“Төмөр мориноос” нисч дуусах нь

2020-07-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.МӨНХЧИМЭГ

Малчин айл бүрийн гадаа “төмөр хүлэг” уяатай харагддаг болсон нь  монголчуудын хувьд танил, хэвшмэл дүр зураг болжээ. Саяхан л найр наадам, баяр ёслол гэлтгүй өдөр тутамдаа хөдөөгийн хүн бүр морь унаж  явдаг байсан сан. Дэлхийн талыг мориор эзэлсэн хэмээн цээжээ дэлдэх бид дуртай. Гэтэл одоо эх орныг минь харь нутгаас орж ирсэн “төмөр хүлэг” эзлэх болжээ. Таван хошуу малаа мотоциклиор хариулж, тэр байтугай энэ унааныхаа чанар чансаагаар хоорондоо өрсөлддөг болсонд өвгөд хөгшид харуусаж сууна. Яагаад морь унахгүй байгаа юм бэ хэмээвэл “Мотоцикль үнэ хямд, явдал хөнгөн, шатахуун бага иддэг учир ажил хурдан бүтдэг” хэмээн бахархангуй хариулна. Гэвч малчдын бахархал болсон энэ “төмөр хүлэг”-нээс болж жил бүр 100 гаруй хүн тэнгэрийн орныг зорьж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар гэхэд 60 хүн хорвоог орхижээ. Үүний 57 нь хөдөө орон нутагт гарсны ихэнх нь хамгаалалтын малгайгүйгээс толгойдоо гэмтэл авч нас баржээ. Эдгээр хохирогчийн дундаж нас нь 37, тав нь хүүхэд гэхээр хэчнээн айлын голомт тасарч, хэдэн хүүхэд өнчирч хоцорсон бол гэдгийг бодохоос ч зүрх шимшэрмээр. Энэ “төмөр хүлэг” бидний ажлыг хөнгөвчилсөн шигээ үхлийг ч бас түргэсгэжээ.


Хаа сайгүй харагдах болсон энэ “хүлэг”-ийн тогтсон стандарт одоог хүртэл манай улсад алга. Сум, суурингийн замд мотоцикль жолоодохдоо хамгаалалтын малгай өмсөх ёстой гэсэн ганцхан журамтай. Ямар замд унах, хурдны дээд хязгаар нь хэд байх ёстойг тогтоож өгөөгүй.  Холбогдох байгууллагуудаас хэзээ мотоциклийн хэрэглээтэй холбоотой стандарт тогтоол журам батлах талаар тодруулахад “Эрх бүхий байгууллагууд энэ тал дээр ажиллаж байгаа” гэх тодорхой бус хариултыг өглөө.  
Монголд ОХУ, Энэтхэг, Солонгос, Япон, БНХАУ-аас импортоор мотоцикль  орж ирдэг ч ихэнх  хувийг БНХАУ-аас оруулж ирдэг.  ШӨХТГ, Авто тээврийн үндэсний төв, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль хамтран 2014 онд Монголд мотоцикль оруулж ирдэг байгууллагуудыг шалгахад олон улсын стандартын асфальтан зам дээр явахад тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр манай улсын шороон замын нөхцөлд тохиромжгүй гэсэн үг.  Бид дахиад хэдэн жил хэдэн  хүнийхээ амийг энэ “төмөр хүлэг”-т өгөх вэ. Тохирсон стандарт хүлээж суусаар байтал “төмөр мориноос” нисч дуусах нь.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.24  БААСАН № 141 (6366)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин