“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

2026-08-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ. Тэрээр ШУТИС-ийг 2002 онд мэдээллийн технологийн инженерээр төгссөн. “Нэткапитал”-аа 2008 онд үүсгэн байгуулсан. Өдгөө “Нэткапитал” нь олон арван салбартай, хэдэн зуун ажилтантай, хэдэн арван мянган харилцагчтай, санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг томоохон групп болсон. Бас АНУ-д салбараа нээсэн. Д.Сүндий бизнесийнхээ талаар “Өөрийн бизнесийг эхлүүлэх үедээ би дөрвөн төрлийн бизнесийн талаар нухацтай бодож үзсэн. Мөнгө санхүү, хоол хүнс, автомашин, орон сууцтай холбоотой бизнесүүдийг судлаад үзэхэд санхүү болон авто машинтай холбоотой бизнес нь гадаад хүчин зүйлээс бага хамааралтай, хийж болохоор санагдсан. Харин хоол хүнсний бизнес нь ашигтай байршил шаардана, үл хөдлөх хөрөнгийн бизнес нь зөвшөөрөл авахад маш хэцүү. 2008 онд “Нэткапитал” ББСБ-аа байгуулаад 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Би банк санхүүгийн чиглэлээр мэргэшээгүй байсан боловч тухайн үед санхүүгийн байгууллагуудын технологи, хурд, бүтээмж тун тааруу байгааг мэдэж байв. Тэгээд энэ салбарын тоглогчдын бүтээмжийг хараад, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлбэл боломж байгаа юм байна, ирээдүйд хүмүүс л хоорондоо өрсөлдөх юм чинь үзээд алдъя гэж сэтгэсэн. Ингээд технологи, системээ сайн хийж, технологийн стартап шиг уян хатан, хурдтай ажиллах болж, санхүүгийн тал дээр хийнгээ суралцаад явах болсон юм. Энэ зуур автомашины бизнесийг хэсэг хугацаанд амжилттай хийсэн. “За гэвэл ёогүй” гэдэг үг бизнесмэн хүний алтан зарчим байх ёстой. Санхүүгийн байгууллагуудад итгэлцэл хамгийн чухал. Ялангуяа тэр үе банк бус санхүүгийн байгууллагаас өгсүүлээд банкууд хүртэл олноороо дампуурлаа шүү дээ. Итгэл гэдэг юм үгүй болж байсан цаг. Тийм үед алдагдал үүрсэн ч найдвартай хамтрагч байж чадсан маань өнөөдрийн Нэткапиталыг босгосон гэж боддог” гэж ярьсан байдаг. Тэрээр өдгөө бизнесийнхээ чиглэлийг нэмэхээр шийджээ. Тодруулбал, Д.Сүндий нефтийн салбарт хүч сорихоор шийджээ. Гэхдээ тэрээр нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн бус бөөний худалдаа эрхлэх юм байна. Мөн наадмын өмнө нефтийн бизнесийнхээ эхлэлийг амжилттай тавьжээ. Д.Сүндийгийн нефтийн бизнест орох болсон нь Монгол Улсын Засгийн газраас шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, зах зээлийг нээлттэй болгох зорилгоор хүссэн аж ахуйн нэгж бүр шатахуун импортлох боломжийг бүрдүүлж, тусгай зөвшөөрлийг чөлөөлсөнтэй холбоотой байж мэдэхээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 150 (7892)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага 2026 оны өсөлтийн таамгаа бууруулав

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын /UN Tourism/ есдүгээр сарын "Дэлхийн аялал жуулчлалын барометр"-т 202

5 цаг 58 мин
Трамп Ираны долоо хоног гал зогсоох саналыг няцаав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон долоо хоногийн  хугацаатай гал зогсоох саналы

6 цаг 1 мин
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

8 цаг 20 мин
С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

8 цаг 23 мин
Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

8 цаг 51 мин
Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч, тэргүүлэгч компаниуд хүртэл хүндрэлтэй нөхцөл байдлыг д

14 цаг 28 мин
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн

14 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны “Асуулгын цаг”-т Ерөнхий сайд Н.Учрал “Төрөө хямралаас гаргасан

14 цаг 28 мин
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих

14 цаг 28 мин
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

2026-09-25