888 төсөлд есөн хувийн хүүтэй зээл олгоно

2014-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Ерөнхий сайд “Шинэчилж шийдье 222” хэлэлцүүлгээ импортыг орлох 888 төслийн төлөөлөл болон Засгийн газрын гишүүд, Хөгжлийн банкны удирдлагуудтай хамтран өчигдөр хийсэн юм. Үр ашигтай төслүүд шалгарсан нь сайн мэдээ ч нөгөө талаараа санхүүжилтийн асуудал, үйл явц нь асуудал дагуулсаар байгааг жижиг дундынхан энэ үеэр хэлж байв. Тэдний нийтлэг сонирхсон асуудал нь санхүүжилтийг хэрхэн хийх  тухай байсан юм. Эцсийн байдлаар шалгарсан төслүүдийн жагсаалтыг санхүүжилт олгох 13 арилжааны банкинд илгээгээд байгаа аж. Бондын хөрөнгийг Хөгжлийн банкнаас Арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх зарчмаар явах гэнэ.

Хэдий төсөл нь удаан хугацаанд бүрэн хэрэгжих боломжтой ч барьцаа хөрөнгөний асуудалтай иргэд мөн цөөнгүй байгаа аж. Энэ тохиодолд үндэсний даатгалын корпорациар даатгал гаргуулж барьцаа хөрөнгөний дутууг нөхөх боломжтой хэмээн албаныхан тайлбарласан юм. Мөн одоо ажиллаж буй зээлийн батлан даал­тын сангаар барьцаа хөрөнгөний дутууг нөхөж болох талаар ч зөвлөв. Үүний зэрэгцээ хоёр тэрбум буюу түүнээс доош зээл хүссэн төслүүдийг жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан дээр шийдэх боломжтой юм байна. Үүнд 579 төсөл хамрагдаж байгаа аж. Ингэхдээ Чингис бондоос 100 тэрбум төгрөгийг гарган жижиг дунд үйлдвэрийн санд өгч, шийдвэрлэж байгаа гэнэ. Харин үлдсэн нь буюу хоёр тэрбумаас дээш төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл нь арилжааны банкаар дамжин санхүүжилтээ авах нь. Чингис бондоос багадаа гурван сая харин хамгийн ихдээ 258 тэрбум төгрөгийн санхжүүжилт хүссэн төслүүд байгаа аж. Одоогийн байдлаар Чингис бондын үлдэгдэл нэг их наяд 267 тэрбум 200 сая төгрөг бий. Үүнээс 394 тэрбум төгрөгийг импортыг орлож, экспор­тыг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах юм байна. Үүний зэрэгцээ Самурай бондын 24,3 тэрбум иен­тэй тэнцэх хэмжээний эх үүсвэр байгааг ч дур­даж байв. Тиймээс 888 төс­лийн санхүүжилт бэлэн байгааг Ерөнхий сайд онцолсон юм.

 

Энэ үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Санхүүжилт хүссэн төслүүдийг ямар таван ангилалд хуваасан бэ?

-Эхний ээлжинд им­пор­тыг орлож, экспор­тыг нэмэгдүүлэхэд чиг­лэсэн төслүүдийг үнд­сэн таван бүлэгт хуваан ангилж байгаа. Үүнд: Нийт төслийн санхүүжилтийн гуравны нэгийг зээлэх хүсэлтэй, гуравны хоёрыг нь бие даан санхүүжүүлэх боломжтой, гуравны нэгээс илүү хэмжээний зээл хүссэн, Барьцаа хөрөнгө нь дутмаг төсөл, тооцоо судалгаа нь дутуу, дулимаг, огт хэрэгжих боломжгүй төсөл гэж ангил­сан. Судалгаанаас харахад ихэнх төслийн хувьд санхүүжилтийнхээ гуравны нэгийг бие даан гаргаж, гуравны хоёрыг нь бондоос сан­хүү­жүүлэх хүсэлтээ илэр­хийлсэн байна.

-Тооцоо судалгаа нь дутуу төслүүдийг цаашид боловс­руулах боломжтой юу?

-Тооцоо судалгаагаа дутуу боловсруулсан төслийн эздэд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад гадаад, дотоодын санхүүгийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж байна. Төслийн  дахин боловсруулалтын зардлыг төсөл санаачлагч хариуцах бөгөөд ингэж сайжруулсан төслүүдийн санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгоход эрсдэл­гүй гэж үзэж байгаа.

-Арилжааны банкуудаас зээл яаж шийдэгдэж гарах юм бэ?

-Юуны өмнө зээлийг төгрөгөөр таван жилийн хугацаатай олгоно. Хүүний хувьд есөөс дээшгүй хувьд олгох юм. Зээлээс чөлөөлөгдөх хугацаа нь дор хаяж 12 жил байх гэсэн шаардлагатай. Санхүүжилт олгох мөнгө бэлэн байгаа. Тиймээс 888 төслийн эзэд арилжааны банктай тулж ажиллах шаардлагатай байна.

 

Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Болдбаатар:

-888 төслийг хэрэг­жүү­лэхэд нэг зүйл хүндрэл болж магадгүй. Өнөөдөр гаднаас орж ирж байгаа бэлэн бүтээгдэхүүн нь хөнгөлөлттэй, тусгай зөвшөөрөлгүй, татвар алдаг оног төлдөг, мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй байна. Харин түүхий эд нь тусгай зөвшөөрөлтэй, хяналт шалгалттай, лабораторийн дүгнэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн, импортын түүхий эд хоёрын хоорондын ялгааг сайн гаргах хэрэгтэй. Энэ нь үйлдвэрлэл хөг­жихөд саад болж байна. Үүний эсрэгээр нь бэлэн бүтээгдэхүүн орж ирэхэд татварыг нь нэмж, түү­хий эдийн татварыг хөнгөлөх­гүй бол Монголд хичнээн сайхан бодлого хэрэгжүүлж, мөнгө өгөөд суурь нь муу бол явахгүй.

 

Сүүний нэгдсэн холбооны тэргүүлэх гишүүн Р.Цогтбуян:

-Төрөөс фермерүүд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүү­лэх талаар анхаарч ир­сэн. Гэвч үл хөдлөх хөрөнгө, зээлийн барь­­цаа бий болгоход ан­хаарч байсангүй. Тий­мээс бидэнд барьцаа хөрөнгө­гүйн асуудал их тулгардаг. Энэ удаагийн төсөлд ч ялгаа­гүй энэ төрлийн асуу­дал гарч байна. Тиймээс фермерийн аж ахуй эрхлэгчдийн үхэр, мал болон ирээдүйд нийлүүлэх сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь барьцаанд тооцох болом­жийг судалж үзэх саналыг тавьж байна. Ядаж гадаа­даас өндөр өртгөөр оруулж ирдэг үнээ малаа барь­цаалдаг болмоор байна.

 

Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар са

2 цаг 12 мин
С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж б

2 цаг 12 мин
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

13 цаг 54 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

22 цаг 20 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин