Ази, Номхон далайн шуудангийн холбооны шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

2025-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал (Executive Council Meeting) үргэлжилж байна. Форумд APPU-гийн 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчид оролцож байгаа.  Шуудангийн үйлчилгээ нь зөвхөн харилцаа холбоо төдийгүй эдийн засаг, технологи, бүс нутгийн хамтын ажиллагааг холбох стратегийн чухал хэрэгсэл билээ. 

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурлын үеэр Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “APPU Vision 2030” буюу 2030 он хүртэлх шинэ стратегийг боловсруулах ажлын хэсгийг даргалахаар албан ёсоор томилогдлоо.

Энэхүү стратеги нь Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) дараагийн 4 жилийн хөгжлийн чигийг тодорхойлох, бүс нутгийн шуудан-логистик, дижитал шилжилт, хамтын ажиллагааны бодлогын суурь баримт бичиг байх юм.

Дэлхийн Шуудан Холбооны дээд байгууллага болох ДШХ-ны Конгресс нь 4 жил тутамд зохион байгуулагдаж дараагийн 4 жилд мөрдөх дүрэм журам, шийдвэрүүдийг гаргадаг онцлогтой. Дараагийн конгресс энэ оны есдүгээр сард Дубай хотод зохион байгуулагдахаар товлогдсон бөгөөд Удирдах Зөвлөлийн хурлаар ДШХ-ны гишүүн орнууд, түүний томилогдсон операторууд дараагийн дөрвөн жилд баримтлах стратеги, дүрэм журам, бодлогыг урьдчилан хэлэлцүүлж, санал, дүгнэлтийг тусган конгресст хүргэх зорилготой юм.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 29 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29