Хотын баруун бүсийн иргэд нүдний тусламж үйлчилгээг дэргэдээсээ авах боломж бүрдэв

2025-07-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Х.ХАТАН

 

“Орбис олон улсын байгууллага нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүүхдийн нүдний тусламж, үйлчилгээний чиглэлээр буюу дөнгөж төрсөн нярай, дутуу төрсөн нярайн нүдний эмгэгийг эрт илрүүлэх, сургуулийн насны хүүхдүүдийн харааны гажгийг эрт илрүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Эдгээр төслийн нэг болох “Алслагдсан сум, хороодын иргэдэд нүдний тусламж үйлчилгээг ойртуулах” төслийн хүрээнд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд Нүдний кабинет нээлээ.

ЭНЭҮТ-ийн 2024 оны байдлаар 250 мянга орчим иргэнд хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд нүдний оношилгоо, эмчилгээг хараахан эхлүүлээгүй байжээ. Харин тус кабинет ашиглалтад орсноор Улаанбаатар хотын баруун бүсийн иргэд төдийгүй, орон нутгийн иргэдэд хүрч ажиллах боломжтой болж буйг ЭНЭҮТ-ийн, Стратеги, бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Ц.Тулга хэлж байв. Тэрбээр “Манай эмнэлэг Байршлын хувьд Хан-Уул дүүрэгт байрлалтай боловч Төв, Өмнөговь, Дундговь аймаг явах зам дээр байдаг. Тиймээс эдгээр аймгийн иргэд мөн нүдний тусламж үйлчилгээ авах боломж бүрдлээ” гэлээ.

Орбис олон улсын байгууллага нэг хүүхдийг ч болов харааны гажиг, сул хараа, сохролоос сэргийлэх зорилготой гэдгийг Орбис олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ онцлов. Тэрбээр “Саяхан нэг баяртай мэдээ болсон нь манай төслийн хүрээнд сургалтад хамрагдсан ЭНЭҮТ-ийн нярайн эмч төрөлхийн болрын цайлтыг оношилсон байсан. Энэ бол бидний төсөл хэрэгжүүлж байгаа гол зорилго. Бид нэг хүүхдийн ч болов нүдийг аврах гол зорилготой. Нярайг эхний нэг сард нь оношилж, мэс засал хийгээгүй бол насан туршдаа хараагүй, эсвэл сул хараатай үлдэх байсан” гэлээ.

Төслийн хүрээнд АНУ, Финлянд, Англи Улсад үйлдвэрлэсэн 19 нэр төрлийн, 21 тоног төхөөрөмжийг хандивласан байна. Суурин төхөөрөмжүүдээс гадна зөөврийн тоног төхөөрөмжтэй болсноор тасагт очиж үзлэг хийх, дурандах, зургийг нь аваад хэвлэх боломжтой болжээ. Мөн гэр хороолол эргэн тойрны сургууль, цэцэрлэг, албан газруудад үзлэг хийх боломжтой юм. Энэ талаар Нүдний эмч Г.Баасандулам “Амбулаторийн тусламж үйлчилгээнд дутуу нярай, нярайн үзлэг, жирэмсэн ээжийн хяналтын үзлэг, сургуулийн хүүхдүүдийн нүдний хугарлын гажиг буюу шилний үзлэгийг хийх боломжтой болж байна. Мөн насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалаар хийнэ. Хамгийн сүүлийн үеийн зөөврийн аппаратаар хэвтрийн болон тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст үзлэг хийх, сургуулийн хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг хийж байгаа. Түүнчлэн дутуу нярайн нүдний уг, эрсдэлтэй бага жинтэй, хүчил төрөгчийн эмчилгээ авч байсан нярайд нүдний эмгэгийн бүх төрлийн тусламжийг үзүүлэх боломжтой болсон” гэлээ. 

 Орбис олон улсын байгууллагын хувьд эмнэлэгт өвчтөн ирэхийг хүлээхээс илүү оршин суугаа газар нь очиж тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго тавьдаг. Тиймээс “Алслагдсан сум, хороодын иргэдэд нүдний тусламж үйлчилгээг ойртуулах” төслийг хэрэгжүүлдэг. Тиймдээ нарийн мэргэжлийн бүхий л төрлийн тоног төхөөрөмжтэй явуулын эмнэлгийг ажлуулан, аймаг, сумдад үзлэг хийж байна. Одоогийн байдлаар Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад үзлэг, оношилгоо хийгээд буй.

Мөн гэр хорооллын иргэдийн нүдний суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хараа зүйн тусламж үйлчилгээг ойртуулахын тулд Чингэлтэй дүүргийн XIX хороонд байрлах “UC” эмнэлгийн нүдний кабинетийг тохижуулж өгсөн. Ингэснээр тухайн бүс нутгийн гэр хорооллын 166 мянган иргэн нүдний эмчилгээ, оношилгоог дэргэдээсээ авах боломжийг бүрдүүлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 124 (7621)

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 30 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29