О.Батхүү: Өндөр татвар авах зорилгоор “Үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй” гэх хуулийн өөрчлөлтийг баталсан байна

2025-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Гэрэл зургийг Р.ОЮУН

Хотын дарга Х.Нямбаатарын батлуулсан “Үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй” гэх Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс хүний өмчлөх эрхт шууд халдсан байна гэх дүгнэлтийг гаргасан талаар хууль О.Батхүү мэдээлэл хийлээ.

Тэрээр “2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр УИХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг яаралтай журмаар хэлэлцэж баталсан. Энэ нь олон нийтийн санал аваагүй, тооцоо судалгаа хийлгүй баталсан гэсэн үг. Уг хуулийг дагалдуулж 26 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүн дотор хүн өөрийнхөө өмч хөрөнгийг өмнө нь авсан үнээс нь бууруулж зарж болохгүй гэсэн хуулийн өөрчлөлт батлагдсан нь иргэд өөрийн байр, хашаа байшин, граш зэргээ өмнө нь авсан үнээсээ бууруулж зарж болохгүй Улсын бүртгэл хүлээж авахгүй байдлыг үүсгэж байна. Уг хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. ҮХЦ-ээс энэ хуулийн заалтыг хүний өмчлөх эрхт шууд халдсан байна гэдэг дүгнэлтийг гаргасан байна. Энэ дүгнэлтийг УИХ хүлээж авбал хуулийн өөрчлөлт зогсоно. Хүлээж авахгүй гэвэл их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хууль анхнаасаа татвар авах зорилгоор батлагдсан юм байна. Та өөрийнхөө 100 саяар худалдаж авсан байраа мөнгөний яаралтай хэрэгтэй үед 80,  90 саяд бууруулан зарах ямар ч боломжгүй болсон. Ашиглахаа байсан хуучин эд хөрөнгөө зарж эргэлтэд оруулъя гэхээр Улсын бүртгэл нь өндөр үнээр зараагүй учир бүртгэж авахгүй байна. Татвар авах зорилгоор хүний эрхийг зөрчиж байна. өөрийнхөө өмчийг хүн хэдээр ч зарж болно. Үнэгүй өгч ч болно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн бичигт өдөрт өмчөө зарах хүсэлтэй 80-90 хүний өргөдлийг буцаадаг гэсэн байна. Уг шийдвэрийн улмаас хүмүүс хууль бус хуурамч гэрээ хийж байна. Эдийн засгийн эргэлтийг ч боомилж байна” гэлээ.

Эх сурвалж: zms.mn

 

 

 

 

 

                                                                                                    

huuliar une huurugduj bui asuudal neg taldaa
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 33 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06