X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

2025-07-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Түүхнээ, “...Богдын Даншиг наадам” хэмээгддэг Даншиг наадам өнгөрсөн долоо хоногийн сүүлч, амралтын хоёр өдөр болоод өндөрлөлөө. Энэ удаагийн Даншиг наадмын тухайд соёл урлаг, аялал жуулчлал, тэмдэглэлт өдөр талтайгаа илүү уягдав. Уг нь,  Даншиг нь Богд хааны зарлигаар тогтоосон наадам юм. Тодруулбал, Богд хааны зарлигаар тогтоосон “Монгол Улсын хууль зүйлийн бичиг” гэж байдаг. Уг бичигт “...Дөрвөн том их баярыг монголчууд тэмдэглэж байна” гэж хуульчилсан. Энэ дөрвөн том баярын нэг нь Богдын Даншиг наадам юм байна.

Мөн Даншиг гэдэг нь төвдөөр Бат оршил гэсэн утгатай. Тэр утгаараа, жил бүр Жавзандамба хутагтын өлмий бат оршиж, урт наслахын ерөөл өргөж олон хоног үргэлжлэн хийдэг баяр наадам байжээ. Ийм байдлаар 1912 оныг хүртэл тэмдэглэсэн. Монголчууд туурга тусгаар улсаа сэргээн мандуулсны дараа жил буюу 1912 оны зун хөнгөн ёсолж байжээ. Тэр үеэс хойш тасарсан байдаг. Харин 2015 онд Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга байхдаа сэргээн тэмдэглэж эхэлсэн. Тэгэхдээ, наадам соёлын агуулгатай сэргээсэн байгаа юм.

Хэдийгээр, нэг талаас соёлын үнэт уламжлал бий ч хамгийн гол нь өдгөө Монголоос X Богд тодорчихоод байгаа юм. X Богдыг 2023 оны гуравдугаар сарын 8-нд Далай лам дэлхий нийтэд зарласан.

Тиймээс “...X Богдыг Монголдоо сэнтийд нь залсан. Тэр үед итгэл найдвар, эрч хүч өгсөн X Богдтойгоо Даншиг наадмыг тэмдэглэж байлаа. XX зууны эхэн үеийн монголчуудад тодорхой харагддаг зүйл нь Богдын дүрийг харсан монголчуудын нүд баясаж, сэтгэл сэргэдэг. Үүний тулд мөргөж, залбирч, адис авах гэж хүрээнийхэн цугладаг. Тиймийн учир одоо шашны учир агуулгыг нь анхаарч Даншиг наадмаа Богддоо зориулан хийх нь зүйн хэрэг болоод байна. Шашин хүмүүсийг нэгтгэдэг зүйл болохоос мунхруулдаг зүйл огтоос биш. Тийм ч учраас Даншиг наадам зөвхөн улаанбаатарчуудын наадам биш, монгол түмний наадам болж хөгжих ёстой. Хэрэв нийслэлийнхний наадам гэж хийх бол Даншиг наадмаас салгаж авч үзэх ёстой. Тэгэхгүй бол монголчуудын нэгдэж нягтрах, ойртон ижилсэх гэсэн эрэлт шаардлагыг үгүйсгэж, үндэсний ашиг сонирхолд харшлах болно. Бодит байдлаа харгалзан үзээд Улаанбаатар хотын захиргаа, Монголын бурхан шашны төв нэгдсэн бодлого, чиглэлтэй л болмоор байгаа юм. Даншиг наадмын тухайд шүү дээ. Түүнийгээ аажимдаа хууль эрх зүйгээр баталгаажуулах шаардлага бий” хэмээн түүхчид байр сууриа илэрхийлж байсан юм. Гэвч, түүхчдийн үгийг тоосонгүй өнгөрсөн. Тэр байтугай, энэ жилийн Даншиг наадамд X Богд ирж оролцсонгүй өнгөрөөв. Даншиг наадам өнгөрөөд 2-3 хоносны дараа хүмүүс “…X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ” гэцгээгээд эхэллээ. Хариуг өгөх хэн нэгэн одоогоор алга байна.

X Богдын тухайд, анх заларсныхаа дараа 2023 оны гуравдугаар сард Энэтхэгийн Дарамсала хотноо болсон Далай багшийн номын айлдварт ихрийн хамт оролцсон. 2024 оны зургадугаар сард есөн насныхаа төрсөн өдрөө тохиолдуулан Улаанбаатар хотын зургаан дүүргийн 100 айлын хүүхэд багачуудад бэлэг тараасан. 2024 оны аравдугаар сард Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдэд мод тарьсан. 2024 оны арваннэгдүгээр сард өвлийн тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдрөөр Богд хааны ордон музейд зиндааны лам нартайгаа морилсон. 2024 оны наймдугаар сард Гандантэгчэнлин хийдэд болсон Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдний их авшигийн айлдварт оролцсон. 2025 оны нэгдүгээр сард ээж, эгч, ихэр дүүгийн хамт Монголчууддаа ая дууны цэнхэр хадаг өргөн, мэндчилгээ дэвшүүлсэн. Тэгэхэд, X Богд хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” аялгууг ээж, эгч, дүүгийн хамтаар морин хуур, төгөлдөр хуур хөгжмөөр тоглон сонордуулсан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 124 (7621)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21