С.Баяржаргал: Хил хамгаалалтад орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашигладаг болсон

2025-07-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандрын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0131 дүгээр ангийн дугаар салбарын захирагч, дэд хурандаа С.Баяржаргалыг урьж ярилцлаа.

 

-Монгол орныхоо өргөн уудам нутгийг хамгаалах хариуцлагатай хийгээд нэр төртэй энэ албыг гүйцэтгэх болсон түүхээс яриагаа эхэлье?

-Хил хамгаалах байгууллага гэх өнөр өтгөн айлын бүрэлдэхүүнд 2005 онд орж байлаа. Ингэхдээ Хилийн цэргийн дээд сургуульд цэргийн сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж, 2009 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Булган аймгийн Тэшиг сум дахь хилийн цэргийн 0186 дугаар ангид арав гаруй жил ажилласан. Тэр хугацаанд дээд байгууллагын тушаалаар Баян-Өлгий аймгийн нэгдүгээр отрядад ажиллаж байгаад 2021 оны аравдугаар сараас 0131 дүгээр ангидаа ажиллаж байна.

Хилийн байгууллагад ажиллах хугацаанд хилчин хүн, эр хүнд байх тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлд суралцан эзэмшжээ.  

-Хилчин гэх эрхэм алдрын үнэ цэн, утга учир таны бодлоор юу вэ? 

-Хилчин гэдэг эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүн. Эх орон, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа хил дээр зогсож байгаа эр цэргээс эхэлнэ. Эх орон байгаа тул эр цэргүүд байна. Хилчид байгаа тул хилийн аюулгүй, бүрэн бүтэн байдал хангагддаг гэж ойлгодог.

Эх орныхоо торгон хилийг эр цэргүүдтэйгээ мөр зэрэгцэн хамгаалж, хилийн манаанд явна гэдэг эр хүний бахархал, хийх ёстой ажлын нэг гэж боддог.

-Цэргийн хүнд мөрдэсөө ахиулахаас гадна сэтгэлд тод үлдсэн бахдам сайхан торгон агшнууд байдаг болов уу?

-Анх офицер болоод дэслэгч цолоо Монгол Улсын төв талбай дээр хүлээж авсан тэр мөч сэтгэлд тод үлдсэн торгон агшнуудын нэг байна.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цэргийн сургуульд ороход Монгол Улсын хил, Хил хамгаалах байгууллага, хилийн заставын талаар тун бага ойлголттой байжээ. Нэгдүгээр курсийн албан дадлагажуулах дадлагаар анх удаа хилийн салбарт очиж, хилийн баганадаа ёсолж байлаа. Үүрийн таван жингээр наран ургахтай зэрэгцэн харуулын даргатай торгон хилээр  манаанд явахад “Эх орны минь торгон хил юутай сайхан. Монголын тал нутаг ямар уужим юм бэ” гэх бахархам сэтгэл төрж байсан.

-Танай салбарын хариуцсан хэсэг байгалийн үзэсгэлэнт газар ихтэй юм. Тэр бүгдийг цэргүүддээ таниулахаас таны ажил эхэлдэг болов уу. Хугацаат цэргийн албаа хаагчидтайгаа ямар байдлаар ажилладаг вэ?

-Хилчин хүн эхлээд өөрт олгогдсон зэвсэг техникийг бүрэн эзэмшиж сурсан байх. Дараа нь хариуцсан хэсгээ мэддэг байх хэрэгтэй. Хаана ямар чулуу, бут сөөг, ургамал мод байгааг судалж мэдсэний үндсэнд хилийн манаандаа явдаг. Ингэхээр цэргүүддээ энэ бүгдийг таниулах, мэдүүлэх тал дээр ажиллана. Мөн өөрийн биеэр үе шаттайгаар хилийн манаанд дагуулж яваад газар оронтой нь танилцуулдаг.

Заставт ирэхээс өмнө ангийн төв дээр цэргийн сургалт 45 хоногийн хугацаатай болдог. Тэнд цэргийн сургалтын 80, 90 хувийг эзэмшээд албандаа дадлагажаад ирдэг юм. Харин бид тэр цэргүүдийг жилийн хугацаанд хилийн манаанд хэрхэн аюулгүй байдлыг нь хангаж үүрэг гүйцэтгүүлэх үү. Хэрхэн хил хамгаалалтад оролцуулах уу гэдэг бодлого баримтлан ажилладаг.

Манай заставын хариуцсан хэсэг говийн бага дархан цаазат газрын бүсэд багтдаг. Мөн Монголын алдарт 33 говийн нэг Борзонгийн говь болон Хэвлий хад, Дуут манхан, Хүслийн цагаан уул гэхчлэн байгалийн үзэсгэлэнт газруудтай. Тус газруудыг  урин дулааны улиралд дотоодын аялагчид үзэх зорилгоор зөвшөөрөлтэй нэвтэрдэг.


Өндөр хүчин чадалтай автомашин, дрон болон теле камерыг хил хамгаалалтдаа ашиглаж байна.

-Манай улс байгаль, цаг уурын ялгаатай олон бүс нутагтай. Энэ нь хил хамгаалалтад хэрхэн нөлөөлдөг вэ?

-Би өнгөрсөн хугацаанд ой тайга, тал хээр, уулын бүсэд үүрэг гүйцэтгэжээ. Ингэхдээ газар орон, байгаль цаг уурын онцлог хил хамгаалахад хэрхэн нөлөөлдөг, бүсчилсэн хил хамгаалалт гэж юу болох талаар сайтар ойлгож, ажиллаж байна.

Ой тайгын бүсэд хил хамгаалалтын үндсэн хэрэгсэл нь агт уналга байдаг. Хангайн бүсэд мөнх цаст уулс, хад асгаараа байгаль өөрөө хамгаалалт сайн үүсгэсэн байдаг. Харин говийн бүсэд морь, тэмээгээр хамгаалдаг байсан уламжлалыг халж орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулж байна. Тухайлбал, өндөр хүчин чадалтай автомашин, дрон болон теле камерыг хил хамгаалалтдаа ашигладаг болсон.

-Таныг эх орны хилээ хамгаалахаас гадна энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан гэсэн. Тэр тухай эргэн дурсвал?

-Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын гуравдугаар ээлжийн батальонд 2013-2014 онд үүрэг гүйцэтгээд ирсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд цэрэг хүний тэсвэр тэвчээрээс эхлээд их зүйлд суралцсан. Мөн эх орныхоо үнэ цэнийг илүүтэй мэдэрсэн гэж болно.

Түүнчлэн манай гэр бүлийн хүн Өмнөд Судан улсад 14 дүгээр ээлжийн мото буудлагын батальонд үүрэг гүйцэтгэж байна. Хилчдээ төлөөлж гэр бүлээрээ энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж Хил хамгаалах байгууллагын анхны энхийг сахиулагч гэр бүл болж байгаагаараа бахархдаг.       

-Гэр бүлээрээ хилчин байхад давуу болон сул талууд бас байдаг болов уу?

-Эхнэрийг маань Э.Энх-Отгон гэдэг. Холбоочин бүсгүй байгаа. Бид хилийн заставт анх танилцаж, хоёр сайхан хүүхдийн ээж аав болсон.

Хоёулаа цэргийн хүмүүс болохоор ажил үүрэг гүйцэтгэх, шөнө оройн цагаар ажиллахад хоорондоо ярилцаж, ойлголцоод асуудал үүсдэггүй. Нөгөөтэйгөөр хоёулаа хилийн заставд ажиллаж байхад хүүхдүүдээ хаана сургуульд суулгах уу гэхчлэн багахан бэрхшээл үүсдэг юм билээ. Гэхдээ анги байгууллагын удирдлагаас дэмжиж ажилладаг тул асуудалгүй болоод явчихдаг.

-Залуу гэр бүлүүд хилийн заставт ажиллахад боломж, орчин ямар байдаг вэ?

-Нийт хил хамгаалах байгууллагын хүрээнд гэр цэцэрлэг буюу хүүхэд харах үйлчилгээ ихэнх заставуудад байдаг. Ингэхдээ хилчдийн гэргийг багшийн мэргэшүүлэх сургалт, дамжаанд хамруулж заставынхаа хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээгээр хангаад явдаг онцлогтой. Энэ жишээгээр тухайн застав нэгээс хоёр эмэгтэйг ажлын байраар хангадаг.

Хил хамгаалах байгууллага, хилийн заставд залуу гэр бүлүүд ажиллахад төрөөс олон талын дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, 25 нэр төрлийн хүнсээр үнэгүй хангах, албаны орон сууц, хувцас формыг улсаас олгодог. Ингэхээр үндсэн цалингаа хуримтлуулж, ирээдүйдээ хөрөнгө оруулж, зөв зохицуулж төлөвлөж чадвал залуучуудад боломж их бий. Тиймээс залуучууддаа хилчин гэх мэргэжлийг сонгож, хилийн заставдаа сэтгэл дүүрэн ажиллаарай гэж хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 124 (7621)

 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

4 цаг 27 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

5 цаг 9 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

7 цаг 26 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

7 цаг 34 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

11 цаг 20 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

11 цаг 26 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

12 цаг 14 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

13 цаг 59 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

17 цаг 42 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

17 цаг 42 мин