ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

2025-07-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг 24 дэх жилдээ тодруулж, Голомт банк 22 дахь жилдээ өргөмжлөгдөн 5 дугаарт эрэмбэлэгдлээ. ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтаар Голомт банк 2024 онд борлуулалтын орлогоор 5-рт, татвар төлөлтөөр 6-рт, даатгуулагчийн тоогоор 4-рт, хөрөнгийн хэмжээгээр 5-рт, мөн нийт ашгийн хэмжээгээр 4-р байрт эрэмбэлэгдсэн байна.

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн салшгүй нэг хэсэг нь байж, улсын хэмжээнд хөгжил дэвшил авчрах бизнес, томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин санхүүжүүлсээр ирсэн. Сүүлийн таван жилийн байдлаар Голомт банк 845.1 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлснээс 2024 онд 281.6 тэрбум төгрөгийг татварт төлсөн. Банкны нийт хөрөнгийн хэмжээ 15.6 их наяд төгрөг болж, зах зээлийн 21.6 хувийг эзэлснээр банкны системийн хоёр дахь том банк болсон юм.

Голомт банкны бизнесийн цар хүрээ, үйл ажиллагаа тэлж буйтай холбогдуулан шинээр ажлын байрууд бий болгож, 2,700 гаруй үндсэн ажилтантайгаар ажиллалаа. Харин шууд бусаар буюу тогтвортой санхүүжилтийн хүрээнд банкны ногоон зээлийн багцаар дамжуулан 4,717 ажлын байрыг бий болгож, 99 тэрбум төгрөгийн нэмүү өртөгийг хадгаламж, татвар болон цалин хэлбэрээр бүрдүүлжээ. Энэхүү тооцооллыг “Joint Impact Model Foundation” байгууллагын олон улсын аргачлалын дагуу тооцож, бодит нөлөөллийг хэмжээд байна.

Ажилтнуудын итгэлцлийн индексийн таван үзүүлэлтээр хөндлөнгийн үнэлгээ хийдэг “Great Place to Work” байгууллагаас 2024 онд Голомт банкийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар дахин батламжилсан бөгөөд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас гурван жил дараалан шалгарсан анхны байгууллага болсон юм. Банкны тухайд сүүлийн жилүүдэд ажилтнуудынхаа цалин, урамшууллыг тогтмол нэмэх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 2024 онд 103.2 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал хэлбэрээр олгожээ.     

Голомт банк тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бизнесийн стратегид бүрэн тусгаж ажилладаг. Энэ ч үүднээс банк өөрийн болон өөрийн шууд бус үйл ажиллагаагаар дамжуулан байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, өв соёлын төсөл хөтөлбөрийг дэмжин ажилладаг бөгөөд 2024 онд 1.2 тэрбум төгрөгийг хандивлаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан ажиллаж байна. 

Голомт банкны нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид болон хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье!

Сайн сайхныг санхүүжүүлнэ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 29 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29