
Д.Гэрэл
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэхийг шийдэх чуулганы хуралдаан үргэлжилж байна. Түүнээс 45 гишүүн асуулт асуухаар нэрээ өгсөн бол одоо зөвхөн 10 гишүүн асуултандаа хариулт авжээ. Тэд сайдаас гадна ЦЕГ-ын дарга Б.Билэгт, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав нараас хүртэл давхар асууж байгаа сурагтай. Тэгэхээр үлдсэн 30 гишүүн асуултандаа хариулт авна гэхээр чуулганы хуралдаан маргааш дахин үргэлжилж магадгүй болоод байгаа юм.