М.Энхболдын гарт буй “хөзрийн тамга” Хятадуудын авдаг нүүрс гэв үү?

2014-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Дамдин-Очир

МАН-ын дарга М.Энхболд сар гаруйн өмнө Хятадад айлчилсан. Айлчлалын зэрэглэл нь төрийн өндөр дээд хэмжээнд болсон талаар тухайн үед хэвлэлүүд шуугиж байлаа.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд биш боловч ийм зиндаанд хүндлүүлж очихдоо томоохон асуудал ярилцсан талаар улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийх болов. Тодруулж хэлбэл, Хятадаас ирснийхээ дараахан АН-ын удирдлагууд буюу эрх баригчидтай уулзаж зарим нэг “татгалзахын аргагүй” санал тавьжээ. Тэрээр өөртэй нь буюу МАН-тай аятайхан “харьцвал” нийлүүлэлт нь зогсоод байсан нүүрсийг төвөггүй урагш нь ачуулж байхаа мэдэгдсэн гэнэ. Энэ засгийн толгойны эргээ, шүдний өвчин болоод байгаа асуудал бол яахын аргагүй нүүрсний экспорт билээ.

Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын дарга нар нэлээд бодсоны эцэст толгой дохиж байгаа бололтой юм. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр С.Баярцогт гишүүн “Өнөөдөр бид Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг УИХ-аар баталлаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах шаардлагатай. Яагаад гэвэл бид араас нь Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг батлах шаардлагатай. Өрийн хэмжээг бид ДНБ-ний 70 хувьд хүргэхээс аргагүй. Үүнд зөвшилцөл шаардана. Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг та МАН-д урилга илгээж, Засгийн газарт хамтрах хүсэлт тавь. Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт хий. 2009 онд монголчууд эдийн засгийн хямралыг богино хугацаанд давж гарч чадсаны цаад шалтгаан нь Ардын нам, Ардчилсан намын хамтарсан Засгийн газар ажиллаж байсанд байгаа юм. Ерөнхий сайд асан С.Баяр 45 гишүүнтэй хэрнээ хамтарсан Засгийн газрыг байгуулж байсан. Одоо тийм биш байна. Тиймээс МАН-ыг Засгийн газарт урьж оролцуулаад хямралыг давж гаръя. МАН-тай өндөр хэмжээний яриа хэлэлцэл хийж байж асуудлыг давж гарна. Хэлэлцээрт орооч гэж хүсч байна...” хэмээв. Хариуд нь М.Энхболд чуулганы хуралдаанаас хэд хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдээд “УИХ дахь МАН-ын бүлгийг бүх зүйл дээр завсарлага авдаг, бойкотолдог гэж байгаа боловч өнгөрсөн оны наймдугаар сарааас хойш эдийн засаг хүндэрч байгааг хэлж, түүнийг даван туулах арга замыг яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж ирсэн. Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа “Үнэ тогтворжуулах дэд” хөтөлбөрийг зогсоох, Бага дунд орлоготой иргэдийг Хувь хүний орлогын албан татвараас хөнгөлөх, “Чингис бонд”-ын үлдэгдэл, Самурай бондыг төсөвт суулгах, Чингис бондыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу зарцуулах, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн төвшинтэй уяж нэмэгдүүлэх зэрэг саналуудыг тавьж ирсэн. Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шатанд ч энэ саналуудыг гаргасан. Харамсалтай нь, та бүхэн хүлээж авалгүй бүгдийг унагасан..” гэсэн юм. Энэ бүхэн санамсаргүй “яриа” биш ажээ. Өөрөөр хэлбэл, АН-ынхан МАН-ын хүслийг биелүүлж М.Энхболд нартай хамтран Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах магадлалтай болоод ирж байгаа юм. Ингэснээр урд хөрш рүү нүүрсээ экспортлон, мөнгөтэй болж, эдийн засгийн хямралаас гарна гэж тооцоолов бололтой. 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21