“Тэтгэврийн зээлийн 50/50 журмыг яаралтай цуцалж, 100 хувь олгохыг шаардаж байна”

2025-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Гэрэл зургийг Р.ОЮУН

Монголбанкнаас тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл учир өр, орлогын харьцааг тусгайлан өөрчлөх боломжгүй. Харин олгох хугацаагаа арилжааны банкууд өөрсдийн журмаараа шийднэ хэмээн шийдвэрлэсэн юм.

Уг шийдвэрийг ахмадууд эсэргүүцэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Ахмадуудын төлөөлөл Ц.Алтанзул “Бид 11 хоног “Тэтгэврийн зээлийн 50/50 гэх шийдвэрийг эсэргүүцэн чимээгүй суулт хийсэн. Тэтгэвэр бол бидний амьдралын баталгаа болохоос өрөнд оруулах хэрэгсэл биш. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос баталсан 50/50 гэх журам нь биднийг хоёр дахин өрөнд унагааж, амьжиргааг дордуулж байна. Ахмад хүн зээл авахдаа аялал зугаалга, тансаг хэрэглээний төлөө биш, амьд үлдэхийн төлөө түлээ нүүрс, эмчилгээнд зориулдаг. Энэ бүхэнд бидний тэтгэвэр хүрэлцэхгүй болсон тул өөрийгөө барьцаалдаг.

Тэтгэврийн зээл бол хэрэглээний зээл биш. Энэ бол сонголт биш гарцаагүй байдал. Гэвч арилжааны банкууд тэтгэврийн зээлийн асуудлаар бизнес хийж, давхар хүү тооцон ашиг олж байна. Монголбанк хяналт тавихын оронд шударга бус нөхцөлийг хуульчилж, хамгаалж байна” гэсэн юм.

Дээрх асуудалтай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хороонд дараах шаардлагуудыг тавьж байгаа аж. Үүнд,

  • 50/50 хувийн журмыг яаралтай цуцалж, 100 хувь болгох.
  • Бодлогоо ахмадуудын амьдралд нийцүүлэн шинэчлэх.
  • Давхар хүү, хүүгийн бодлогыг ил тод болгож, шударга хүүгийн хязгаар тогтоох.
  •  Ахмадуудыг орлогогүй, баталгаагүй байдалд оруулсан алдаатай бодлогын хариуцлагыг Монголбанк хүлээх.
  • Банкуудад ашиг өгөх, ард түмний амьдралд дэмжлэг үзүүлэх зээлийн шинэ системийг бий болгох.
  • Бидэнтэй уулзаж бодитой санал солилцох хүртэл энэ асуудлыг нээлттэй байлгах.
  • Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг 36 сар хүртэл сунгах нөхцөлийг бүрдүүлэх.
  • Зээл авахад арилжааны банкууд өмнөх зээлээ төлөөд дахин зээл ав гэдэг шаардлагыг болиулах.

Ахмадууд 1.000 гаруй хүний гарын үсэг цуглуулсан бөгөөд мөн цахимаар гарын үсэг цуглуулж байгаа юм байна.

Энэ үеэр ахмадуудын төлөөлөл Э.Ганбаатар “Засгийн газар, УИХ, яам нь удахгүй амраад, баяр наадам гээд намар болтол явчихна. Иймд асуудлыг долоодугаар сарын 4-н гэхэд шийдэхгүй бол ирэх даваа гарагаас эхлэн тэмцлийн өөр хэлбэрт шилжиж, хуулийн байгууллагад хандана” гэлээ.

Эх сурвалж: zms.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 53 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 19 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 32 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06