Д.Эрдэнэбат дарга МАН-ынхны картыг сугалав

2014-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Гэрэл

Өнгөрөгч баасан гаригт АН-ын бүлгийн гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.  Өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр гарсан дэмжигдээгүй саналыг хэрхэх талаар хэлэлцэж байгаа юм. Нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын бүлгийн гишүүдийн картыг сугалж гүйж байгаад үйлдэл дээрээ "баригдав".  

АН-ын бүлгийн даргын энэхүү үйлдлийг эсэргүүцэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэлж, УИХ-ын даргад хандсан юм. Тэрээр "Гишүүд өөрсдөө ирж ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг байхгүй бол гишүүдийн өмнөөс өөр гишүүн картаар нь бүртгүүлдэг, саналыг нь өгдөг байдал давтагдаж байна. Өмнө нь эрх баригчид өөрсдөд нь ашигтай бол бүх гишүүдийн картыг шургуулчихдаг байсан. Гэтэл өнөөдөр өөрсдөд нь ашиггүй болохоор карт сугалаад явж байна. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж асуудалд ханддаг байж болохгүй. УИХ-ын гишүүний үүргийг нь биелүүлэх, эрхийг нь эдлүүлэх талд УИХ-ын дарга анхаарч өгөөч" гэж хэллээ.


Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлэхдээ "УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлж төсөвт суулгах санал гаргасан. Эдгээр хөрөнгө мөнгийг төсөвт суулгаагүй нь Төсвийн тогтвортой байдлын тухай болон Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа. Энэ алдаагаа яаралтай засмаар байна. Тийм учраас УИХ нь хуулиа мөрддөг байхыг Засгийн газартаа шаардъя, өөрсдөө үлгэр дууриал болъё, хуулиа мөрддөг болъё гэдэг үүднээс энэ саналыг гаргаж байна.

"Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтыг бүгдийг нь үр ашиггүй гэж хэлэхгүй, зарим төсөл үр ашигтай явж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэж тавьсан өрийг эцэст нь монголын ард түмэн төлнө. Иргэн бүр өөрсдөө  ч мэдэлгүй дөрвөн сая төгрөгийн өртэй болж байна. Энэ их өрийг Монгол Улсын татвар төлөгч иргэн төлнө. Энд сууж байгаа УИХ-ын гишүүд, сайд нар төлөхгүй. Тиймээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргаж, хуулиа мөрдөхийг хүсч байна" гэлээ.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21