Х.Тэмүүжин албан тушаалдаа үлдэх бололтой

2014-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

УИХ-ын чуулган өчигдөржингөө хаалттай хуралдлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг албан тушаалаас нь огцруулах эсэхийг шийдэх гэж тэр. Чуулганы хуралдаан эхэлсэн цаг үеэс эхлээд шүүх хуралдааны горимоор ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Тухайлбал, Х.Тэмүүжингээс асуулт асуухаар 45 гишүүн нэрсээ өгснөөс тэдний олонхи нь сайдаас өөрөөс нь гэхээс илүүтэй Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, ЦЕГ-ын дарга Б.Билэгт нараас асуусан сурагтай. Ялангуяа, гишүүд Х.Тэмүүжиний танил байсан гэх хар тамхи хэрэглэж байгаад баригдсан бүсгүйн талаар асууж лавлаж байсан тухай мэдээлэл байна. Энэ нь Хууль зүйн сайд нь өөрөө гар утасны хулгайчид тусалдаг, өмгөөлөгч олж өгдөг байж таарахгүй гэсэн маргаан өрнүүлэх гол шалтгаан болсон юм байх. Хаалттай хуралдааны өөр нэг онцлог нь Х.Тэмүүжинийг огцрох ёстой гэж үзэж байсан гишүүдийн санаа зорилго өөрчлөгдсөн нь байлаа. УИХ-ын гишүүн М.Зоригт цахим хуудаснаа “Х.Тэмүүжингээ дэмжинэ ээ. Өнгөрсөн үйл явцууд залуу сайдад том сургамж ухаарал өгсөн гэж итгэж найдаж байна” хэмээн бичжээ. Анхнаасаа шүүмжлэлтэй хандаж байсан энэ эрхэмд олон гишүүний эсэргүүцэл, шүүмжлэл түүний үзэл бодлыг өөрчилсөн мэт харагдаж байгаа юм. Мөн огцруулах үндэслэлийг оруулсан О.Баасанхүү гишүүний нэг намын бүсгүй болох З.Баянсэлэнгэ ч гэсэн хаалттай хуралдаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж буйгаа чуулганы завсарлагаанаар сэтгүүлчдэд хэлнэ лээ. Тэрээр “Хуралдаан биш шүүх хурал болж байгаа юм биш үү. Тал талаас нь гишүүд байцааж, бүр хуулийнхан ч гэсэн ирчихсэн мэдээлэл өгч байх жишээтэй. Төрийн эрх барих дээд байгууллага ийм коммунист зарчмаар ажиллаж болно гэж үү” гэсэн. Түүнээс гадна УИХ-ын дарга З.Энхболд, сайдын албанаасаа сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Д.Ганбат нарын гишүүд Х.Тэмүүжинийг огцруулахыг дэмжиж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн онцолж байсан. Харин сөрөг хүчнийхэн буюу МАН-ынхан огцруулах үндэслэлийг төдийлөн дэмжихгүй байгаа талаар ч хэлэх хүн байлаа. Мөн хуульчдын дунд “Х.Тэмүүжин огцрохгүй. Тохиролцоо хийсэн” гэх яриа ч бас гарсан байлаа. Ийнхүү өдөржин хуралдсан чуулганы хуралдаан сонин буух цаг үед нэгдсэн шийдвэрээ гаргаагүй л байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөртөө /өчигдөр/ гишүүд асуулт асууж, харин маргааш /өнөөдөр/ шийдвэрээ гаргаж магадгүй гэх мэдээлэл Төрийн ордонд тарсан байв. Гэхдээ асуудал Х.Тэмүүжиний талд эргэж магадгүйг гишүүд онцолж байсан юм.

 

Р.Гончигдорж:  ХУУЛИЙНХНЫГ БАЙЛЦУУЛЖ БОЛОХГҮЙ

 

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоос хуралдааны талаар асууж сонирхсон юм.

-Чуулганы хуралдаан дээр хуулийн байгууллагынхныг оролцуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болох уу. Мөн Х.Тэмүүжин сайдын эрхийг зөрчиж байгаа гэж зарим гишүүд үзэж байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Тийм. Хууль зөрчиж байна. Хаалттай хуралдаан байх шаардлагагүй. Чуулганы хуралдааны үеэр мөрдөн байцаах болон тагнуулын байгууллагуудыг байлцуулж хэргийн талаарх мэдээллийг асууж болохгүй. Хариулах ч ёсгүй. УИХ зүгээр л гурван үндэслэлээр огцруулах уу, үгүй юу гэдэг асуудлыг ярих ёстой. Тийм байхад дуусаагүй байгаа мөрдөн шалгах үйл ажиллагаанаас мэдээлэл авч байна.

-Өмнөх парламентад ийм зүйл тохиож байсан уу?

-Үе, үе гардаг байсан. Би Ц.Нямдорж сайдад хэлж байсан. Та нар хуулийн байгууллагынхныг энд шүүгээд байж болохгүй шүү гэж хэлсэн. Парламентын үйл ажиллагааны зарчимд байж болохгүй зүйл. Шүүх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл холилдох вий гэсэн сэрэмж байна.

 

О.Баасанхүү: МИНИЙ АРД З.ЭНХБОЛД БИШ АРД ТҮМЭН БАЙГАА

 

Харин тогтоолыг төслийг өргөн барьсан О.Баасанхүү гишүүн сэтгүүлчдийн асуултад ингэж хариулав.

-Хаалттай хуралдааны явц ямар байна вэ?

-Чуулганы хуралдаан хаалттай болсон учир ямар нэгэн зүйл хэлэх боломжгүй.

-Та Х.Тэмүүжинийг албан ёсоор уучлал гуйвал огцруулах шаардлагагүй гэдгээ мэдэгдэж байсан. Уучлалт гуйсан уу?

-Х.Тэмүүжинийг на­даас уучлал гуйсан гэж би хэлээгүй. “Хүлцэл өчье” гэсэн бичиг явуулсан.

-Тэр бичиг нь таныг өргөдлөө буцааж татах үндэслэл болох уу?

-Болохгүй. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг болон дотор нь байрлах “MRI” аппарат бүгд хэвэндээ ороогүй. Тэр асуудлууд шийдэгдээгүй байна. Миний эцсийн зорилго бол Х.Тэмүүжин гэдэг хүнийг огцруулахдаа биш тэр эмнэлгийн байрыг зориулалтын дагуу ашиглах. Мөн тэр үнэтэй “MRI” аппарат эвдэрсэнийг хүлээн зөвшөөрүүлэх, ёс зүйгүй байгааг нь батлахдаа байгаа юм.

-Ёс зүйтэй холбоотой асуудалд Х.Тэмүүжин сайд ямар хариулт өгч байна вэ?

-Хаалттай хуралдааны явцыг хэлэх боломжгүй.

-Гишүүд таны тавьж буй үндэслэлүүдийг хэр бодитой гэж үзэж байна вэ?

-Би бол бодитой гэж үзэж байгаа. Нотлох баримт ч бий. Ерөнхийдөө гишүүд өөр, өөрийн үзэмжээр асуулт асууж, хариулт авах нь нээлттэй.

-Х.Тэмүүжин сайдыг албан тушаалд нь авч үлдэх эсэх нь “Шударга ёс” эвслийн бүлгээс хамаарна гэсэн зүйл яригдаж байна?

-Үүнд хариу өгөх боломжгүй. Байнгын хорооны дүгнэлт байгаа шүү дээ. Түүнд бүх зүйл нь тодорхой тусгагдсан.

-Таны ард З.Энхболд байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Миний ард З.Энхболд дарга биш Монголын ард түмэн байгаа. Эмнэлэг иргэдэд л хэрэгтэй биз дээ.

-УИХ-ын чуулганыг шүүх хуралдаан шиг болж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хүмүүс өөр, өөрийнхөөрөө хариулах байх. УИХ-ын чуулганы хуралдаан дэгийнхээ дагуу явж байна.

 

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

10 цаг 38 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

13 цаг 24 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

13 цаг 28 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

13 цаг 39 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

13 цаг 41 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

13 цаг 42 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

19 цаг 24 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

19 цаг 29 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Уржигдар 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Уржигдар 13 цаг 16 мин