Г.Баярсайхан: Х.Баттулгын тайланг сонсмоор байна

2014-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

УИХ-ын гишүүн Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын сэнтийгээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд зургаа хонож байна.  Хууль ёсоороо бол өргөдлийг долоо хоногийн дотор байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж асуудлыг нэг тийш нь болгох үүрэгтэй. Энэ дагуу өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар түүний сайдын албанаас сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж магадгүй байна. Х.Баттулга гишүүн Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороо болоод Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг. Энэ утгаар нь хоёр байнгын хороо хамтран хуралдаж түүний өргөдлийг хэлэлцэх тухай гишүүд хэлж байгаа юм. Хамгийн гол нь Х.Баттулгыг сайдын албанд нь хүчээр авч үлдэх сонирхол АН-ынханд харагдахгүй байна.

Энэ байдал АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын мэдээллээс илүү тод харагдав. Бүр Х.Баттулгын оронд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг томилох болсон тухай “бор шувуу” хүртэл нисгэжээ.  Харин МАН-ынхан болоод улс төрийн хүрээний зарим хүн  “Зөв жишиг тогтоолоо” гэж магтаж байх шиг байна. Гэхдээ олонх нь “АН-ынхан хэл амаа олж чадахгүй байгаа бололтой. Фракциудын зөрчил гаарч байгаа” тухай хэлэх ажээ. Х.Баттулга сайдын гаргасан шийдвэрт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Чойжилсүрэн, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн  дарга Н.Батцэрэг нар ямар байр суурьтай  байгааг сонирхлоо.

 

Х.Болорчулуун: ӨӨРИЙН БОДОЛ ӨӨРТӨӨ ЗӨВ

-Хувь хүний сонголтын өмнөөс ярих нь оновчгүй. “Өөрийн бодол өөртөө зөв” гэдэг дээ. Өөрөө зөв гэж бодож байгаа хүнийг би эндээс зөв, буруу гэж ярих нь илүүц биз ээ.

 

Г.Баярсайхан: ЯМАР ШАЛТГААНТАЙ НЬ ЧУХАЛ БИШ

-Х.Баттулга сайд маш том салбар удирдаж яваа хүн. Том салбар удирдаж, том зорилт тавьчихаад дундаас нь хаяж байгааг нь ойлгохгүй байна. Юунаас болж өргөгдлөө өгсөн нь чухал биш. Ажлаа гүйцэтгэж дуусах нь чухал. Энэ утгаар нь манай байнгын хороо түүний өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг сонсох болно.

 

Б.Чойжилсүрэн: ЭРХ БАРИГЧИД МЭДЭХ БАЙЛГҮЙ

-Хэн албан тушаалаа өгөх нь тийм хэрэгтэй гэж үү. Дэлхийн улс оронд ийм үзэгдэл байдаг шүү дээ. Манайд л харин онцгой мэт харагдаж байгаа байх. Үүнд эрх баригч намынхан илүү сайн хариулна даа.

 

Н.Батцэрэг:  ГЭНЭТХЭН ГАРААД ЯВЧИХАЖ БОЛОХГҮЙ

-Сайд ажил хийж байснаа гэнэтхэн чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, гараад явчихаж болохгүй. Ажил хариуцсан хугацаандаа юу хийсэн бэ, юу хийхээр төлөвлөж байсан зэрэг асуултууд хариултаа хүлээж байна шүү дээ.

 

 

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

12 цаг 46 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

15 цаг 33 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

15 цаг 36 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

15 цаг 47 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

15 цаг 50 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

15 цаг 51 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

21 цаг 32 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

21 цаг 37 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Уржигдар 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Уржигдар 13 цаг 16 мин