Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

2026-08-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчид руу халдсан, дайрсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.  Үүнийг зөвхөн  манай нийгмийн асуудал биш, Монгол Улсын гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын орчинд тодорхой хэмжээгээр нөлөөлөх эрсдэлтэй гэж харж болох уу?

-Гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд хандахдаа дэлхий дээр ганцхан Монгол Улс оршиж байгаа юм шиг, зөвхөн монголчууд амьдарч байгаа юм шиг өчүүхэн аашлахаа болимоор юм.

Аль  XIII зууны бусдаас бэлэн татвар авдаг тэр үе өнгөрсөн. Өнөөдөр хөгжиж байгаа дэлхий түүний хажууд өчүүхэн Монгол л байна. Даяаршилтай хөл нийлүүлэхээс аргагүй, иймд даяаршлын дүрмээр нь тоглохоос өөр замгүй. Бидэнд бусад үндэстнийг  шүүх, бусад соёл иргэншил рүү хялайх эрх байхгүй.  Гурилтай шөл, бууз хоёр маань хаанаас угшилтайгаа сайн бодох хэрэгтэй. Дэлхийн улсууд бүгд л Хятадын зах зээлд гарахын төлөө өрсөлдөж, Хятадын хөгжил угаас дэлхийн хөдөлгөгч хүчин болоод байна.  XXI зуун бол Хятадын эрин, 2045 онд юу болох, 2049 онд бид хаана байх аа л сайн бодмоор байна. Бид нанхиад буюу хятад хүнийг “хужаа” гэх нь бүдүүлэг хэллэг, энэ үгийг үгсийн сангаас авч хаях хэрэгтэй. Иргэн ч тэр, улс төрийн нам ч тэр угаас нийгмийн бүтээгдэхүүн, тэр аашилж байгаа дүр төрх, үйлдлээр төлөөлөөд бид өөрсдийнхөө байж байгааг толинд харж байна гэж л бодоцгооё. Ийм эрсдэлтэй орчинд гадаад ч бай, дотоодын ч бай хөрөнгө оруулах улс, компани олдох уу.

-Хятадаас өөр хөрөнгө оруулагч Монголд ирэхгүй гэсэн үг үү,  2045 онд юу болох юм бол, 2049 онд яана гэж?

-Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа гадаад бодлого бол гадаадын хөрөнгө оруулалтыг боломжтой бүх газраас татах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн пракматик үйл ажиллагаа. Гэтэл дотроос нь бид өөрсдөө энэ үйл ажиллагааг эсэргүүцэж эргэлзээтэй болгож байгаа нь харамсалтай. Харин тэр 2045, 2049 оны талаар дараа жич ярилцъя.

-Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах, томоохон төсөл хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулагч болон гадаадын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл нөгөө талд нь иргэдийн бухимдал, орон нутгийн эрх ашиг, ажлын байртай холбоотой асуудал үүсэж байна. Энэ хоёр талын ашиг сонирхлыг төр хэрхэн зөв тэнцвэржүүлэх ёстой вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт, төсөл чинь ажлын байр бий болгох,  орон нутгийн хөгжлийг урагшлуулах зорилготой биш үү. Бүхий л асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд л шийдвэрлэж, зохицуулна.  Өөр гарцгүй, энд тэнцвэржүүлээд байх зүйлгүй. Монгол Улсын ашиг сонирхол гэж байхаас өөр ашиг сонирхол гэж байх ёсгүй. Монгол Улсын төрийн байгуулалт, засаг захиргааны хувьд нэгдмэл байх тогтолцоонд ан цав гаргаж, гадаад бодлого байтугай татварын нэг цонхны бодлогыг будилуулсан үйлдлийг орон нутгийн зарим байгууллага явуулж байгаагаас одоо бол зарим аймаг, сум байтугай баг хүртэл тусгаар тогтносон улс шиг дураар аашлах болсон. Энэ байдлаараа бол төрийг цаашид  улам л сулруулна.  Үүсэх үр дагаврыг тооцолгүй, зөвхөн тухайн үеийн сэтгэл хөдлөл, лобби  эсвэл туршлагагүй, ой санамжаа умартсанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлсний үр дагавар, хор холбогдол  нь энэ. 

- Цахим орчинд эх оронч үзэл нэрийн дор мэдээллийг баталгаажуулалгүй түгээх, гадаадын иргэдийг нийтээр нь буруутгах, тодорхой улс орны эсрэг хандлага бий болгох явдал гардаг. Зарим тохиолдолд гадаадын иргэн, компани, хөрөнгө оруулагчидтай холбоотой аливаа асуудлыг “эх оронч үзэл”-тэй холбон тайлбарлах хандлага ажиглагддаг. Таны хувьд эх оронч үзэл гэж яг юуг хэлэх вэ. Монголын нийгэмд “эх оронч үзэл”-ийг хэрхэн зөв ойлгуулж, зөв төлөвшүүлэх шаардлагатай байна вэ?

-Шулуухан хэлэхэд, хөгжлийн садаа нь өнөөдөр “эх оронч” хөдөлгөөн болжээ. Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг “эх оронч” гэхгүй нь лавтай. Ер нь бол  Монголоо гэх сэтгэл нь  өөрсдийнхөө арчаагүйг Монголын аугаа их түүхээр халхалдаггүй, Соёл, шашин, өв уламжлалаа  дэвшил хөгжлийн эсрэг үзэл болгодоггүй, харин ч эсрэгээр хөгжлийн хүчин зүйл болгон хослуулах, бурууг зөвхөн өөрсдөөсөө хайдаг жудагтай, өөрийгөө хүндлүүлэхийн тулд бусдыг хүндэтгэдэг тийм эрүүл саруул үзэл дээр тулгуурламаар байна. Бидний хоцрогдол улам бүр тодорч байна.  Монгол “хэл хил, мал” гурав гэсэн цогц ойлголтоо хөгжлийг боомилогч дөнгө биш  харилцан шүтэлцээтэй  даяаршилд зохицож, улс орноо хөгжүүлэх хөдөлгүүр болгох хэрэгтэй мэт. Эх оронч үзлийг төлөвшүүлнэ, хүмүүжүүлнэ гэж яривал бид чинь эх орондоо үнэнч биш, хайргүй иргэдтэй болж таарах нь.  Төлөвшил хаанаас эхлэх нь тодорхой бүр дороос ухаан орох үеэс л эхэлнэ. Энэ үзэл таны сэтгэл зүрхэнд л бүрэлдэнэ. Эх орон бол тухайн улсын дэглэм, төр, засаг ч биш, төрдөө, Үндсэн хуульдаа тангараг өргөөд эх оронч болчихдог ч юм биш. Өнөөгийн нөхцөлд баялаг бүтээж, татвар төлж, амьдралаа авч явж, халамж нэхэж бусдад дарамт, дараас болдоггүй, байгаль орчноо бохирдуулдаггүй иргэн бүр эх оронч юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 158 (7900)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
7
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21