Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй

2026-08-26
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НАНДИН

 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 25-нд Усны өдрөөр үргэлжиллээ. Ус, ган, газрын доройтлын асуудлыг хөндсөн албан ёсны хэлэлцүүлгүүдийн зэрэгцээ хурлын павильонуудаар ч хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэр дундаа Уугуул иргэдийн павильонд газар, ус, бэлчээрээс амьжиргаа нь шууд хамаардаг хүмүүсийн оролцоо, эрхийн асуудал хөндөгдөж байсан бол Египетийн павильон энэ өдөр үүдээ нээлээ. Тус улс 2028 онд COP18-ыг зохион байгуулахаар болсон нь энэ удаагийн павильоны ач холбогдлыг улам нэмэгдүүлж байв.

 

“Уугуул иргэд, нутгийн иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх ёстой”

 

COP17-ыг сурвалжилсан өдрүүдэд оролцогчдын павильонуудаас бусдаасаа илүү дуу хууртай, үгээ ч тод хэлэхийг эрмэлздэг нэгэн павильон анхаарал татаж байсан нь Уугуул иргэдийн павильон байлаа. Өөр өөрийн үндэстний хувцсаа өмссөн төлөөлөгчид хэлэлцүүлгийн дараа бие биетэйгээ найрсгаар тэврэлдэж, зарим нь хөнгөн аянд бүжиглэнэ. Тэднийг сониучирхан харж, үйл ажиллагааг нь сонирхох хүн ч үргэлж олон.

Энэ өдөр ч тус павильоны төлөөлөгчид уугуул иргэдийн асуудлыг зөвхөн хэлэлцэх бус, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд илүү анхаарах ёстой хэмээн дуу хоолойгоо илэрхийлэв.

Тухайлбал, Йорданаас ирсэн Халид Хавалдех өөрийн улсын жишээгээр хуурайшилт, ган малчид болон тариаланчдын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тайлбарласан юм.

Тэрбээр “Йорданы газар нутгийн 80 орчим хувь нь хуурай болон хагас хуурай бүсэд ордог. Ган манай улсын хувьд шинэ асуудал биш. Гэхдээ сүүлийн жилүүдэд үргэлжилсэн хуурайшилт малчид, тариаланчдад улам хүндээр тусах болсон” гэв.

Малчдын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож ирсэн уламжлалт арга нь нүүдэл аж. Ургамлын гарц, усны хүртээмжийг даган нэг газраас нөгөөд шилжих нь олон үе дамжсан стратеги боловч усны хомсдол нэмэгдэж буй өнөө үед шинэ шийдэл шаардлагатай болжээ.

“Бороо орох үе байдаг ч ус нь бэлчээрийн нутагт тогтолгүй хөндий рүү урсаад явчихдаг. Тиймээс борооны усыг хуримтлуулж, хуурай улиралд малчдад ашиглах боломж бүрдүүлэх нь шийдлийн нэг хэсэг” хэмээн Халид Хавалдех ярив.

Гэхдээ асуудлыг зөвхөн ус хуримтлуулах байгууламжаар шийдэх боломжгүй. Түүний үзэж буйгаар газрын доройтолтой тэмцэхэд цогц хандлага шаардлагатай бөгөөд овог, нутгийн иргэдийн хамтын эзэмшлийн газрын эрхийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх, мөн ус, бэлчээр, экосистемээ зохицуулж ирсэн уламжлалт засаглал, сайн туршлагыг бодлогод тусгах хэрэгтэй аж.

Ярилцлагын үеэр COP17-ийн шийдвэр гаргах үйл явц дахь уугуул иргэд, нутгийн иргэдийн оролцооны талаар ч хөндлөө.

“Уугуул иргэд болон нутгийн иргэд дэлхий нийтийг хүнс болон бусад бүтээгдэхүүнээр хангахад чухал үүрэгтэй. Тэднийг үл тоомсорлож болохгүй” гэж тэрбээр онцлов.

Түүнчлэн уугуул иргэд, нутгийн иргэд, малчдын дуу хоолойг COP17-ийн шийдвэр гаргах түвшинд илүү хүчтэй хүргэх шаардлагатайг хэлж, хурлын үлдсэн өдрүүдэд энэ чиглэлд ахиц гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.

 

2028 онд COP18 зохион байгуулах Египетийн павильон нээлтээ хийлээ

 

Энэ өдрийн бас нэгэн онцлох үйл явдал Египетийн павильонд өрнөв. 2028 онд COP18-ыг зохион байгуулах Египет улс COP17-ийн үеэр павильоноо албан ёсоор нээлээ.

Нээлтэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад хүрэлцэн ирсэн нь анхаарал татав. Египетийн иргэн түүний хувьд эх орныхоо павильоны нээлтэд оролцохын зэрэгцээ дараагийн COP-ыг зохион байгуулах улсын хувьд Улаанбаатарт өрнөж буй хэлэлцээ, гаргах шийдвэрүүд онцгой ач холбогдолтой юм.

Асар өргөн цөлийн бүс нутагтай, усны хомсдолтой Египет улсын хувьд ийм нөхцөлд хүн амаа хүнсээр хэрхэн тогтвортой хангах вэ гэдэг нь чухал асуудал. Тиймээс Египетийн хуримтлуулсан туршлага, шийдлийг цөлжилт болон усны хомсдолтой нүүр тулж буй Африк, Арабын бусад оронд түгээх нь чухал боломж гэдгийг дараагийн бага хурлыэ зохион байгуулагч тал онцолж байлаа.

 

Бид зөвхөн өнөөдөр тулгамдаж буй асуудлаа хараад байж болохгүй

 

Энэ үеэр бид НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадаас цөөн асуултад хариулт авсан юм.

-COP17-оос гарах хамгийн чухал үр дүн юу байх ёстой гэж та үзэж байна вэ?

-Нэгдүгээрт, бэлчээрийн асуудал. Энэ чиглэлээр баасан гарагт шийдвэр гарна гэж найдаж байна. Цаашдаа ч энэ эрчээ алдалгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Ялангуяа Египет бол бэлчээр, мал аж ахуйн олон янзын тогтолцоотой орон.

Хоёрдугаарт, тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын асуудал чухал. Египет асар өргөн цөлийн бүс нутагтай, усны хомсдолтой орон. Ийм нөхцөлтэй улс хүн амаа хэрхэн хүнсээр хангаж чадах вэ, хуримтлуулсан туршлага, шийдлээ цөлжилт болон усны хомсдолтой тулгарч буй Африк, Арабын бусад оронд хэрхэн түгээх вэ гэдэг нь чухал асуудал.

–Тэгвэл яг одоогийн байдлаар Монголд болж буй COP17-оос Та хамгийн түрүүнд ямар шийдвэрүүдийг хүлээж байна вэ?

–Бэлчээр, ган. Бид цаашид хүлээж болохгүй. Гантай холбоотой шийдвэр бидэнд хэрэгтэй. Мөн тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлыг урагшлуулах шаардлагатай.

Үүнээс гадна шинжлэх ухаан, бодлогын уялдаа болон Конвенцын стратегийн цаашдын хүрээг тодорхойлох асуудал чухал. Бид зөвхөн өнөөдөр тулгамдаж буй асуудлаа хараад байж болохгүй. Илүү өргөн хүрээнд, 2030 оноос цааш харж бодох хэрэгтэй.

Мөн хувийн хэвшлийн оролцоо, хамгийн гол нь хүмүүстэй холбоотой асуудал бий. Эдгээр асуудал энэ хурлаас хөтөлбөр, шийдвэр эсвэл өөр ямар хэлбэрээр бодит үр дүн болон гарах вэ гэдэг нь чухал байна гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 159 (7901)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21