүрмийнхээ дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах эрхтэй.

Гэхдээ “...Татвар төлөөгүй” гэсэн шалтгаанаар 30, 40-өөр нь эрхгүй болгож буй нь Хуульчдын холбоо хуульчдынхаа мэргэжлийн үйл ажиллагааг мөнгө буюу татвараас доогуур үзэж байна гэж ойлгогдож байгаа юм.

Ер нь бол “...Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу” гэж Хуульчдын холбооноос асуух хэрэгтэй болж байна.Төрийн бус байгууллагын гишүүд бол сайн дурын шинжтэй эвлэлддэг. Харин Хуульчдын холбоо нь төрийн бус байгууллага атлаа заавал тус холбоонд “ёслохгүй” бол ингэж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөөр нь хүртэл оролддог хууль ёсны гэхэд хэцүү сүлжээ хийчихсэн.

Хамгийн ойлгомжгүй нь шүүхийн танхимд, хуулийн дагуу бие биеийнхээ эсрэг гурван талд зогсох учиртай шүүгч, прокурор, өмгөөлөгч гурав Хуульчдын холбоо гэсэн малгай дор очоод нэгдчихсэн.

Зарим улсад уулзахыг нь ч хориглодог ийм гурван хуульч Монголд болохоор Хуульчдын холбооны гишүүн гэгдэж хүчээр нэгдчихсэн байдаг. Эндээс юу “ургах” нь тодорхой. Нэгэнт ойр дотно болчихсон нөхдүүд ямар ч сэжмээр найзалж, аливаа хэрэг маргаан дээр нэг байр суурьтай оролцох магадлалыг өндөрсгөнө гэсэн үг.

Энэ мэтийн олон зөрчил, хийдэлтэй Хуульчдын холбоо, түүний үйл ажиллагааг дахин нэг эргэн харж, хууль дүрмийг нь “хуулийн дагуу” болгоход оройтоогүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.18 БААСАН № 181 (6406)

 

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

13 цаг 13 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

21 цаг 40 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 55 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 55 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин