БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгчид бараалхлаа

2020-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Коронавирусын улмаас Монгол Улс орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан уулзалтыг халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, зохион байгуулж байна.

Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай байгааг онцоллоо. Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүслээ.

Эх сурвалж:www.polit.mn

Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ

Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил х

4 цаг 36 мин
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улсынхаа нийгэм, эдийн засгийн х

5 цаг 22 мин
“Тэтгэврийн зээлийн 50/50 журмыг яаралтай цуцалж, 100 хувь олгохыг шаардаж байна”

Монголбанкнаас тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл учир өр, орлогын харьцааг тусга

6 цаг 55 мин
Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Ажилдаа ороод 20 хонож буй Засгийн газар Хэмнэлтийн төсвийн тодотголыг боловсруулж УИХ-д өрг

14 цаг 22 мин
X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Түүхнээ, “...Богдын Даншиг наадам” хэмээгддэг Даншиг наадам өнгөрсөн долоо хоногийн сүүл

14 цаг 22 мин
“Ганц очноос ноцсон аюул”

Уул талын өвс гандаж, хөрс хуурайшснаар багахан очноос хүний халуун амь, эд хөрөнгө, онгон дагшин байгаль устаж үгүй болж мэдэхээр болжээ.

14 цаг 22 мин
С.Баяржаргал: Хил хамгаалалтад орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашигладаг болсон

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа хүндэт хилчин, хошууч генерал Чогын

14 цаг 22 мин
Хотын баруун бүсийн иргэд нүдний тусламж үйлчилгээг дэргэдээсээ авах боломж бүрдэв

“Орбис олон улсын байгууллага нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүүхди

14 цаг 22 мин
Ази, Номхон далайн шуудангийн холбооны шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Ази, Номхон далайн шуудангийн холбооны шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Өчигдөр 12 цаг 35 мин